
Аялж зугаалах нь энэ амьдралыг илүү гайхалтай, илүү сонирхолтой, илүү сэтгэл татам болгох нэг хэлбэр. Харин энэ үед зайлшгүй хэрэг болдог нэг зүйл бол аялалын хугацаанд тохиолдох бүхий л зүйлийг баримтжуулж үлдээх гэрэл зургийн аппарат юм. Мэдээж хэрэг аялж зугаалж яваа хүний хувьд гэрэл зургийн аппарат нь зөөвөрлөж явахад амар хялбар байхын хамт гологдохооргүй хэмжээний зураг авах хүчин чадалтай, бат бөх байх хэрэгтэй. Тэгвэл дараах 10 компакт аппарат нь аялагчдад зориулагдсан шилдэг 10 гэрэл зургийн аппарат юм.
Fujifilm X-T1
2014 онд Fujifilm компани X цувралынхаа хамгийн сүүлийн үеийн загварыг гаргасан нь X-T1 юм. Өмнөх X-Pro1 загварын адил гоёмсог, ретро загвартай энэ аппаратны авто фокус нь их хурдан.
Sensor: APS-C 16MP
Онцлог: Сольдог дуран, электроник viewfinder, HD бичлэг
Fujifilm X-E2
X-Pro1-ийн илүү жижиг, хөнгөн хувилбар болох энэ аппаратны дурангийн чанар гайхмаар сайн.
Sensor: APS-C 16MP
Онцлог: Сольдог дуран, Wi-Fi, электроник viewfinder, HD бичлэг
Panasonic Lumix DMC-GH4
Panasonic G цувралын микро камер нь ултра-HD бичлэг хийдэг ба гайхалтай зураг болон бичлэг хийнэ.
Sensor: Micro 4/3rds 16.05MP
Онцлог: Сольдог дуран, Wi-Fi, электроник viewfinder, UHD (4K) бичлэг
Panasonic Lumix DMC-GX7
Жижиг хэмжээтэй ч чанар сайтай зураг авдаг хэмээн үнэлэгддэг энэ аппаратны үнэ 2014 оны 9-р сарын байдлаар олон жижиглэн худалдаачдад 300 доллараар хямдарсан байжээ.
Sensor: Micro 4/3rds 16MP
Онцлог: Сольдог дуран, Wi-Fi, электроник viewfinder, HD бичлэг
Sony Alpha a6000
Sony-гийн NEX-6 нь a6000 хэмээн нэрлэгдсэн загвараар солигдсон. NEX-6 нь 16,1 мегапикселтэй байсан бол шинэ загвар нь 24,3 мегапиксел болж нэмэгджээ. Түүнчлэн авто фокус нь 179 хүртэл нэмэгдсэн байна.
Sensor: APS-C 24.3MP
Онцлог: Сольдог дуран, Wi-Fi, электроник viewfinder, HD бичлэг
Sony Alpha a7
Sony компани саяхан Alpha a7S загвараа гаргасан нь гэрэл багатай нөхцөлд гайхмаар сайн зураг авдаг болсон байна.
Sensor: Full-frame 12.2MP (a7S), 24.3MP (a7), 36MP (a7R)
Онцлог: Full-frame mirrorless, сольдог дуран, Wi-Fi, электроник viewfinder, HD бичлэг
Olympus TG-3
Хялбархан time-lapse хийхэд зориулагдсан энэ аппаратны GPS нь хаана байгаагаа мэдэхэд чинь тус болно. Түүнчлэн Wi-Fi-тай.
Sensor: 16MP
Онцлог: Усны хамгаалалттай, f/2.0 25-100mm дуран, 3″ OLED дэлгэц
Olympus OM-D E-M1
Жижиг бөгөөд чанар сайтай аппаратнуудаараа алдартай Olympus компаний OM-D E-M1 гэрэл зургийн аппарат нь тус компаний шилдэг бүтээгдэхүүний нэг.
Sensor: Micro 4/3rds 16.3MP
Онцлог: Сольдог дуран, Wi-Fi, электроник viewfinder, HD бичлэг
Ricoh GR
Киноны канистраас үл ялиг зузаан энэ аппаратны 28 мм-ийн дуран нь шилдгүүдийн нэг.
Sensor: APS-C 16MP
Онцлог: 28mm f/2.8 дуран, HD бичлэг
Sony DSC-RX10
Хаана ч байсан зураг авахад гайхалтай дүрслэлийг харуулах энэ аппаратыг бага гэрэлтэй нөхцөлд ч ашиглах боломжтой. Sensor: 20.2MP
Онцлог: Carl Zeiss f/2.8 24-200mm дуран, Wi-Fi, электроник viewfinder, HD бичлэг








Зочин
2015/08/08 at 18:56
goy zurgiin appratuud bna