Үзэгчид зөвхөн царайлаг жүжигчдийг л хайрлаж, тэдний тоглосон киног үзэх дуртай гэдэг ойлголтыг үгүйсгэж чадсан жүжигчид

0

Хүмүүс нүдэнд дулаахан, үзэсгэлэнтэй жүжигчинтэй кино үзэх дуртай гэдэг нь маргаангүй үнэн. Нүдэнд дулаахан хүнтэй харилцахад таатай байдаг, тэгээд ч тэд гадаад үзэмжээрээ хүмүүсийг өөрийн эрхгүй татна. Гэхдээ алдартай жүжигчид бидний энэ бодлыг нөгөө талаас нь баталж байна. Хэнээс дутахгүй царайлаг ч гэлээ гол дүр авч чадахгүй, найруулагч, үзэгчдийн анхааралд өртөхгүй явсаар дуусах жүжигчид ч бий. Үүний зэрэгцээ хэвийн бус нүүр царайтай мөртлөө өөрийн гэсэн харизмтай, авьяас чадалтай нэгэн ч бас байна. Тэд жүжигчний ур чадварын оргилд нэгэнт хүрч чаджээ. Ингээд эдгээр жүжигчидтэй танилцацгаая.

Ричард Килл, АНУ. Харамсалтай нь тэрээр өөд болсон билээ

©www.peoples.ru

Энэ аварга том хүн эхэлж Жеймс Бондын тухай “The Spy Who Loved Me” кино (1977) мөн “Moonraker” (1979) киногоор танигдсан юм. Эрүү хочит муу талын дүрийг бүтээжээ. Тэр биеийнхээ өндрөөр бусдаас онцгойрч байлаа – 2,18 м. Мөн этгээд гадаад төрхийг нь анзаарахгүй байхын аргагүй, тийм ч учраас 70 гаруй кинонд дүр бүтээсэн юм.

©upload.wikimedia.org

 

Майкл Берриман – АНУ-ын бас нэгэн од

©cdn.bloody-disgusting.com

Жүжигчний тоглосон кино 50 гаруйгаар тоологдоно. Муу талын дүр бүтээдэг нэгэн. Каннибал, мангас, мутант, бас цус сорогчидтой ч тэмцэж байсан удаатай. Түүний этгээд гадаад төрх нь удамшлын өвчинтэй нь холбоотой ажээ.

©www.film.ru

 

Роберт З’Дар – Холливудын бас нэгэн од

©horrorzone.ru

Энэ жүжигчин хэдэн арван кинонд тоглосон. Тэрээр 2015 онд 65 настайдаа энэ хорвоог орхижээ.

Түүний эрүү маш том. Түүнийг “Maniac Cop” кино алдаршуулсан гэдэг, тэрээр Мэтт Корделлийн дүрийг бүтээсэн юм.

©www.kino-teatr.ru

 

Винсент Эндрю Скьявелли – сайхан залуу бол биш гэхдээ үзэгч олон түүнийг сайн танина

©kinosfera.me

Америк кинонд тоглодог ч гэлээ тэр уг нь Сицилийн уугуул нэгэн. Тэр ихэвчлэн туслах дүр бүтээсэн ч гэлээ үзэгч олонд дурсагдан үлджээ. Ялангуяа “Ghost” киногоор танигдсан. Харамсалтай нь 2005 онд өөд болжээ.

©www.peoples.ru

 

Стив Бушеми холливудын царайлаг залуучуудын төлөөлөл яав ч биш

©cdn-images-1.medium.com

Тэрээр “Эмми”, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн, АНУ-ын кино жүжигчдийн дунд нэр нь дээгүүрт бичигддэг. Авьяас чадал байгаа цагт солир нүд, муруй шүд амжилтад хүрэхэд саад болдоггүй гэдгийг тэр өөрийн биеэр баталлаа.

©vokrug.tv

 

Жерар Депардье болон түүний алдартай хамар

©cdn-st1.rtr-vesti.ru

Францын жүжигчин үнэхээр аварга том таних тэмдэгтэй. Түүний гадаад үзэмжийг нэг нэгээр нь шинжвэл яав ч олигтой дүр зураг гарч ирэхгүй. Гэхдээ л Депардьегийн араас шилдэг найруулагчид ангуучилна, зуу гаруй кинонд тоглосон хүн.

Мөн тэрээр хайр дурлалын түүхээрээ алдаршжээ. Тэр албан ёсоор дөрвөн хүүхэдтэй, бас хаа нэгтээ нууц амрагуудаас нь гарсан тав орчим өв залгамлагчид бий гэж ярьцгаадаг.

©regnum.ru

 

Гэрри Бьюзи – туслах дүрийн жүжигчин, гэхдээ маш алдартай нэгэн

©starbom.com

 

Квентин Тарантино

©cdn.iz.ru

Энэ хүний тухай нэг их олон юм нуршаад хэрэггүй биз. Найруулагч гэдгээрээ алдаршсан, хэд хэдэн сайхан дүрийг бүтээсэн. Мөн царайлаг бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн гэхэд буруудахгүй.

©mediananny.com

 

Домогт Марти Фельдман

©www.mbc.net

Энэ хүний нэрийг хэлэхээр шууд л “Young Frankenstein” кино санаанд орно. Гэхдээ түүний бусад бүтээлийг орхиж болохгүй ээ, тэрээр өөрийнхөө авьяас чадлаар үзэгч олноо танигдсан юм.

©i.ytimg.com

 

Карел Стрёйкен – Нидерландын бас нэгэн этгээд царайтай жүжигчин

©filmm.ru

Энэ хүн тоглоогүй бол “The Addams Family” гэх кино дэндүү уйтгартай байх байлаа.

©upload.wikimedia.org
10
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *