Эцэг эхчүүд хүүхдээ хооллохдоо өөрсдөө ч мэдэлгүй гаргадаг 15 алдаа. Эдгээрт анхаарал хандуулахгүй бол хүүхдэд тань сөргөөр нөлөөлж болзошгүй!

0

Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ эрүүл мэнд, хооллолт зэрэгт ихээхэн санаа зовдог ч мэдлэггүй байдлаасаа болоод заримдаа жижиг алдаанууд гаргах нь бий. Ингээд хүүхдэд тань сөргөөр нөлөөлж болзошгүй эцэг, эхчүүдийн гаргадаг түгээмэл алдаануудыг хамтдаа мэдэж авцгаая.

1. Хүүхдээ амттай зүйлсээр хахуульдах

Энэ бол олон эцэг эхчүүдийн ашигладаг стратеги боловч хоолыг хэзээ ч шагнал болгон ашиглах ёсгүй. Учир нь энэ нь танай хүүхдийн оюун ухаанд “сайн”, “муу” хоол гэж байдаг гэх үзлийг бий болгодог бөгөөд энэ нь ирээдүйд эрүүл сонголт хийхэд үл итгэх байдалд хүргэдэг байна.

 

2. Ид гэж дарамтлах

Судалгаагаар хүүхдээ хэтэрхий хүчлэх нь ирээдүйд тайзны айдастай болох, тухайн хоолтой холбоотой таагүй дурсамжтай болох зэрэг олон муу үр дагавартай.

 

3. Эрүүл бус хоол хадгалах

Хүүхдүүд нь өөрсдийгөө хянах чадваргүй, магадгүй маш ихээр идэж магадгүйг нь мэддэг хэрнээ л гэртээ эрүүл бус хоол хүнс байлгадаг хүмүүсийг эцэг эхчүүд гэнэ. Магадгүй таныг эзгүй байх хойгуур хяналтгүй их хэмжээгээр идэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс хүүхдийнхээ эргэн тойронд дандаа эрүүл хүнс байлгаж байх хэрэгтэй.

 

4. Уйтгартай хоол хийж өгөх

Хүүхдүүддээ хүнсний ногоо идүүлэхийн тулд бага зэрэг цөцгийн тос эсвэл бяслагны соус гэх мэтээр амт оруулж өгч болно. Ингэх нь тэдний сонирхлыг татаж хоол идэх дуршлыг өдөөх нь гарцаагүй.

 

5. Хүүхдээ хоол голомтгой гэдгийг хүлээн зөвшөөрөх

Эцэг эхийн хувьд үр хүүхдээ илүү эрүүл хоол идүүлэх оролдлогоо хэзээ ч орхиж болохгүй. Энэ нь эхэндээ ялагдал хүлээсэн тулаан мэт санагдаж болох ч олон оролдлогын дараа ямар ч зөрүүд хүүхэд бодлоо өөрчилж болно.

 

6. Хэт их хоол аягалж өгөх

Хүүхдийн гэдэс таныхаас хамаагүй бага гэдгийг санах нь чухал. Тиймээс хоолны хэмжээг хэтрүүлэх хэрэггүй. Энэ нь хүүхэд тань хяналтгүй их идэх эсвэл хооллолтын буруу зуршилтай болох зэрэг хор уршигтай.

 

7. Хоолоо дуусгахыг шаардах

Судалгаанаас үзэхэд хүүхдийг хүсээгүй хоолоо идэж дуусгахыг шаардах нь тухайн хоолонд маш удаан хугацаанд дургүй болох хандлагатай болгодог нь тогтоогджээ. Мөн идэж дуусгалаа гэж урамшуулах нь хамгийн буруу юм. Одоохондоо ийм байдлаар хооллоод байж болох ч ирээдүйд гарах хор уршгийг тооцоолох л хэрэгтэй.

 

8. Хоол хийхдээ хүүхдээ оролцуулахгүй байх

Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүнсээ цуглуулахаас эхлээд, аягаа угаах хүртлээ хоол хийх бүхий л үйл ажиллагаанд хүүхдээ оролцуулах хэрэгтэй гэжээ. Ингэснээр хүүхдүүд хоол голохоо больж, аливаа зүйлийн утга учрыг илүү сайн ухамсарлах болно.

 

 

9. Хоолоороо тоглохыг нь хориглох

Ялангуяа манай Монголчуудын хувьд хоолоор тоглох нь буруу гэсэн үзэл хүүхэд байх үеэс л төлөвшсөн байдаг. Гэсэн хэдий ч судалгаагаар хүүхдүүд хоолоороо тоглох тусмаа хоолондоо дуртай болдог нь тогтоогджээ.

 

10. Тавгаа өнгө өнгийн зүйлээр дүүргэдэггүй

Олон хүүхдүүд урлаг, гар урлалд дуртай байдаг. Корнеллийн хийсэн судалгаагаар тэдний хоол идэхэд ч энэ байдал нь адилхан илэрдэг байна. Тиймээс хоолны тавгаа аль болох олон өнгөтэй хоол хүнсээр дүүргэж чадвал хүүхдүүдийн сонирхлыг татах магадлал их. Мөн хоолыг нь төрөл бүрийн хэлбэр дүрстэй болгож болно. Аль болох бүтээлч бай.

 

11. Өөрөө ч гэсэн хоол голдог нэгэн байх

Хооллох үеэрээ та хүүхдүүдийнхээ өмнө ямар үйлдэл хийнэ тэд яг л тийм болж өснө. Тиймээс гадуур хооллохдоо ч өөрийнхөө хандлагыг анзаарч эхлэх хэрэгтэй!

 

12. Хоол идэж байхдаа юм үзэхийг нь зөвшөөрөх

Эцэг эхчүүдийн гуравны нэг нь хүүхдээ зурагт үзэж байхдаа хооллохыг зөвшөөрдөг болох нь судалгаагаар тогтоогдсон. Гэвч энэ нь маш буруу бөгөөд Америкийн Клиник Хоол тэжээлийн сэтгүүлд бичсэнээр ингэснээр хүн энгийн үеийнхээс 10% илүү калори иддэг байна.

 

13. Хүүхдийнхээ хажууд дэглэм барих

Эцэг эхчүүд хоолны дэглэм барихдаа хүүхдэд нь хэрхэн нөлөөлж байгааг ч давхар анзаарч байх хэрэгтэй. Өмнө дурдсанчлан, хүүхдүүд ихэвчлэн эцэг эхтэйгээ ижил хоолонд дуртай эсвэл дургүй байдаг. Тиймээс эцэг эх нь хоолны дэглэм барьж байгааг хүүхэд мэдвэл хоолноос айх айдастай болох ч магадлалтай.

 

14. Хүүхдээ хоолоор урамшуулах

Хүүхдүүдтэй ойлголцоход хэцүү учраас эцэг эхчүүд энэ аргыг түгээмэл ашигладаг. Жишээлбэл, хэрэв гэрийн даалгавраа дуусгавал бялуу өгнө шүү гэх мэт. Гэвч ингэх нь хүүхдүүд ирээдүйд сэтгэл санаа нь хямрах бүртээ асуудлыг хоолоор шийдэх гээд байдаг хандлагатай болгох аюултай.

 

15. Амыг нь байнга завгүй байлгах

Хүүхэд хоол идэхээсээ өмнө бага багаар юм идэх нь буруу биш ч хөнгөн зуушаар хэт их шахах нь тэдний эрүүл мэндэд хортой. Иймээс тэдэнд өдөр бүр 2100 калориос их илчлэгтэй хоол өгөхгүй байхыг зөвлөж байна.

13
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *