
Сурвалжлагын гэрэл зургаас эхлээд бүтээлч гэрэл зураг хүртэл өргөн хүрээний бүтээл туурвидаг Италийн хамгийн нэр хүндтэй гэрэл зурагчдын нэг Sandro Santioli нь Италид болон хилийн чанадад газарзүй, аялал жуулчлалын сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг. Франц, Герман, Швейцарь, Австри, АНУ зэрэг улс орнуудад үзэсгэлэнгээ гаргаж байсан энэ гэрэл зурагчин эх газрын Европ ба Гринландын хооронд, Хойд Атлантын далайд орших арлын орон Исландын газар нутгийн зургийг шувуу нисэх өндрөөс гэрэл зургийнхаа аппаратанд буулгасан байна. Исланд орны газарзүйн гайхамшигтай танилцацгаая.


Гэрэл зурагчны хэлснээр агаараас гэрэл зураг авах нь түүний хувьд үргэлж гайхамшигтай зүйл байсан гэх бөгөөд шувуу нисэх өндрөөс газар нутгийн байдлыг харах нь үнэхээр гайхамшигтай зүйл хэмээсэн байна. Би далай тэнгис, нуур, уулс, галт уулсын зургийг авах илүү дуртай хэмээн өгүүлэх гэрэл зурагчны авсан энэ зурагт Ландейясандюр гэдэг газар харагдаж байна.
Би зурагнуудаа авах үеэр олон сорилтуудтай тулгарч байсан. Эхнийх нь цаг агаар. Би жижигхэн онгоцоор нисдэг, гэтэл агаарын урсгал онгоцыг маань сэгсчиж өгдөг. Зураг дээр Тунгнаа гол харагдаж байна.
Тунгнаарфьёль уул
Скафтарьёкюлль мөсөн голын дээгүүр нисэхэд маш хүйтэн байсан.
Тунгнаа голын бүс нутаг дээгүүр нисэх үед гэрэл зургийн дуранд буусан зураглал.
Миний хамгийн дуртай зурагнуудын нэг бол Хөх цүлхэн. Лаваар хүрээлэгдсэн халуун рашаан бүхий энэ цүлхэнд хүмүүс ирдэг. Үүнийг дээрээс нь харахад үнэхээр гайхалтай.
Энэ төслийн зурагнуудыг авахын тулд Итали гэрэл зурагчин эрхэм 70 цагийн нислэг хийжээ. Исландын олон өнгөт нуур харагдаж байна.
Исланд, Скейдаррсандюр.








6yM644
2012/04/08 at 20:30
dajgui l ym bn
Mongolhh
2012/04/08 at 22:40
like
dT_Tb
2012/04/09 at 10:02
ok
samzai
2012/04/10 at 10:18
wow goy yumaa. gehde manai mongoliin baigal ennees uzesgelentei
g9
2012/04/10 at 11:43
dajgui 2
jerry-man
2012/04/10 at 15:40
aimar2
TheLibertines
2012/04/11 at 01:27
Like