Зэрлэг байгальд ганцаараа төөрвөл, хүнд нөхцөл байдлаас амьд гарахад тань туслах 10 арга

0

“S.T.O.P.” энэ бол GPS, утасгүй цөлд гацсан үед ашигладаг тусгай техник юм. Энэ нь зогс, бод, ажигла, төлөвлө гэсэн үгийн товчлол бөгөөд осол гэмтлээс сэргийлж болох хамгийн сонгодог арга билээ. Ингээд бид танд зэрлэг байгальд ч хэцүү байдлаас өөрийгөө авч гарах гайхалтай аргуудыг зааж өгье.

1. Мөчирний гадуур уут боогоод ус цуглуулж авч болно

Зэрлэг байгальд цэвэр ус олж уух нь зарим үед биелэгдэшгүй даалгавар болдог бөгөөд хүний усгүйгээр амьд явах хугацаа харилцан адилгүй байдаг. Жишээ нь гэхэд л тамирчин хүн хэт халуунд эрчтэй дасгал хөдөлгөөн хийж хөлсөөрөө биеийн шингэнээ алдлаа гэж бодоход шингэнээ нөхөж чадахгүй бол хэдхэн цагийн дотор үхэж болно. Азаар конденсац ашиглан цэвэр ус гаргаж авах амархан аргыг бид зааж өгөх гэж байна. Ингэхийн тулд навч ихтэй, наран талд ургадаг модны мөчир сонгож аваад ямар ч хамаагүй уут углаад орхиход хангалттай хэмжээний цэвэр ус гаргаж авах боломжтой.

 

2.  Дулаан байхын тулд биеэ бөмбөлөгтэй уутаар ороо

Хүйтэн өдрүүдэд аяллаар явах гэж байгаа бол бөмбөлөгтэй уут авч явах нь маш чухал. Бөмбөлөгтэй уут нь дулаан агаарыг хуримтлуулж, хүйтэн, халуун агаарыг маш сайн тусгаарлаж өгдөг байна. Хэрэв ийм уут авч явахаа мартсан бол хуурай навчаар орлуулж болно. Судалгаанаас харахад алимны модны хуурай навч дулаан тусгаарлалтыг сайжруулдаг болох нь тогтоогдсон байдаг.

 

3. Өвсөн бугуйвчаар өглөөний шүүдэр цуглуулах

Энэ аргыг Австралийн уугуул иргэд ус зөөж авч явалгүйгээр удаан хугацаагаар алхах шаардлагатай үедээ хэрэглэдэг гэнэ. Тэд хуурай өвс бөөрөнхийлөх юм уу, өвсөөрөө шагайгаа ороож байгаад нар гарахаас өмнө өглөөний чийгийг өвсөндөө шингээж авдаг байна.

 

4. Биеийн дулаан алдагдахаас сэргийлж өндөрлөг газар унт

Хэрэв ойд хоног төөрүүлэх шаардлага гарвал унтах газраа зөв сонгох нь хамгийн чухал. Хэрэв борооноос хоргодох агуй юм уу нөмөр газар олдохгүй бол хамгийн түрүүнд чийгтэй газраас аль болох хөндийрч унтах ямар нэг гадаргуу олохыг хичээгээрэй.

 

5. Шумууланд хазуулсны дараа нарсны шилмүүс тавьж загатнахыг намдаана

Шумуулын хор нь биед нэвтрэх үед бие загатнах хариу үйлдлээр гадны хортой тэмцэж байгаагаа илэрхийлдэг. Харин энэ үед ямар нэгэн зориулалтын тосгүй бол байгалийн аргаар нарсны шилмүүс нааж зовиурыг арилгах боломжтой. Нарсны тосноос шумуул болон бусад шавжийг өөрөөсөө холдуулдаг өвөрмөц үнэр ялгардаг байна.

 

 

6. Баавгай шиг том амьтадтай тулгарах үедээ үхсэн мэт жүжиглэ

Баавгайтай таарлаа гэж бодоход зугтаж болохгүй. Аль болох урдаас нь хараад ухарч алхах үйлдэл хийх хэрэгтэй. Учир нь баавгай хүнийг урдаас нь харж чаддаггүй. Хар баавгайтай таарвал өөдөөс нь тэмцэх нь зөв боловч гризли баавгайтай тааралдвал үхсэн болж жүжиглэхээс илүү амьд гарах өөр боломж бараг л үгүй. Учир нь гризли баавгай маш том биетэй, хүч ихтэй байдаг.

 

7. Усны урсгал ширүүн байгаа хэсгээр гол гатлах

Гол гатлах нь амархан санагдаж болох ч болгоомж хэзээд илүүдэхгүй. Гол хөндлөн гарч болох хамгийн аюулгүй хэсэг бол гулзайж тахийсан нарийн хэсгүүд юм. Усны урсгалын хөдөлгөөн их байгаа газар арай гүехэн гэж ойлгож болно. Учир нь тогтуун байгаа ус нь доошоогоо гүнзгий байх магадлал өндөр байдаг. Мөн ус гатлахдаа урсгалын эсрэг чиглэлд алхах бөгөөд хөлөө мөрний хэмжээтэй зайтай байлгана. Ганцаараа байгаа тохиолдолд хүндийн төвөө тэнцвэржүүлэхийн тулд өвдгөө бага зэрэг нугалах хэрэгтэй.

 

8. Гал гаргахын тулд нимгэн мөсийг линзтэй адил зориулалтаар ашиглаж болно

5 см хүртэлх зузаантай мөс ашиглан томруулдаг шилээр гал асаадагтай ижил техникээр гал асааж болно. Гүдгэр линз үүсгэхийн тулд голоороо зузаан, захаараа нимгэхэн мөс сонгож аваад тэгш гадаргуу дээр нарны гэрэл тусахаар тооцоолж барина.

 

9. Утаагаар тусламжийн дохио илгээх гэж байгаа бол нойтон өвс шатаа

Ус, хоргодох газар олж, гал асаасан ч зэрлэг байгальд удаан байгаад байж болохгүй шүү дээ. Тиймээс утаа гаргаж өөрийн байгаа газрыг бусдад мэдэгдэх хэрэгтэй. Гал асааж эхэлсэн бол аль болох их утаа гаргах хэрэгтэй. Тиймээс л нойтон өвс ашиглах нь илүү үр дүнтэй юм. Учир нь хуурай өвс шатаавал утаа гэхээсээ илүү гал дүрэлзэн асаж онгоц юм уу усан онгоцтой аврагчдын нүдэнд байгальд гарсан түймэр шиг харагдаж магадгүй. Утаагаа 3 хэсэг болгон хувааснаар уугуул Америкийн скаутуудын тусламж хүссэн дохио болж хувирах болно.

 

10. Гараа угаахдаа үнс ашигла

Яахав цөлд хаягдсан хүнд ариун цэвэр сахих нь тийм ч чухал биш байж магадгүй. Гэхдээ санамсаргүй тохиолдлоор шарх авлаа гэж бодоход түүнийгээ цэвэрлэхийн тулд гараа ариутгах хэрэгтэй болно. Харин үнсийг урт удаан хугацааны өмнөөс савангийн оронд хэрэглэж байсан гэдгийг та мэдээгүй л байх. Үнсээр угаах нь яг л савангаар угаахтай адил үр дүнтэй.

 

Бонус: Шээсээ уудаг гэх мэт үлгэр домгийг март

Хөвдөөр зүг чиг олох, шээсээ уух зэрэг нь кинон дээр гардаг л үлгэр домог байх. Харамсалтай нь аль аль нь буруу. Хэрэв таны бөөр эрүүл бол таны бие махбодь илүүдэл давс, эрдэс бодисыг цуснаас шүүж гаргаж байгаа гэсэн үг. Тэрхүү шүүж гаргасан шээсийг дахин уух нь бөөрөнд асар муу бөгөөд натрийн агууламжтай тул улам цангаах болно. Харин хөвдний тухайд бол чийглэг, сүүдэртэй газар ургадаг бөгөөд заавал хойд зүгт ургадаг гэсэн тогтсон зүйл байхгүй. Умард зүг рүү харж ургасан байх ч боломжтой. Тиймээс хөвдөөр зүг чигээ олох нь бас л муухан санаа юм.

50
ГоёГоё
19
Ха ХаХа Ха
16
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Вадим Батбаяр

    Вадим Батбаяр

    2020/05/02 at 14:29

    vлгэр биччих юмаа

  2. Buuwei Enkhee

    Buuwei Enkhee

    2020/05/02 at 23:09

    herg bolcih ym algda

  3. best tip: зүгээр тийшээ битий яв огт төөрөхгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *