Хосуудын харилцаанд тустай таван зарчим

0

Хосуудын харилцаанд тустай таван зарчимБие биендээ хайрлаж дурлалцсан хосуудын амар тайван, эв найрамдалтай амьдралд юу саад болдог юм бол? Байнгын хэрүүл маргаан, санал зөрөлдөөн, хэл ам нь харилцаанд сөргөөр нөлөөлж, бүр цаашилбал хосууд салж сарних үндэс болдог. Энд бид хоорондоо эв найртай, тайван, эрүүл харилцаатай байж, харилцаагаа хайр болон аз жаргалаар дүүрэн хадгалж үлдэхэд тустай цөөн хэдэн дүрмийг танилцууллаа. Хэн бүхэнд хэрэгтэй нийтлэл болж чадна байхаа гэж итгэж байна.

 
Хувийн орон зай
Хүн бүрт өөрийн гэсэн хүсэл сонирхол, орон зай байдаг. Хэрвээ та түүндээ хайртай л юм бол хүссэн зүйлийг нь хийх боломжийг олго. Та түүнийг хорьж цагдах тусам тэр улам бүр цааш зүтгэх болно. Харин түүнийг хүссэнээр нь байлгах бүр тэр таныг л гэх болно. Түүнийг үгүйд юу хийх вэ гэж үү? Танд ч бас өөрийн хүсэл сонирхол байгаа биз дээ, түүнийгээ хий.
Идэвхтэй байдал
Хайртай хүнийхээ анхаарлаас сугарч үлдэхгүйн тулд харилцаагаа урагш ахиулах, өсгөн дэвжүүлэх, сайжруулан хадгалах бүхий л зүйлийг хийж, харилцаагаа идэвхтэй байлга.
 
Итгэл
Ямар ч хүнд өөрийгөө боловсруулах, өөрийн байр суурийг сайжруулахаар хүч тавих хүсэл, хувийн үндсэн орон зай гэж байдаг. Тиймээс түүнийг өөрийнхөөрөө байлгах гэж оролдох хэрэггүй. Хувийн орон зайн хомсдол нь харилцан ойлголцолд сөрөг цохилт болж ирдэг.
 
Хамтын орон зай
Хосуудад тэднийг бие эрхтэн төдийгүй сэтгэл санааны хувьд нэгтгэдэг нийтлэг сонирхол байх ёстой.
 
Нэмэлт
Харилцааг байнга сэлбэж байх хэрэгтэй. Хосуудын хэн хэн нь харилцаандаа ямар нэгэн шинэлэг зүйлийг хийж байх хэрэгтэй бөгөөд уйтгартай, нэгэн хэвийн байдал салалтанд хүргэх тохиолдол олон байдаг.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *