Аварга том мөсөн уулыг ч халуун дулаан зүрх сэтгэлээрээ хайлуулж чадах 20+ хүүхдүүд. Ямар өхөөрдөм юм бэ, бүр хайр хүрчихлээ!

0

Эгдүүтэй бяцхан гөлөг харах эсвэл төрсөн өдрөөрөө цуглуулсан мөнгөө бусдад туслахад зарцуулах үедээ бид хүүхдүүдийнхээ нүднээс баяр хөөрийн гэрэл гэгээ цацарч байгааг олж хардаг – тэр даруйд нь үсэрч босоод гар утсаа шүүрч аваад энэ гайхалтай мөчийг алдалгүй зураг авдаг. Өөрийнхөө үр хүүхдийг сайн үйл хийхийг харж, тэрхүү мөчийг нь хуваалцах ямар ч эцэг эхийн хувьд үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргал билээ. Тиймээс амьдралд тохиох энэ гайхалтай мөчийг дэлхий нийттэй хуваалцсанаар нэг ч гэсэн хүний амьдралд баяр баясал авчирч мэдэх юм.

Бид эцэг эхчүүдийн бусадтай хуваалцсан зургуудыг та бүхэнд хүргэхээр шийдлээ – хүүхдүүдэд бусдын нүүрэнд инээмсэглэл тодруулах тийм гайхалтай хүч чадал байдаг гэдгийг баталж харуулсан байна.

1. “Аянга цахих үед манай нохойны сэтгэл нь бага зэрэг түгшиж байлаа. Харин миний хүү түүнийг тайвшруулах гэж хичээж байна.”

© jmacmcq / reddit

 

2. “Хүү маань Зул сарын баярын өмнөхөн нэгэн муурыг аварч, үрчилж авсан юм – тэр үеэс хойш тэд нэг нэгнээсээ салахаа больсон.”

© CKSaps / reddit

 

3. “Орон нутгийн фермерийн дэлгүүрийн хажуугаар явж өнгөрөхдөө миний хүү энэ сайн хүнд хань болж, түүний найз болохоор шийдсэн.”

© point-blank13 / reddit

 

4. “Би хүүдээ усан гахай худалдаж авч өгөхгүй гэж хэлсэн юм. Тэгтэл удалгүй ийм зүйлс олж харлаа.”

© panic-now / reddit

 

5. “Ном унших нь миний охиныг үнэхээр их ядраадаг бололтой.”

© JephriB / reddit

 

6. “Охин маань алчуур гаргаж ирээд тоглоомын суудаг хэсгийг нь арчсан. Яагаад гэвэл дүүгийнх нь тоглох дуртай тоглоомны суудал норчихсон чийгтэй байсан юм.”

© JesseWegenast / reddit

 

7. “Эмч охинд маань мөс, ибупрофен болон маш их хэмжээний хайр халамж хэрэгтэй гэж зөвлөсөн. Харин түүний 2 ах нь эмчийн зөвлөгөөг сайн сонсож авсан бололтой.”

© JephriB / reddit

 

8. “Би хүүхдүүдээ нэг нэгэндээ сайн хандаж байгааг харах үнэхээр дуртай.”

© DustyKeebs / reddit

 

9. “Хүү маань өөрийнхөө сайн найз болох бяцхан гөлөг рүү ингэж хардаг.”

© worldstiniestbagel / reddit

 

10. “Миний хүү цагдаагийн ажилтнуудад хайртай байдаг юм. Тэр тэднийг хармагцаа гүйж очоод тэвэрснийхээ дараа гар гараа цохилцох дуртай.”

© krystinaleebaby / reddit

 

11. “Энэ бол манай хөршийн хүү. Найз охины маань гэдсийг мэдэрч байгаа нь. Тэр бүх шөнийн турш түүний минь гэдсийг зөөлөн тэвэрч, найз охинд маань хань болсон.”

© bwf820 / reddit

 

12. “Би охиндоо машин маань өвдчихсөн болохоор унаж явж чадахгүй гээд хэлчихсэн юм. Тэгтэл тэр машиныг маань тэвэрч, өвчнийг нь эдгээх юм гэнэ.”

© SkrooLoose101 / reddit

 

13. “Виржиниагийн наран шарлагын газар цэвэрхэн болсон! Хүү маань элсэн дээр тоглохынхоо хажуугаар тэр хавийн хогийг түүсэн юм.”

© unknown / imgur

 

14. “Надад том биетэй, хүчтэй жолооч нар хэд хэд бий. Гэхдээ хүү маань тэдэнд ачаа зөөлцөхөд туслахыг хараад тэдний сэтгэл их хөдлөх шиг болсон.”

© stinkeye / reddit

 

15. “Охин маань зээ дүүгийнхээ хамтаар… тэрэнд маш их сайхан байгаа бололтой.”

© melissalee / reddit

 

16. “Манай хөрш хашааны завсраар нохдод маань анхаарал халамж тавьж амттан өгдөг юм. Саяхнаас эхлээд манай охин энэ эгнээнд нэгдсэн. Тэд манай хөршийг хүлээцгээж байна.”

© MokeOG / reddit

 

17. “Дүүдээ сүү өгч болно гэж хэлсний дараа охины маань царайнаас бахархалтайгаар дүүдээ халамж тавьж байгаа нь харагдаж байна.”

© Do_the_Scarn77 / reddit

 

18. “Охины маань анхны төрсөн өдрийн бялуугаа хараад гаргасан сэтгэл хөдлөл”

© merkablahblah / reddit

 

19. “Охин маань (улаан футболктой) төрсөн өдрөөрөө цуглуулсан мөнгөө бусад хүүхдүүдэд тусламжийн гараа сунгахад зарцуулахыг хүссэн. Бид түүгээр маш их бахархаж байна!”

© Guevarra25 / reddit

 

20. “Миний охин намайг сэрээсэн юм… Би түүнд хэрэв аяга кофе авчрах юм бол би босно гэж хэлтэл, тэр бүр хоёр аяга кофе авчирсан.”

© itsalloriginal / reddit

 

21. “Аав маань гэрээсээ ажиллаж байсан юм. Охин маань түүний ажилд туслахаар хичээж байгаа нь энэ. Ингэснээр аавд түүнтэй тоглох цаг гарна гэж тэр боджээ.”

© AntiMugglePropaganda / reddit

 

22. “Миний охин сургуулийнхаа группийн уулзалтаар 300 тедди бамбаруушийг өнчин хүүхдүүдэд хандивлах үйл ажиллагааг санаачилж, зохион байгуулсан. Түүгээр бахархахгүй байхын арга алга!”

© Nurse_Ashley23 / reddit

 

23. “Хүү маань номын санд дандаа арай том хүүхдүүдэд зориулсан ном байдаг учраас өөрөө бяцхан номын сан нээж, түүндээ өөрийнхөө үеийнхэнд зориулсан номнуудыг байрлуулахыг хүссэн юм. Тэр зорьсондоо хүрч чадсан.”

© baismal / reddit

 

24. “Хүүхдүүд маань загасны дэлгүүрт очсон юм л даа. Тэгээд хавч авахуулаад тэднийг тэр даруйд нь чөлөөлж, усанд нь тавьсан.”

© satyricon66 / reddit

 

25. “Энэ бол миний хүү, Avian. Тэр хоёр хүүхдийг өөр нэг хүүхэд рүү нийлж, дайрахыг нь болиулсан. Баатарлаг хүү байгаа биз?”

© trashtastictakeout / reddit

Аль зураг таны сэтгэлд хамгийн их хүрсэн бэ? Таны хүүхэд дээрх хүүхдүүдийн адилаар ямар нэгэн мундаг зүйл хийж байсан уу?

20
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Suvdaa Sumiya

    Suvdaa Sumiya

    2020/08/04 at 23:18

    U U U 72,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *