Дөрвөн жил хагасын хугацаанд Дэлхийг явганаар тойрсон эр

0

Дөрвөн жил хагасын хугацаанд Дэлхийг явганаар тойрсон эрДөрвөн жил хагасын өмнө Шанхай хотоос Дэлхийг явганаар тойрох гайхалтай аялалаа эхлүүлсэн 32 настай Масахито Ёшида /Masahito Yoshida/ саяхан онцгой аялалынхаа эхний цэгт эргэн ирсэн байна. Дүүрэн ачаатай хоёр дугуйт түрдэг тэргэнцрээ чирэн цэнхэр гаригийнхаа дөрвөн тивээр аялж, нийт 40,000 км зам туулсан Японы Тоттори хотын иргэн Масахито 2009 оны Шинэ жилийн өмнөх өдөр Шанхайгаас гарсан ба тэрээр үргэлж эх Дэлхийгээрээ аялж, Дэлхийн гайхамшгуудтай танилцахыг хүсдэг байсан ч энэхүү аялалаа онгоц, эсвэл галт тэргээр хийх нь манай Дэлхийн хаа нэгтээ алслагдан хоцорсон ч өнөө хэр нь хүн амьдарсаар байгаа жижигхэн сууринг үзэх боломжийг олгохгүй гэж бодсон байна. Тиймээс өөрийн хоёр хөлийг аялалын унаа болгон ашиглахаар шийджээ. Түүний анхны зорьсон газар нь Португалийн эрэгт байх Кабо да Рока /Cabo da Roca/ нэртэй булан байсан ба Масахито тэнд Төв Ази болон Европын газар нутгаар 16,000 км газрыг явганаар туулсны эцэст 2010 оны 8-р сард хүрсэн байна. Дараа нь Америк руу онгоцоор нисэж очсоныхоо дараа Нью Жерси мужийн Атлантик Ситигээс Канадын Ванкувер руу очих гэж 6000 км газар алхжээ. 2011 оны сүүлээр аялалдаа зориулсан мөнгөн хөрөнгийнхөө ихэнхийг дуусгасан тул аялалынхаа санхүүжилтийг олохын тулд хагас цагийн ажил хийж эхэлсэн байна. Ажил хийж мөнгөтэй болсноор Канадаас Австралийн өмнөд хэсгийн Мельбурн хот руу нисэж, тэндээс Австралийн хойд зүгийн Дарвин хот, цаашлаад Сингапур, тэгээд Шанхайд ирэх аялалаа хийжээ. Энэхүү гайхамшигтай аялалынхаа үеэр Масахито долоон хос аялалын гутал элээсэн байна. Хэдийгээр би өөрийн амьдралаа аюулд аваачих хэд хэдэн тохиолдолтой таарч байсан ч энэ аялал маань надад хүмүүсийн сайхан сэтгэлийг мэдрэх боломжийг олгосон юм гэж өгүүлэх тэрээр амьдралын чухаг зарим зүйлсийг аюултай тулгарахгүйгээр авах боломжгүй байдаг гэдгийг ухаарсан гэнэ. Хөл хөдөлгөөн ихтэй авто зам болон эл хуль эзгүй нутгаар явахын аль аль нь хэцүү зүйл ихтэй байсан ч, визнийх нь хугацаа дуусах гээд байсан тулд Вьетнамын нутгаар өдөрт 30 км алхах хэрэгтэй болсон ч шантарч няцаагүй залуу эрийн аялал хараахан дуусаагүй байгаа ба тэрээр 8-р сард Япондоо буцахын өмнө 50 кг жинтэй тэргээ чирээд дахиад 500 км замыг хоёр хөлөөрөө туулж, Тайвань улсад хүрэх гэж байгаа юм. Түүний гэртээ хариад хамгийн түрүүнд хийхийг хүсэж байгаа зүйл бол нохойгоо тэврэх аж. Харин дараа нь дараагийнхаа шинэ явган аялалын мөнгийг хуримтлуулах ажилдаа орох юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *