Өмнөд Солонгосчууд хайр дурлалын тал дээр бусад улс орнуудаас юугаараа онцлог вэ?

3

Энэ дэлхийн хамгийн романтик газар буюу хайр дурлалдаа умбах хосуудын очих ёстой цорын ганц улсыг Франц гэж бодож байвал та андуурчээ. Өмнөд Солонгос – хайр дурлал жинхэнэ утгаараа өрнөж буй улс орон. Доорх нийтлэлээс та Өмнөд Солонгосыг онцгой улс болгож байгаа шалтгаануудтай танилцана: харилцаагаа гүнзгийрүүлэхийн тулд хэдий хэр хугацаа орох, гадаад үзэмжиндээ анхаарал тавих гэж юу болох гээд олон асуултын хариултыг эндээс авна.

Төгс хайртай залуугийн тухай төсөөлөл

Зарим нэг хүмүүс яагаад хайр дурлалын харилцаа үүсгэхгүй байгаа шалтгааныг солонгосчуудад тайлбарлаад ойлгохгүй: ажил ихтэй, байнга томилолтоор явдаг, санхүүгийн хүндрэл гээд энэ бүгд хайртай хүнээ олж харилцаа үүсгэхэд тэдний хувьд огт шалтгаан болохгүй. Өмнө Солонгост “Би харилцаа үүсгэмээр байна” гэж хэлэхээс хэн ч ичиж зовохгүй. Хэн нэгэн ганцаар явж байвал хань олж өгөхийг хичээнэ.

Таныг хэн нэгэнтэй танилцуулахаас өмнө нэг асуулт асууна: “Та ямар залуутай танилцмаар байна?” Үүнд нь та гайхах хэрэггүй: насан туршдаа хамтдаа амьдрах тэр л хүний нүүр царай, бие хааг бүгдийг толгойдоо төсөөлнө – энэ бол солонгосчуудын хувьд бас л энгийн үзэгдэл. Юу ч үлдээлгүй бүгдийг бодно: зан чанар (тайван, нээлттэй, интроверт, эксраверт гээд), гадаад төрх (өндөр, арьсны өнгө, үс, үсний урт гэх мэт). Хүмүүсийн ихэнх нь алдартнуудаар баримжаалж төсөөлнө, хажуудаа чухам ямар хүн байгаасай гэдгээ илүү тодорхой хэлэхэд нь амар ажээ.

 

Сэтгэлээ илэрхийлэх

Өмнөд Солонгосчууд өөрийнхөө сэтгэлийг эргэн тойрныхондоо хэлэх ёстой гэж ойлгодог. Тэд адилхан зүйл худалдаж авна (хувцас, гутал), бие биеийнхээ зурагтай элдэв хөөрхөн гоёл чимэглэл хийнэ, бие биедээ байнга бэлэг бэлэглэнэ бас хайрын кафегаар байнга зочилно. Хосоороо алхаж байгаа залуучуудад хажуугаар өнгөрөх бүх хүмүүс атаархлын харц чулууддаг ажээ.

Хайртай залуудаа халамжтай бас зөөлөн харьцах ёстой. Бүсгүйчүүд нь хайртай залуутайгаа ярихдаа ярианыхаа өнгийг ч өөрчилдөг, үг болгоныхоо дараа “-нг” төгсгөл нэмнэ – хэлсэн үг нь илүү нялуун зөөлөн болдог байна.

Залуучууд нь хайртай бүсгүйдээ үнэнч, яг л гүнжтэй харьцаж байгаа мэт хандана: хайртай бүсгүйнхээ цүнхийг барьж явна, гадаа хүйтэн сэрүүн байвал гадуур хувцсаа тайлж өмсгөнө, хаалга онгойлгож барьж өгнө, болзооны дараа заавал гэрт нь хүргэнэ.

Олон нийтийн газар эргэн тойрондоо байгаа хүмүүсийн хажууд солонгосчууд төлөв даруу байхыг хичээдэг. Гар гараасаа барилцана, хааяа нэг үнсэнэ бас хацрыг нь илнэ. Бусад үйлдлээ гадны хүмүүсээс тас нууна.

 

Цугтаа авахуулсан гэрэл зураг

Солонгосчууд өөрсдийнхөө хайрын харилцааг гайхуулах хүсэлтэй. Тийм ч учраас цугтаа селфи хийнэ, бүр байнга – энэ бол хэвийн үзэгдэл, яг л хоолны зураг авч байгаа юм шиг л… Авахуулсан гэрэл зургаа сошиал сувагт тавьж бусдадаа үзүүлнэ: “бид цугтаа ямар их аз жаргалтай байна вэ?”

 

Байнгын харилцаа холбоо

Солонгосчууд маш их хөдөлмөрч, ажилласаг хүмүүс, гэсэн хэдий ч хайртай хүнтэйгээ холбоо барих цаг заавал гаргана. Гараасаа утсаа салгана гэж бараг байхгүй, хоорондоо мессежээр харилцаад л… Өглөөний мэнд заавал мэднэ, “юу хийж байна” гэдэг асуултыг өдрийн турш асууна, бас тавтай нойрсохыг хүснэ.

Яагаад ингэх шаардлагатай байдаг вэ? Бие биенээ юунд дуртай болохыг тэд мэдэхийг хүсдэг, үүгээр бие биедээ анхаарал халамж тавьж байгаагаа илэрхийлдэг байна.

 

Болзоо болон бэлэг

Энэ улсад эргүүлэх үйл явц хэзээ ч дуусахгүй. Алхам тутамд цэцэг зарна, тэр ч бүү хэл баглаа цэцэг зарах автомат машинууд ч хаа саагүй байрлуулсан. Бэлгийн төрөл зүйл ч олон, дизайнерууд илүү баяжуулах тал дээр байнга ажиллана – шоколад тоглоомыг хослуулах, тоглоом цэцгийн баглааг хослуулах гэх мэт…

Хосууд кафед сууна, кино үзнэ эсвэл зүгээр сайхан зугаална. Болзоонд яваад удаж байгаа хосууд бүр болзооны маршрут ч зохиодог болж – уйдаж суухгүйн тулд болзоогоо сонирхолтой болгохыг хичээнэ. Тусгай аппликейшн ч бий, Date Pop – өдрийн цаг агаар, жилийн улирал зэргээс хамаараад болзооны санаанууд санал болгодог.

 

Төлбөр тооцоо

Анхны болзоотой холбоотой төлбөр тооцоог эр хүн нь хийдэг. Хосууд цугтаа байх тусам гарсан тооцоогоо адилхан хувааж төлж эхэлнэ. Жишээ нь, нэг өдөр залуу нь, нөгөө өдөр нь бүсгүй нь төлнө.

Үйлчилгээний олон газар залуу хосуудад зориулагдсан, тийм учраас кино үзэхэд нэг том савтай коктейлийг хоёр соруулаар уух боломжтой. Хэмжээний хувьд яг л хоёр хүнд тааруулсан байх ажээ.

 

Гадаад үзэмжиндээ маш их анхаарал хандуулна

Өмнөд Солонгосчуудын гадаад үзэмжиндээ тавих соёлыг дэлхий дахинаараа сайн мэднэ, гэхдээ энэ соёлын цаана маш том нууц агуулагдаж байх ажээ. Өдөр тутмын гоёлын будалт, пластик мэс засал, гоё ганган хувцас – уулзаж учрах гэж байгаа хүндээ үзүүлэх хүндэтгэл юм. Солонгосчуудын үзэхээр: гадаад үзэмжиндээ та хэдий хэр их хүч зарцуулна төдий чинээ эргэн тойрны хүмүүс таныг хүндэтгэнэ. Эрчүүд ч бас өөртөө их анхаарал тавьдаг: эрүүл бие хаа, сайхан хувцаслалт – бүсгүйтэй танилцаж цаашид харилцаа тогтоож чадах эсэхийг гадаад үзэмж л шийднэ гэж үздэг.

 

Ойн баяр

Солонгос хосууд ойн баяраа тэмдэглэдэг: танилцсаны 100 дахь өдөр, 200 дахь өдөр, 300 дахь өдөр гээд л… Тэр өдрийг онцгой өдөр болгох нь маш чухал: лаа, романтик оройн хоол – багаар бодоход заавал байх зүйлс. Бас албан ёсны хайр дурлалын тэмдэглэлт өдрүүдийг мартаж болохгүй. Тэр тухай бид дараа тодорхой ярина.

Хос болсныхоо 100 дахь өдөр солонгосчууд бөгж авдаг. Энэ бол сүйн бөгж биш, гэхдээ хосуудын харилцаа өөр түвшинд гарсныг илэрхийлнэ.

 

Амлаагүй – гэрлэхгүй гэсэн үг биш

Солонгос бүсгүйчүүд дэлхийн бусад улс орнуудын бүсгүйчүүдийн адил нэг л асуулт тавина: “Эрчүүд яагаад нэгэнтэй нь уулзаж учирч байснаа нөгөөтэй нь гэрлэдэг юм бол?”. Өмнөд Солонгост ч гэсэн иймэрхүү үл ойлгогдох тохиолдол гардаг. Энэ улсын гэр бүл болоогүй хүмүүс эцэг эхтэйгээ цуг амьдардаг, тэднийхээ үгнээс гарахгүй. Жишээ нь, насанд хүрсэн ч гэсэн гэртээ шөнө хэн нэгнийг дагуулж ирж болохгүй. Эцэг эхийн дээвэр дор цуг амьдарч байгаа л бол комендат цагийг чанд мөрдөх ёстой.

Солонгосчуудын гэр бүлийн харилцаа нарийн чанд, настангуудын үгийг дагана. Тийм учраас хайртай залуугийнхаа ээжтэй зөв харилцаа тогтоох ёстой, яагаад гэвэл түүний ээж хайр дурлалын цаашдын харилцааг чиглүүлж өгөх гол хүн.

 

Гэгээн Валентины өдөр – эрчүүдийн баяр

Гэгээн Валентины өдөр эмэгтэйчүүд нь эрчүүддээ бэлэг өгдөг, эсрэгээрээ биш. Энэ бол хайр дурлалд умбасан хосуудын хувьд онцгой өдөр, бас бусад өдрүүдийг ч мартаж болохгүй.

  • 3-р сарын 14 –Цагаан өдөр. Эрчүүд нь эмэгтэйчүүддээ бэлэг өгнө. Бэлэгний үнэ нь 2-р сарын 14-ний өдөр эмэгтэйчүүдээс авсан бэлэгний үнээс даруй 3 дахин илүү байх ёстой.
  • 5-р сарын 14-ний өдөр – Сарнайн өдөр. Хосууд шар хувцас өмсөөд бие биедээ сарнай бэлэглэнэ.
  • 6-р сарын 14-ний өдөр – Үнсэлтийн өдөр. Сайхан өдөр – хэн нэгэнд хайртай гэдгээ хэлэх өдөр.
  • 7-р сарын 14-ний өдөр – Мөнгөлөг өдөр. Гэр бүлийн хосууд бие биедээ мөнгөн бөгж бэлэглээд ирээдүйн төлөвлөгөөгөө ярилцана.
  • 8-р сарын 14-ний өдөр – Ногоон өдөр. Энэ өдөр сөжү ууж байгальд гарч болзоно.
  • 9-р сарын 14-ний өдөр – Гэрэл зураг/дуу хөгжмийн өдөр. Энэ өдөр цугтаа селфи дарж караокед дуулна.
  • 10-р сарын 14-ний өдөр – Дарсны өдөр. Хосууд оройн хоолон дээрээ дарс ууна.
  • 11- сарын 14-ний өдөр – Киноны өдөр. Ойлгомжтой биз дээ
  • 12-р сарын 14-ний өдөр – тэврэлтийн өдөр. Өвөл дулаацах сайхан боломж.
8
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ariunzul Batsaihan

    Ariunzul Batsaihan

    2019/02/09 at 19:03

    Buyanjargal Buyanaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *