
Хятад эмэгтэй өөрийнхөө нээлтээр сошиал сүлжээг алмайруулж байна. Тэрээр 20 жилийн өмнө чанасан өндөг олж л дээ. Багадаа хадгалж байгаад таг мартаж орхисон өндөг нь гарч ирсэн нь тэр. Өндөг чулуужиж одоо үнэт чулуу шиг харагдах болсон байна.
Хятадын иргэн Фу 20 жилийн настай чанасан өндөгний зургийг хятадын сошиал сүлжээ болох Douban дээр тавьжээ. Түүний пост хэдхэн цагийн дотор хэдэн сая үзэлт, сэтгэгдэл цуглуулсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ч гэсэн этгээд хачин өндөгний түүхийг олж мэдэхийг хүсэж түүнтэй холбогдох болж. Өндгийг бүсгүйг дунд сургуулийн сурагч байх үед ээж нь 20 жилийн өмнө чанасан гэдэг. Сургуульдаа идээрэй гээд охиндоо өндөг өгөхөд үүргэвчнийхээ хажуу халаасанд хийгээд мартжээ.

Охин гурван хоногийн дараа л өндгөө санасан ч идэхийг хүссэнгүй, бас шууд хаяж ч зүрхэлсэнгүй – өндөг үнэхээр жижигхэн хэмжээтэй байсан тул охин хадгалахаар шийджээ. Ингээд хэн ч харахааргүй газар хөргөгчний дээр тавьсан байна. Хэдэн сарын дараа өндгийг гаргаж ирэхэд бор шаргал өнгөтэй болсон байсан гэдэг. Фу этгээд хачин өндгөө үнэт эдлэлтэй хайрцагтаа хийж хадгалахаар шийдэв. Цаг хугацаа өнгөрсөөр, Фу охин ч өсөж том болж үүрээ орхин явсан байна. Гэтэл саяхан ээж нь гэрээ цэвэрлэж байхдаа түүний бадмаараг өнгийн өндгийг олжээ.

20 жилийн хугацаанд өндөг чулуужиж, энэ тэндээ цуурсан харагдана. Яг л үнэт чулуу шиг. Он удаан жил хадгалсан өндгийг хүмүүс бадмаараг чулуутай зүйрлээд асуултаар булах нь тэр. Яаж ийм болтол нь хадгалж чадав? Бүсгүйн амьдардаг байсан бүс сэрүүн цаг агаартай, тийм учраас хэлбэрээ алдалгүй чулуужсан байх гэжээ. Гэхдээ үүнийг одоогоор хэн ч батлаагүй л байна.










Ц. Ууганцэцэг
2023/04/08 at 12:37
Үнэн болов уу
GD Tuya
2023/04/08 at 13:21
За өндөг чанаж хадгалья 😁😂
Boris Bayaraa
2023/04/08 at 13:26
Нэг сагс өндөг чанаад хүүхдэдээ хадгалчи
Enkhtur Davaajargal
2023/04/08 at 13:59
Zuv hadgalalt hiivel chuulujina
Доржжанцан Энхбаатар
2023/04/08 at 14:13
Үлэг гүрвэлийн чулуужсан өндөг үнэт чулуу болдог одоо өндөг чанаад булаад хаячихъя сая жилийн дараа олно биз
Erdenechimeg Otgonbayar
2023/04/08 at 17:11
Хэдэн өндөг чанаж хадгалахаас
Чимэддоржийн Отгонбаяр
2023/04/08 at 19:46
zozo
Marguerite Bérard
2023/04/08 at 20:05
бид 5,000,000 төгрөгийн 30,000,000,000 төгрөг хүртэлх хувийн зээл олгодог. Жилийн хүү нь 2% бөгөөд та 48 цагийн дотор хурдан зээл авах болно
Миний Facebook-ээр шууд холбоо бариарай. (MESSENGER)
Uchralt Bayarsaikhan
2023/04/09 at 02:23
Shaaldaa badmaaa