
Зураач Мария Горбунова эх байхын аз жаргалыг уран бүтээлээрээ дамжуулан чадварлаг гаргадаг. Түүний гэрт гурван бяцхан үр өсөж байна. Тэд ээжийгээ уран бүтээлээ туурвихад нь “хурцалж өгдөг” гэж хэлж болох ажээ. Ээжийнх нь зурсан зураг олон түмэнд таалагдаж байгааг бяцхан хүүхдүүд гадарлаж байгаа болов уу.
Өдөр тутмын амьдралын жирийн зүйлийг егөөдөн хошигнох байдлаар харуулсан түүний бүтээлийг үзсэн хэн ч болов өдөр тутмын амьдралыг өөр шинэ өнцгөөс хардаг юм. Нийтлэлийн төгсгөлд уламжлал ёсоор бонустай – Мария бодит амьдрал дээр ямар бүсгүй байдгийг танилцуулна.
Хүүхдийг уншиж сургах – биелэгдэшгүй даалгавар

Хэл л дээ, зөвхөн манайх л ийм байдаггүй гэж?

Энэ дэлхий дээр Олимпын наадмын төрөлд оруулаагүй нэг спортын төрөл байгаад л байгаа юм даа

Мира 5 настайдаа ганц хоёр шүд нь цоороод шүдний эмчид үзүүлээд амжчихсан болохоор шүдээ цэвэрлэх ямар хэрэгтэйг сайн ойлгосон

Нохой – тэд яг л хүүхэд шиг, гэхдээ амьдралын тодорхой туршлагатай

Та алийг нь сонгох байсан бэ?

“Пөөх, ээж өнөөдөр бид нарыг хүргэж өгнө” гэдэг үгний дараа үдэшлэг бүрэн утгаараа эхэлдэг

Ээж болгон л гэртээ ногоон алаг ирвэстэй байж үзсэн байх. Тийм ээ, тэр л нөгөө салхин цэцэг туссан дурсамж.

Та манайд ийм байдаггүй л гэж битгий хэлээрэй!

Нөхрийн маань ганц хайртай арга

Бонус: Мария өөрийн биеэр гэр бүлийн хамт – бодит амьдрал дээрээ

Та өөрийн гэр бүлийн сонирхолтой мөчөөс бидэнтэй хуваалцаач?







