Өвчин намдаах эм байхгүй үед аливаа өвдөлт зовиурыг эмгүйгээр дарах 5 үр дүнтэй арга

0

Хүчтэй өвчний мэдрэмж хүнд хэзээ ч бий болж болзошгүй. Бид энэ таагүй тохиолдолд бэлэн биш байдаг. Хэрвээ гар дор өвчин намдаах эм байхгүй эсвэл шөнийн цагаар гэнэт өвдвөл эмгүйгээр өвчнийг дарах боломж бий.

1. Толгой өвдөх

Хангалттай ус ууснаар толгойн өвчнийг дарж болно. 2 цаг тутамд нэг аяга ус байнга ууж байгаарай, ингэснээр өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

fizkes / Shutterstock.com

 

2. Үе мөчөөр өвдөх

Энэ бол энгийн бөгөөд хүн болгоны мэдэх амтлагч, Энэтхэгээс гаралтай куркума нь тулгуур хөдөлгөөний өвчний үед аминд орно. 1000 мг хуурай куркумаг нунтаг перецтэй цуг хоолондоо хийгээрэй. Хурц өвчний үед эмнээс дутахгүй үйлчилгээ үзүүлдэг болно.

tarapong srichaiyos / Shutterstock.com

 

3. Нуруугаар өвдөх

Йог хийдэг, муур шиг уян хатан хүмүүс сэтгэлийн тайтгарал болон нуруу, нугасны эрүүл мэндийг хэрхэн олж авахыг сайн мэддэг. Хивсэнцэр дээр сунгалтын дасгал хийх эсвэл хананд тулж нурууны булчин суллах дасгал хийгээрэй.

Mirage_studio / Shutterstock.com

 

4. Гэмтлээс үүдэлтэй хурц өвдөлт

Бэртэж гэмтсэн хэсэг дээр 10-15 минут хүйтэн жин тавьснаар өвчнийг намдааж болно. Хэмийн огцом өөрчлөлтөөс болж цусны эргэлт ч мөн өөрчлөгддөг. Энэ нь өвчин намдахад нөлөөлнө.

Chutima Chaochaiya / Shutterstock

 

5. Архаг өвчин

Шөнийн цагаар инстаграм, фейсбүүк ухсанаар маргааш өдөр нь нойрмог явах болно, энэ бүгд архаг өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Тайлбар ч маш энгийн. Бие махбод туйлдаж байгаа хэрэг. Эрүүл нойр нь их хэмжээний кофе уухаас хамгаална. Нэг ёсондоо битүү тойргоос гарч чадна шүү.

Andrey_Popov / Shutterstock.com

 

Эрүүл мэндийг бэхжүүлэх сайн зуршлууд

1. Бясалгал хийж байгаарай. Гүнзгий амьсгалах болон тайвшрах урлаг. Өөрийн бие махбод, булчин, сэтгэл санаанд бэлэглэх хамгийн үнэ цэнэтэй бэлэг болно. Тайван дуу сонсож стрессээс сал, тарни унш, өөрийнхөө мөрөөдлийг дүрслэн бод.

ingridantunes / Instagram

2. Гимнастик хий. Булчинг бэхжүүлэхийн зэрэгцээ бие махбодыг эрүүлжүүлнэ.

3. Эрүүл мэндийн өдрийн тэмдэглэл хөтөл. Өдрийн төгсгөлд өвчний түвшинг 10 оноогоор үнэлж тэмдэглэж байгаарай. Ямар өөрчлөлт гарч байгаа нь хэнд ч ойлгомжтой харагдана.

4. Биофидбэк турш. Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар бие махбодын үйл явцыг зохицуулж сурна. Жишээ нь, зүрхний хэмнэл, тархины баруун болон зүүн талын үйл ажиллагаа, цусны даралт зэргийн хэвийн үйл ажиллагааг хянана.

5. Амьдралын эрүүл хэв маягийг дага. Тамхи, архинаас татгалз, буруу хооллолтоос зайлсхий. Энэ бүгд шалтгаангүй бий болох олон өвчнөөс салахад тусална.

Та өөрийгөө эмгүйгээр тайвшруулах гэж үзсэн үү? Өөрийн хэрэглэсэн аргаа бидэнтэй хуваалцаарай.

4
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *