Хоолны хэрэгслийн шилдэг, дээд зэргийн шийдлүүд [33 зураг]

0

Хоолны хэрэгслийн шилдэг, дээд зэргийн шийдлүүд [33 зураг]


Та бидний өдөр тутам хооллохдоо хэрэглэдэг халбага, сэрээ, хутга гэсэн хоолны хэрэгслүүдийн дундаас хамгийн залуу нь сэрээ аж. Хүн төрөлхтөн чулуун хутга, шавар халбагыг чулуун зэвсгийн үеэс хэрэглэж ирсэн. Харин хоолны сэрээний түүх ХI зууны сүүлээс Европт эхэлсэн. Домог ярианд зааны ясан бариултай, хоёр шүдтэй алтан сэрээний анхны эзэн нь Византийн гүнж Мария Иверская байсан гэж өгүүлдэг. Үүнээс бүтэн зуун жилийн дараа Ромын хамба лам сэрээтэй болсон бөгөөд Итали орноос эхлээд Европын хаадын орднуудаар сэрээ тархаж эхэлсэн байна.1297 онд Английн I Эдуард хаан сэрээтэй болсон тухай бичигдсэн байдаг бол 1379 онд Францын хаан V Карл хоёр мөнгөн сэрээтэй болсон гэнэ. Гэвч ихэс дээдэс дахиад л зуун жилийн турш сэрээг гараараа орлуулж байсан гэдгийг энд дурдахгүй өнгөрч боломгүй юм. Харин Италид бүх зүйл өөр байсан нь нийтийн хоолны газарт модон ба тугалган сэрээг гоймон идэхэд өргөнөөр ашигладаг байсан явдал байв. Манай хойд хөрш Орос оронд сэрээ анх XVII зуунд Алексей Михаилович хааны ордонд нэвтэрсэн ба I Петр хаан хичнээн хичээгээд ч сэрээг дэлгэрүүлж чадаагүй юм. Үнэ, язгууртны гэгдэх нэр нь сэрээг нийтийн хоолны хэрэгсэл болоход саад болж байснаас гадна шашинд сэрээг чөтгөрийн бүтээл гэдэг байсан нь ч маш их нөлөөлж байсан байна. Хүн төрөлхтөнтэй урт удаан хугацааны турш хамт байж ирсэн энэхүү гурван хоолны хэрэгслийн түүхтэй танилцсан та бүхнийг эдгээр хоолны хэрэгслүүдийн шилдэг, дээд зэргийн шийдлүүдтэй танилцахыг урья.

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/02/28 at 18:36

    zarim n goy bolson bn taalagdlaa

  2. erxem_0505

    2012/02/28 at 18:38

    yun goyiin!!!

  3. Зочин

    2012/03/01 at 13:16

    =))

  4. TheLibertines

    2012/03/07 at 19:03

    Lke

  5. Зочин

    2012/04/17 at 22:06

    ymar goy ym be taaraldval shuud vnaa\r\n

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *