Тахианы цээж махтай амтат салат хийх шилдэг 5 жор

1

Тахианы цээж махаар хийх хамгийн амттай салатны жоруудыг танилцуулж байна. Заавал хийж идэхийг зөвлөе.

1. Тахианы махтай салат

Орц:

  • Чанасан тахианы цээж мах – 300 г
  • Шош (буцалгасан эсвэл даршилсан) – 200 г
  • Хатуу бяслаг – 150 г
  • Эрдэнэ шиш – 400 г
  • Даршилсан өргөст хэмх – 3-4 ш
  • Хар талх – 3 зүсэм
  • Сармис – 1 хумс
  • Давс, майонез, боодол яншуй

Бэлдэх арга:

  1. Сармисаа цэвэрлээд жижиг үрэгчээр үрэх эсвэл тусгай шахагчаар шахна.
  2. Хар талхаа давс, сармисаар амтлаад дөрвөлжин хэрчиж тосгүй хайруулын тавганд шарна.
  3. Тахианы цээж махаа дунд зэргийн хэмжээгээр хэрчинэ.
  4. Даршилсан өргөст хэмхээ дөрвөлжин хэрчинэ.
  5. Эрдэнэ шишийн шингэнийг асгаад бяслагаа нимгэн уртаар нь хэрчинэ.
  6. Яншуйгаа угаагаад хатаана, урт ишийг нь хэрчиж авна. Яншуйгаа жижиглэн хэрчинэ.
  7. Салатны савандаа тахианы мах, шош, бяслаг, эрдэнэ шиш, өргөст хэмх, яншуй, сармистай шарсан талхаа хийж майонезоор амталж хутгана.

 

2. Тахианы мах, бяслаг, мөөг, улаан лоольтой салат

Орц:

  • Тахианы цээж мах – 400 г
  • Жижиг үрийн улаан лооль – 250 г (том улаан лоолиор хийж болно, гэхдээ жижиг үрийнх нь илүү амттай)
  • Бяслаг – 200 г
  • Шампиньон – 250 г
  • Майонез
  • Давс

Бэлдэх арга:

  1. Тахианы цээж махаа чанаад шөлнөөс нь авч хөргөнө.
  2. Шампиньон мөөгөө угааж дунд зэргийн хэмжээтэй хэрчиж багахан тосонд шарна.
  3. Махаа дунд зэргийн хэмжээгээр хэрчинэ.
  4. Бяслагаа 5-5 мм хэмжээтэй дөрвөлжин, улаан лоолио дөрөв хувааж хэрчинэ.
  5. Тахианы мах, бяслаг, мөөг, улаан лоолио саванд хийнэ.
  6. Майонез, давсаар амтлаад таваглана.

 

3. “Эрүүл мэнд” салат

Орц:

  • 250 г тахианы цээж мах – чанана (эсвэл тахианы бусад хэсгийн мах)
  • 200 г шампиньон мөөг, 1 бөөрөнхий сонгино – өөрийн дураар хэрчинэ
  • 200 г хатуу бяслаг – том дөрвөлжин эсвэл том ширхэгтэй үрэгчээр үрнэ
  • 2-3 ш улаан лооль – дөрвөлжин хэрчинэ.
  • 1 олив – цагираг байдлаар хэрчинэ
  • Ногоон сонгино, майонез…

Бэлдэх арга:

  1. Тавагны ёроолд майонезоо нарийхан торлож гоожуулна.
  2. Салатны эхний давхарга – тахиа, дараа нь майонез, мөөгний давхарга.
  3. Дараа нь бяслаг, улаан лооль.
  4. Давхарга болгоны завсар майонез явахыг анхаарна уу, салатны дээд давхар олив, ногоон сонгино байна. Шөнөдөө хөргөгчиндөө хонуулж амтыг нь шингээнэ. Амттай салатаа зооглоорой.

 

4. Тахианы махан салат

Орц:

  • Тахианы цээж мах – 2 ш
  • Улаан лооль – 2 ш
  • Хар олив – 80 г
  • Цоохор майлз – 3 иш
  • Ногоон сонгино, сонголтоор
  • Жимсгэнийн уксус – 1 х.х
  • Оливийн тос – 3 х.х
  • Сармис – 1 хумс
  • Давс
  • Перец

Бэлдэх арга:

  1. Бэлдэх хугацаа – 15 минут
  2. Тахианы цээж махаа ширхэгийн дагуу уртаар нь хэрчинэ
  3. Сонгино, цоохор майлз, улаан лооль, оливоо хэрчинэ. Самар жижиглэж бэлдэнэ.

Амталгаа бэлдэх:

  1. Уксус, тос, давс, перец, жижиглэсэн сармисаа холино.
  2. Салатаа дээрх тосоор амтлаад сайтар хутгана.

 

5. Шерлок салат (маш амттай бөгөөд зөөлөн)

Шарсан сонгино нь салатыг улам ч амттай болгоно. Хийхэд маш хялбар.

Орц:

  • 250 г чанасан тахианы цээж мах
  • 200 г даршилсан шампиньон мөөг
  • 4 чанасан өндөг
  • 1 сонгино
  • 80 г цэвэрлэсэн хушга
  • 200 г майонез
  • Давс, перец, ургамлын тос

Бэлдэх арга:

  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчиж шаргал өнгөтэй болтол нь халуун тосонд шарна.
  2. Сонгиноо шарж байхдаа тахианы мах амтлагчаар амталж болно. Эфирийн тосонд шарж байгаа бол сонгино өөрийн гэсэн этгээд амтыг ч мэдрүүлнэ.
  3. Тахианы мах, өндгөө жижиг дөрвөлжин, харин шампиньоноо нимгэн хэрчинэ. Самраа багахан шараад жижиглэнэ.
  4. Бүх орцуудаа холино, гэхдээ багахан самар авч үлдээрэй, дараа нь салатаа чимэглэх юм. Бага зэрэг давс, перец хийж майонезоор зуурна. Үлдсэн самраараа салатаа чимэглэнэ.
17
БахархмаарБахархмаар
12
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2017/11/18 at 16:14

    Сайнтуяа Баасанжав

  2. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2017/11/18 at 16:14

    Сайнтуяа Баасанжав

  3. О. Анун

    О. Анун

    2017/11/18 at 16:52

    Чуба Чуба

  4. О. Анун

    О. Анун

    2017/11/18 at 16:52

    Чуба Чуба

  5. Jargal Boogii

  6. Jargal Boogii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *