Эмэгтэйлэг төрхөөрөө цахим орчныг шуугиулж буй Японы 16 настай өсвөр насны хүү

3

Өдгөө 16 настай Маяутаму нь өөрийн нүүр будалтын ур чадвар, эмэгтэйлэг хувцаслалт, донж байдлаараа цахим орчинд олны анхаарлыг ихээр татах болжээ. Тэрээр анх Токио хотын Акихабара дүүргийн нэгэн косплей уушийн газарт ажилладаг байх үеэсээ бусдын хараанд өртөж, онцгойрох болсон аж. Энэ төрлийн уушийн газруудын ажилтнууд ихэвчлэн эрчүүд, хөвгүүд байх бөгөөд эмэгтэй хүний дүрд хувирч хүмүүст үйлчилдэг байна. Хэдийгээр ажилтнууд эмэгтэй хүний дүрд чадварлаг хувирдаг байсан ч Маяутамуг үйлчлүүлэгчид нь косплей бус төрөлхийн эмэгтэй хүн гэж эндүүрдэг байсан гэдэг.

mych.o0

Ийнхүү түүний гэрэл зургууд цахим орчинд нийтлэгдэж эхэлснээр Инстаграм болон Твиттер сүлжээнд дагагчдын тоо нь эрс нэмэгджээ. Тухайлбал энэ сарын 2-ны өдөр оруулсан жиргээнийх нь дараагаар түүний дагагчдын тоо 5 хоногийн дотор 2000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт бий.

mych.o0

 

mych.o0

168 см өндөр, 48 кг жинтэй тэрээр эмэгтэй хүний дүрд хувирахад бие галбирын хувьд төдийгүй, гадаад төрхийн хувьд ч тун нийцэлтэй харагдах ажээ.

mych.o0

NEWTYPE хэмээх тэрхүү уушийн газар нь ямар нэгэн насны хязгаарлалтгүй үйлчилдэг бөгөөд 1500 йенийн тасалбар авснаар орох эрх нээгддэг байна. Тус тасалбарт уух зүйлийн үнэ багтах бөгөөд цаг тутамд 300 йенийн нэмэлт төлбөр төлж үйлчлүүлэх журамтай аж.

mych.o0

 

mych.o0

Сүүлийн үед Маяутамугийн алдар нэр Японд төдийгүй гадны орнуудад ч гарч эхэлсэн гэдгийн нэгэн жишээ нь Тайландын CatDumb хуудаст нийтлэгдсэн түүний гэрэл зургууд асар их хэмжээний хандалт авч буй явдал билээ.

mych.o0
208
ГоёГоё
86
ГайхмаарГайхмаар
58
Ха ХаХа Ха
47
ТэнэглэлТэнэглэл
29
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2022/11/22 at 11:42

    аймшгийн хамар

  2. SEXSY

    2022/11/24 at 20:00

    86150155SEXSFN

  3. SEXSY

    2022/11/24 at 20:01

    86150155

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *