Yлэмж онцгой байдлаар бүтээгдсэн хамгийн гайхалтай арван шал

0

Yлэмж онцгой байдлаар бүтээгдсэн хамгийн гайхалтай арван шал


Албан байгууллага, үзвэр үйлчилгээний газруудын олонх нь нэг хэвийн, адилхан шалтай байдаг. Нэгэн хэвийн, жигд байхад бид шалыг нэг их ач холбогдол өгч харан тэр бүр анзаараад байхгүй. Харин өвөрмөц, нүд татам, онцгой байдлаар шалаа хийсэн хаа нэг газар орвол мэдээж хэрэг бусад тохиолдолд юу ч анзааралгүй зүгээр л дээгүүр нь алхаад явчих байсан тэр шалыг гойд ихээр шохоорхон харах болно. Тиймээс дотоод тохижилтын нэг хэсэг болсон шалыг содон, бүтээлч байдлаар хийж гүйцэтгэх нь хэрэглэгчийг татах бас нэг зүйл болж болно.Энд бид ердийн шалнаас үлэмж онцгой байдлаар, туйлын бүтээлч сэтгэлгээгээр хийгдсэн, хамгийн гайхалтай гэж хэлж болох арван шалны зургийг товч тайлбарын хамт орууллаа. Таны танин мэдэхүйд хэрэг болохоос гадна өөрийн орон байр, албан байгууллагынхаа шалыг иймэрхүү байдлаар засаж хийвэл болох юм шүү гэсэн бодол болон шинэ санааг төрүүлж болох юм. Юутай ч та бүхнийг тухлан сууж сонирхохыг урьж байна.
1.Эвлүүлдэг шал

jig saw floor 1

Шал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Prowood Flooring компаний бүтээсэн энэ содон шал ямар ч өрөөнд уран зөгнөлт, хөгжилтэй өнгө аясыг бий болгож чадна. Хүүхдийн тоглоомын өрөөнөөс эхлээд гэрийн театрынхаа шалыг ч иймэрхүү байдлаар хийвэл үнэхээр гайхалтай болно доо.

2.Шалгүй цахилгаан шат

Elevator with no floor 2

Цахилгаан шат шалгүй байна гэж байх уу? Хэрвээ тийм хэн тэр рүү чинь зүглэх юм бэ? Гэхдээ мэдээж хэрэг шалгүй цахилгаан шат хаанаас байх билээ. Энэ бол зүгээр л шалгүй мэт харагдах шалтай цахилгаан шат юм. Цахилгаан шатны хаалга онгойтол яг дээрх зурган дээрхтэй адил шалтай шат байвал орж зүрхлэх үү? Хав харанхуй нүх доор чинь нүүгэлтээд л… Ямартай ч сонирхолтой л хэрэг юм.

3.Даралт мэдрэгч шал

Pressure Sensitive Floor 3

Даралт мэдэрдэг шал гэж байж боломгүй мэт санагдах ч үнэн хэрэгтээ энэ шат таныг алхах болон хүрэхийг мэдэрч өнгөө хувиргаж чадна. Бүх насныхны хувьд маш хөгжилтэй, сонирхолтой, зугаатай санагдах нь гарцаагүй. Энд тэнд нь гишгэж, хүрч өнгийг нь хувиргаад л, зугаатай биш гэж үү.

4.өнгөлөг паркетан шал

Colored Parquet Flooring 4

Паркетан шал гэхээр л таны толгойд бор, бор шаргал, цайвар шаргал, саарал өнгөнүүд бууж байна уу? Тэгвэл энэ паркетан шал таны бодож байгаа бусад паркетан шалнаас огт өөр өнгөтэй. Хурц, тод, өнгөлөг энэ шал таны гэрт шинэ, өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлж чадна.

5.Бетонон шал

Concrete Floor 5

Бетонон шал гэхээр танд маш уйтгартай санагдаж байж болох юм. Гэхдээ Сан-Францискогийн Transparent House компаний бүтээсэн бетонон шалны тухайд татгалзах аргагүй юм шүү. үнэхээр онцгой, гоёмсог, дэгжин дүр төрхтэй учир танд ч бас гарцаагүй таалагдах бизээ.

6.Finsbury Avenue Square

Finsbury Avenue Square 6

Лондон хотын төвд байх Broadgate комплекс дэх Finsbury Avenue Square талбайн дөрвөлжин дөрвөлжин замуудын ирмэгийн даган байрласан LED гэрэл нь үдшийн цагт гайхалтай өнгө төрхийг бий болгодог байна. Энэ шал маш содон, кино эсвэл видео тоглоомын ертөнцөд ороод ирчихсэн мэт мэдрэмжийг төрүүлж чадна.

7. Харааны төөрөгдөлд оруулдаг шал

Optical Illusion Floor 7

Энэ шалыг маш зальжин байдлаар бүтээжээ. Дөрвөлжин дөрвөлжин бетон, чулуунуудыг дээр дээрээс нь давхарлаад өрчихсөн мэт, шатлан харагдах энэ гурван хэмжээст шалны загвар таныг ч бас төөрөгдөлд оруулж чадах юм шүү.

8. Утсан хиаман шал

Salami Floor 8

Бельгийн уран бүтээлч Wim Delvoye-гийн бүтээсэн энэ “амтлаг” шалан дээгүүр өлссөн үедээ явах хэрэггүй байхаа.

9. Sears-ын шилэн шал

Sears Glass Floor 9

Бараг 25 жил орчим дэлхийн хамгийн өндөр цамхаг гэгдэж байсан Sears Tower буюу Willis Tower-ын энэ шилэн шалтай тагтан дээр гараад доошоо харахад үнэхээр гайхалтай мэдрэмж төрнө. Яг л газраас хэдэн арван метрийн өндөрт, агаар дээр зогсож байгаа мэт. үнэхээр гайхалтай.

10. Зэс зоосон шал

Copper Coin Floor 10

Зоосон мөнгийг таашаадаггүй хүмүүст ч таалагдах энэ зэс зоосон шалыг бүтээхэд маш шаргуу хөдөлмөр орсон гэдэг нь харахад л ойлгомжтой. Хэрвээ та Нью Йорк хотод зочилж яваа бол тус хотын Standard Hotel зочид буудлын зоосон мөнгөөр бүтсэн шалыг заавал үзэж сонирхоорой.

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. dalai11

    2011/04/27 at 14:52

    nice nice XOPOM.COM TNKS

  2. tmra

    2011/04/27 at 16:14

    ter lift evgui ain

  3. Dx555

    2011/04/27 at 16:57

    Goy ym bna shde zooson shal ntr geed :-x

  4. Celldweller

    2011/04/27 at 17:01

    goy yumaa

  5. exo

    2011/04/27 at 17:06

    WoooooooooW nice!!!

  6. SeeKeSHDEEE

    2011/04/27 at 17:11

    MmMmM!!!

  7. NonE_mN

    2011/04/27 at 17:51

    ter lliftend orchuul bas l ewgui l bh l daa

  8. ben_jr

    2011/04/27 at 17:52

    Haha laitai yum bna.

  9. erxem_0505

    2011/04/27 at 18:14

    lai bgaadai zalxuu xvrchleee!!!

  10. Donjman

    2011/04/27 at 18:43

    goy ontsgoishdee :-o

  11. moochii

    2011/04/27 at 18:57

    sodon yum aa

  12. EMPORIOARMANI

    2011/04/27 at 19:10

    nice…

  13. trojan08

    2011/04/27 at 19:14

    Lift ni aimar shaaaaaaaas

  14. Enhuush_1020

    2011/04/27 at 19:35

    xexe hoorhon um bna shde

  15. AutobotZoloo

    2011/04/27 at 20:52

    goe 2 ^^ :-o

  16. coralqq

    2011/04/28 at 00:26

    гайхалтай сэтгэх юмАа

  17. happy13

    2011/04/28 at 00:53

    hooh ystoi goy

  18. Зочин

    2011/04/28 at 01:27

    Sears toweriin ter shilen bolkon ch uneer tas shuu shuud tolgoi ergeel ntr

  19. Enkhbayar_gal

    2011/04/28 at 01:52

    haluuhan

  20. doogii0118

    2011/04/28 at 09:23

    sonirholtoi yumaa

  21. tsee_

    2011/04/28 at 10:08

    wow xexe

  22. ookss

    2011/04/28 at 10:14

    o NICE

  23. hishigee_0831

    2011/04/28 at 14:32

  24. shiji_batuka

    2011/04/28 at 18:53

    goy goy

  25. Hounthen

    2011/04/28 at 21:57

    Hooo yasan lagiin ter haraa tuurүүldeg nttr ni lag haragdjiishd :D

  26. shiji_batuka

    2011/04/29 at 18:04

  27. baysaaaa4

    2011/05/26 at 02:37

    eheh nice nice …………….

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *