Нүүргүй хүн Dallas Wiens эцсийн эцэст охиноо үнсэж чадах болжээ

0

Нүүргүй хүн Dallas Wiens эцсийн эцэст охиноо үнсэж чадах болжээ


Барилгын ажилчин Dallas Wiens 2008 оны 11-р сарын 13-ныг хүртэл жирийн л нэгэн өрхийн тэргүүн, бүсгүйн хань, охины аав байсан. Гэвч яг тэр гайт өдөр Dallas сүмийн барилга будах ажил хийж байхдаа өндөр хүчдэлийн утсанд санамсаргүйгээр духаа хүргэснээс болж, маш ноцтой түлэгдэж, бараг хоёр өдөр шахмын хугацаанд мэс заслын орон дээр хэвтсэний эцэст амь аврагдаж чадсан. Харамсалтай нь мэс заслаар түүний нүүрний бүх эд эс, булчин шөрмөс, мэдрэлийн системүүдийг авч хаясан байна. 2011 оны 3-р сарын 14-ний өдөр Dallas бүтэн нүүр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон юм.26-хан настай энэ залуу АНУ-ын хувьд бүтэн нүүр шилжүүлэн суулгуулсан анхны хүн байсан бөгөөд Дэлхийн хэмжээнд энэ хагалгааг хийлгэсэн гурав дахь хүн болжээ. Аймшигт ослын улмаас бүрмөсөн сохорч, хамар, уруул, хөмсөггүй болсон Dallas 15 цаг үргэлжилсэн мэс ажилбарын дараа түүнд хараа ороогүй ч утсаар ярьж, үнэртэж, өөрөө ууж, идэж чадах болсон төдийгүй охиноо үнсэж чадах болсон байна. Dallas-ын хэлснээр охин нь түүнийг мэс заслын дараа хараад “Ааваа та үнэхээр царайлаг юмаа” гэсэн гэнэ.

Dallas Wiens бүтэн нүүр шилжүүлэн суулгах хагалгааны өмнө болон дараа. Түүний энэ зургийг 2011 оны 5-р сарын 9-нд хэвлэжээ.
Dallas Wiens хагалгааны дараа дөрвөн настай охин Scarlett-тайгаа уулзаж байна. REUTERS / Courtesy of Lightchaser Photography / Handout

Аймшигт ослын улмаас сохорч, охиноо зөвхөн тэвэрч л мэдэрдэг байсан тэрээр хагалгааны дараа амаа хөдөлгөж, хамар, хацар, духаа мэдэрдэг болсон ба үнэрлэх чадвар нь ч эргэн сэргэсэн байна. Мөн бусдын тусламжгүйгээр ууж идэж чаддаг болсон түүний хувьд хамгийн чухал нь охиноо үнсэж, охиныхоо үнсэлтийг мэдэрч чаддаг болсон нь байв. REUTERS / Lightchaser Photography

2010 оны 12-р сар. Техас муж, Даллас хот. Эмчлүүлэгч Dallas Wiens-ийг эмч нар амьд үлдэх найдваргүй гэж байжээ.

Эмчлүүлэгч Dallas Wiens-ийн бие донорын нүүрийг хүлээж авахгүй байхаас сэргийлж, түүний биеийн дархлалын системийг бараг 80 хувь хүртэл бууруулж, олон арван удаа арьс залгаж, цус сэлбэсэн байна. (Courtesy of Parkland Health and Hospital System)

Бостоны Логан олон улсын нисэх буудал дээр Dallas Wiens өвөө Del Peterson-ы хамт. Dallas Бостон бүтэн нүүр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор иржээ. (Courtesy of Lightchaser Photography)

Мэс заслын тасгийн ажилтнууд Dallas-ыг хагалгааны дараах өрөө рүү шилжүүлж байна.

2011 оны 5-р сарын 9-нд Dallas Wiens, Dr. Bohdan Pomahaka (зүүн), Dr. Jeffrey Janis (баруун) нар хэвлэлийн бага хурал дээр. 30 хагалгааны дараагаар Dallas Техаст одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа юм. Adam Hunger / AFP / Getty Images

2011 оны 5-р сарын 9. Dallas Wiens хэвлэлийн бага хурал дээр. Тэрээр өөрийгөө шинэ хүн мэтээр хүлээн авч байгаа гэсэн байна. Adam Hunger / AFP / Getty Images

Dallas хэвлэлийн хурал дээр хэвлэлийнхний асуусан асуултуудад хариулж чадахгүй байсан байна. Adam Hunger / AFP / Getty Images

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. samzai

    2012/04/08 at 17:04

    uneheer azgui mortloo aztai hun bnda

  2. MUNHJARGALTUGULDUR

    2012/04/08 at 17:10

    aimar ym be

  3. SuPPeR

    2012/04/08 at 17:32

    aimar2

  4. avp_0227

    2012/04/08 at 18:09

    huurhii

  5. monami666

    2012/04/08 at 18:12

    ee chaavaasaa

  6. StoRm-mN

    2012/04/08 at 18:31

    hoorhii

  7. Зочин

    2012/04/08 at 20:28

    huurhii ged baihin ashqde bish ohinooo unsej chadhaar bolod baihad tiim hoorhiiloltei bnu

  8. Mongolhh

    2012/04/08 at 22:39

    evgui yuma

  9. dT_Tb

    2012/04/09 at 10:07

    hmmmm

  10. BEK_KKK

    2012/04/09 at 10:28

    eeemeeer

  11. bcool

    2012/04/09 at 21:29

    yostoi l neg azgu mortrloo aztai hun bn da

  12. g9

    2012/04/10 at 11:56

    orovdeltei haramsmaar yum

  13. jerry-man

    2012/04/10 at 15:41

    dajgui bolgoson bn shde

  14. RUBY_gem

    2012/04/11 at 14:47

    huurhii amitan

  15. munkhuluu

    2012/04/14 at 13:07

    iiiiiiiiiiii eooe bolgoomj xezeed ilvvdexgvi shvv.aimariin

  16. Зочин

    2012/05/02 at 04:51

    urgelj safety iig dagaj murduj bgarai. first safety!!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *