Энэ оны төгсгөл хүртэлх хугацаанд хийж гүйцээх 6 зүйлс

0

Баярын улирал хэдийнээ ирчихлээ. Баярын энэ улирлыг онцгой бөгөөд мартагдашгүй байлгахад бэлтгээд бидний олонх нь тун завгүй яваа. Шинэ жил бол шинэ амьдралд хөл тавих гайхамшигтай боломж. Заримдаа өнгөрсөн болон өнөө цагийн ачаалал бидэнд амьдралын шинэ үеийг эхлэх боломжийг олгодоггүй. Ирээдүйн амжилтынхаа төлөө шинэ оны өмнөх цаг үеийг ашиглах хэрэгтэй бөгөөд адал явдлын шинэ тойрогт орохын өмнө боломжуудыг бүрэн ашигласан байхыг эрмэлзэх ёстой.

Ухаантнууд болон эрдэмтэд оюун санаагаа уур хилэн, сөрөг бодол, гомдлоос чөлөөтэй байлгахыг зөвлөдөг нь эдгээр мэдрэмжүүд бидний гар хөлийг тушиж орхидогтой холбоотой. Бүх гэм буруу, бэрхшээл, шийдээгүй асуудлуудаа мөрөн дээрээ байнга үүрч явах нь сайн зүйл биш. Бүх үүрэг даалгавар, төлөвлөгөөгөө чадах хэрээрээ сайн хий. Цаашлаад хуучин он дахь бүхий л тааламжгүй зүйлсдээ баяртай гэж хэлэхийг хичээ. Энд энэ оны төгсгөл хүртэлх хугацаанд хийж гүйцээх ёстой 6 зүйлсийг жагсаалаа. Та эхнээс нь эцэс хүртэл анхааран уншаарай.

1. Өр ба амлалтууд

Хэрвээ та мөнгө олох боломжтой, мөн зээлдүүлэгч нартаа сэтгэл хангалуун байдаг бол яахав, болж л байна. Харин таны өр хүзүүгээр чинь татаж байгаа бол сэтгэлээр унаж суухын оронд өөрийнхөө чадварт итгэж, илүү их ашиг олохын тулд ажиллахыг хичээ. Хэрвээ та шинэ оноос өмнө өрөө төлж дуусгаж чадвал шинэ оныг сэтгэл дүүрэн угтах болно. Мөн хэнд ямар амлалт өгснөө санаж, заавал биелүүлэхийг хичээ.

2. Муу зуршлаа хаяж, эрүүл мэндээ сайжруул

Шинжлэх ухаанаар хүн ганцхан өдөрт бүх муу зуршлаа хаяж чадна гэдэг нь батлагдсан. Гэхдээ мэдээж энэ нь хувь хүний сэтгэлийн тэнхээний хүч чадлаас хамаарна. Таны зуршил бол таны оюун санааны шийдвэрийн үр дүн, учир нь хүмүүс юмсыг ихэнхдээ өөрт таатай байдлын улмаас хийдэг. Өчүүхэн гэж бодож байсан өвчин таныг эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэж мэднэ. Эмчид очиж, шаардлагатай бүх шинжилгээг хийлгээд хэрэгтэй гэвэл эмчилгээ ч хийлгэ. Мөн эрүүл хооллолт, эрчимтэй хөдөлгөөн нь эмчээс хол байх боломж гэдгийг санаарай.

3. Өнгөрсөнд болсон таагүй явдлуудыг мартаж, уучил

Эмчид хандахаасаа өмнө өөртэйгээ ярилцаж, дотроо хадгалагдсан гомдол, дургүйцлээ чөлөөлж явуул. Таагүй явдлуудад зүгээр л дүгнэлт хийгээд мартаж орхих нь зөвхөн баярын улирал төдийгүй ирэх жилийг чинь ч сэвтүүлэхээс сэргийлнэ. Уучилж, сөрөг мэдрэмжүүдээс сэтгэл зүрхээ чөлөөлөх олон үр нөлөөтэй аргууд байдаг. Цагаан цаас аваад гомдол, зөрчил, санаа зовоосон асуудлуудаа бүгдийг бичээд үүнийгээ өөртөө чанга дуугаар уншсаны дараа бүгдийг уучилж байгаагаа хэлэх хэрэгтэй. Энэ сөрөг энергийг сулруулахад тустай.

4. Хэрэггүй зүйлсээ хая

Хүмүүс маш олон хэрэггүй зүйлсийг гэртээ хадгалдаг. Гэхдээ гэр гэдэг бол агуулах биш гэдгийг ойлго. Фенгшүйд өгүүлснээр амжилтгүй байгаа хүмүүсийн энергийн урсгал цоожлогдсон байдаг гэдэг. Мөн хэрэггүй зүйлсээ эргэлзэлгүй хаяхаас айх хэрэггүй гэдэг. Юмс дурсамж, дурдатгалыг сануулдаг ч тэдгээрийг та оюун санаандаа хадгалах ёстойгоос бус гэртээ хадгалах учиргүй. Та гэртээ их цэвэрлэгээ хийж, хэрэггүй бүхнийг хая. Гэрээ цэвэрлэсэнтэй адил оюун санаагаа ч цэвэрлэ. Санааширсан, сөрөг бодлуудаасаа салж, ирэх жилдээ гүнзгий амьсгал авах боломжийг бүрдүүл.

5. Тааламжгүй хүмүүсээс зай барь

Өнөө үеийн тулгамдсан асуудал болох хүрээлэн буй орчны асуудал, эрүүл бус хоол хүнсний үзүүлэх аюултай адилаар аюул учруулдаг нэг зүйл байдаг нь сөрөг нөлөөтэй хүмүүстэй шууд харилцаанд орох юм. Сөрөг хүмүүсээс зайгаа барьж, аль болох тэдэнтэй уулзахгүй байхаар өөрийгөө авч явахын дээр ирэх жилдээ дандаа эерэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээ.

6. 2015 оны төлөвлөгөөгөө гарга

2015 онд та юуг өөрчилж, юуг сайжруулмаар байна вэ? Энэ бүхнээ төлөвлөсөн төлөвлөгөө гарга. Мөн энэ жил таны хувьд ямар ололт амжилт, өөрчлөлттэй байсныг ч сана. Ямар нэгэн зүйлийг өөрчлөх, эсвэл дуусгах цаг байхгүй гэж өөртөө итгүүлэх гэсний хэрэггүй. Танд хэрэгтэй хамгийн чухал зүйл бол өөрийгөө сайжруулж, өөрчлөх том хүсэл тэмүүлэл юм. Төлөвлөгөө гаргаснаар тэрхүү өөрчлөлт дэвшилтэнд хүрэх замаа тодорхойлно гэсэн үг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *