
Сургууль, спортын мэргэжлийн баг, нийгэмлэг, цэргийн нэгж эсвэл брэнд нэр гэх мэт бүлгүүдийн олон нийтийн дунд таних тэмдэг болон илэрхийлэгддэг ямар нэгэн хүн, амьтан, обьектыг сахиус буюу mascot гэдэг. Тухайн бүлгүүд ашиг олох зорилгоор сахиусаа зөөлөн чихмэл тоглоом хэлбэрээр үйлдвэрлэн худалдаалдаг. Энэхүү сахиус нь тухайн бүлгийн хувьд аз авчирдаг гэгддэг бөгөөд энд бид хөл бөмбөгийн клубуудын хамгийн өвөрмөц маскотуудын зургуудыг нийтэлсэн байгаа юм. Хөл бөмбөгийн хорхойтнуудад таалагдах нийтлэл болж чадсан гэж найдаж байна.

























