Австрали дахь амьд үлдэхийн төлөөх тэмцэл – Tough Mudder тэмцээн [11 зураг + 1 видео]

0

Австрали дахь амьд үлдэхийн төлөөх тэмцэл - Tough Mudder тэмцээн [11 зураг + 1 видео]


Энэ 4-р сарын 1-ний өдөр Австралийн Phillip Island арал дээр “Tough Mudder” хэмээх тэсвэр тэвчээрийн тэмцээн болж өнгөрчээ. Британий тусгай хүчнийхний боловсруулсан туйлын их бартаа саад бүхий 18-20 км замыг туулж, хүч чадал, биеийн болоод оюун санааны тэвчээр хатуужил, багийнхны харилцан итгэлцэл зэргээ шалгадаг энэ тэмцээнд 22.000 гаруй оролцогчид оролцсон байна. Шавар, гал, мөстэй ус, 10.000 вольтын цахилгаан, 3 метрийн өндөр хана, газар доогуурх шавартай хонгил гэх мэт төрөл бүрийн саадыг даван туулахын тулд тэмцээнд оролцогчид багаараа хамтран ажиллах шаардлагатай байдаг аж.Tough Mudder бол уралдаан бус сорилт, би багийнхан болон нөхдийнхөө итгэлцлийг нэн тэргүүнд тавих болно, би хүүхэд шиг гонгинохгүй, би сорилтыг дуусгах хүртлээ хамтрагчиддаа туслах болно, би бүх айдсаа ялан дийлнэ гэсэн хатуу чанд бодол, тэмүүлэлтэйгээр оролцдог энэхүү тэмцээний зургуудыг хүлээн авч үзнэ үү.

Энэ сарын нэгэн буюу Олон улсын Инээдмийн баярын өдөр Австралийн Phillip Island арал дээр Дэлхийн алдарт Tough Guy тэмцээний нэг хувилбар зохиогджээ.

Зохион байгуулагчид тэсвэр тэвчээрийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.

Зохион байгуулагчдын мэдэгдэж байгаагаар Дэлхийн хамгийн хатуу тэмцээнүүдийн нэг болох Tough Mudder тэмцээнд оролцогчид хүнд хэцүү нөхцөлд төрөл бүрийн бартаа саадыг давах хэрэгтэй болно гэнэ.

Британий тусгай хүчнийхний боловсруулсан зам дээр тэмцээн явагддаг.

Энэ жилийн уралдаан 20-30 тусгай бартаа саад бүхий 19 км замыг туулах байдлаар явагджээ.

Тэмцээнийг зохион байгуулагчид дараа жил илүү олон бартаа саадыг бүтээхээр төлөвлөж байгаа ажээ.

Хэвлэлийн нарийн бичгийн дарга Jane Di Leo хэлэхдээ хөтөлбөр дараа жил илүү өргөжих болно, гэхдээ энэ тухай ярихад одоо ярихад эртэднэ гэжээ. Мөн ирэх жил Мельбурнд хоёр үйл явдал зохион байгуулахаа, цаашид тэмцээнээ Phillip Island-д зохион байгуулж байхаа сурвалжлагч нарт хэлжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/04/08 at 18:04

    10000B genuu hudla blguide

  2. StoRm-mN

    2012/04/08 at 18:51

    YaYaYA hetsuu l bhdaa

  3. Mongolhh

    2012/04/08 at 22:39

    zassss

  4. dT_Tb

    2012/04/09 at 10:04

    aan.

  5. BEK_KKK

    2012/04/09 at 10:27

    hmmmmmmmmm

  6. jerry-man

    2012/04/10 at 15:40

    tavij bsan medee bn da

  7. RUBY_gem

    2012/04/10 at 15:48

    WHA WHA

  8. Зочин

    2012/04/14 at 16:39

    yostoi gadaad chvv aimar yumaa \r\n

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *