Таныг 3021 онд аваачсан юм шиг мэдрэмж төрүүлэх 10 гайхалтай шинэ технологи

2

Одоогоос 10 гаруй жилийн өмнө бид энгийн гар утас хэрэглэж, хүмүүс нэг нэгэндээ өөрийн гараар захидал бичиж илгээдэг байв. Орчин цагт бид олон төрлийн аппликейшн, дижитал хэтэвч, бас камертай ухаалаг гар утас хэрэглэх болсон. Гэсэн хэдий ч эрдэмтэд болон инженерүүд биднийг сүүлийн үеийн бүтээлүүдээрээ үргэлжлүүлэн гайхшруулсаар байна. Тэдгээрийн зарим нь хэдийнээ бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон бөгөөд зарим нь тун удахгүй хэрэглээнд нэвтрэхээр хүлээгдэж байгаа билээ.

Манай хамт олон технологийн хөгжил асар өндөр түвшинд хүрсэн болохыг харуулах 10 шинэ ухаалаг технологийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Мэдээллийн төгсгөлд танд зориулсан бонус байгаа – оффлайн харилцааг хадгалахад туслах жинхэнэ антигаджет.

1. Өөрийгөө цэвэрлэх функцтэй муурны 00

Хамгийн залхуу (эсвэл хамгийн дэвшилтэт) муур тэжээгчид хэдийнээ автомат үйлдэлтэй муурын 00-ыг тэжээвэр амьтандаа зориулан худалдаж авсан биз ээ. Энэ робот хайрцаг хог хаягдлыг хэрхэн тусгаарлагдсан тасалгаанд унагахыг мэддэг бөгөөд тэжээвэр амьтны эзэн зөвхөн онгойлгож, ууттай хаягдлыг гаргаж хаяхад хангалттай.

Энэ “ухаалаг хайрцаг” маш чамин харагдана. Дашрамд хэлэхэд энэ гаджет багагүй үнэтэй бөгөөд 450 долларын үнэдээ тохирсон чанартай гэдгийг хэлье.

© litter-robot

 

2. Ухаалаг цагираг

Ганцаарчилсан спорт болон фитнесийг 21-р зуунд тусгай гаджетгүйгээр төсөөлөхөд хүндрэлтэй. АНУ-ын “Hula” цагираг энэхүү спортын хэрэгсэлд мэдрэгчүүд суулгасан бөгөөд ингэснээр ухаалаг цагирагийг хэрэглэх боломжтой болжээ.

Ухаалаг “Hula” цагираг таны дасгалын хөдөлгөөний эрчмийг хянах мэдрэгчтэй бөгөөд үр дүнг ухаалаг гар утсанд илгээдэг байна. Өөр дээрээ дасгал болон олон улсын шилдэг хэрэглэгчдийн чансааг харуулсан тэмцээний төрөлтэй аж.

© vhoop

 

3. Ухаалаг бэлгэвч

Саяхан “British Condoms” компани өөрсдийн шинэ бүтээлээ зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд энэ нь “ухаалаг бэлгэвч” буюу “i.Con.” гэдэг нэртэй юм байна. Яг фитнесийн бугуйвч шиг харагдах боловч, биеийн өөр хэсэгт зориулсан бөгөөд өөр өөр хөдөлгөөнүүдийг хэмжих боломжтой гэнэ. Жирэмслэлт эсвэл өвчний тархалтаас сэргийлж чадахгүй ч, бүтээгчид энэ тал дээр сайжруулалт хийхээр ажиллаж байгаа аж.

Мэдрэгчүүд бэлгийн хавьтлын үед идэвхтэй байдлыг хянана – цаг хугацаа, эрчим болон хөдөлгөөний хурд, хамгийн алдартай байрлалууд болон тэдгээрийн давтамж, эрхтнүүдийн температур, бас хэр их хэмжээний калори шатаасан зэргийг тооцоолно. Хэрэв хэрэглэгчид хүлээн зөвшөөрөх юм бол, тооцоолж гаргасан мэдээллийг нэг нэгэнтэйгээ уг гаджетын тусламжтай хуваалцаж болох юм байна.

© britishcondoms

 

4. Өөрөө явдаг чемодан

Байнга аяллаар явдаг, нисэхгүйгээр амьдралыг төсөөлж чаддаггүй хүмүүст зориулсан бөгөөд “ForwardX” компани энэхүү өвөрмөц чемоданыг эзэмшигчийнхээ араас мэдрэгчийн тусламжтайгаар өөрөө дагаж явахаар бүтээжээ.

Үүнийг хэрэглэхийн тулд танд тусгай удирдлага эсвэл төвөгтэй тушаалууд хэрэггүй. Энэ чемодан ухаалаг бугуйвчтай холбогдсон бөгөөд эзэмшигчийнхээ яг ард дагаж явна. Мөн энгийн бариултай. Энэ чемоданд их хэмжээний бүтээгдэхүүн хийх зориулалтгүй бөгөөд үнийг нь одоогоор тогтоогоогүй байгаа аж.

© cnet / youtube

 

5. Робот зөгийнүүд

“Walmart” компани робот зөгий бүтээх ажлынхаа хүрээнд патентын эрх авахаар хөөцөлдөж байгаа бөгөөд энэ нь яг л “Black Mirror” телевизийн цувралын нэг анги дээр гардаг үйл явдалтай адилхан юм. Жижиглэнгийн худалдаачин хүрээлэн буй орчны хамгаалалтыг дэмжих бөгөөд “тоос хүртээгч дронууд” энэ санаачлагад шууд дэмжлэг үзүүлэх юм байна.

Инженерүүдийн хэлж буйгаар, дронууд жинхэнэ зөгийний бүх үйлдлийг гүйцэтгэх бөгөөд зөвхөн зөгийн бал боловсруулах боломжгүй аж. Хэдий тийм боловч инженерүүд энэ тал дээр ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй. Ойрын ирээдүйд энэ гаджет олон ургамал, цэцгийг аварч, дэлхийн чухал хэсэг болсон хөдөө аж ахуйд чухал нөлөө үзүүлнэ.

© channel4

 

6. Ухаалаг зөгийн үүр

Хэдэн жилийн өмнө Австралийн хэсэг бизнес эрхлэгч нар өвөрмөц зөгийн үүр хийж, патентын эрхээ авцгаасан билээ. Үүнийг хэрэглэх маш амархан. Модульчлагдсан зөгийн үүр яг шувууны үүр шиг суурилагдсан бөгөөд дан ганц зөгий гэлтгүй та ч бас зөгийн бал боловсруулж авах боломжтой гэсэн үг юм.

Энэ төсөл хэрэглэгчдийг гайхшруулж чадсан бөгөөд олон хүний санхүүжилтын туслалцаатайгаар тэд хэдийнээ зорилгодоо хүрч, үйлдвэрлэлээ эхэлжээ. Одоо бизнес эрхлэгчид дахин хөрөнгө босгож байгаа бөгөөд бүрдүүлсэн капиталаараа зөгийн үүрийн модулийг шинэчлэн сайжруулах зорилготой байгаа аж.

© honeyflow

 

7. 00-д зориулсан шөнийн гэрэл

Зарим бүтээлийг хараад, та алгаараа духаа алгадаж “Яагаад би үүнийг зохион бүтээгээгүй юм бэ?” гэж хэлэх болно. Тэдгээр бүтээлүүдийн нэг бол “IllumiBowl” – маш энгийн чийдэн. 00-ын суултуурт суурилуулагдах бөгөөд гэрлүүд нь эргэн тойронд нь байрлах юм байна. Та шөнийн цагаар 00 орох бүрдээ гэрэл асаах ямар ч шаардлагагүй гээд төсөөлөөд үзээрэй.

© illumibow

 

8. Халаасны спектрометр сканнер

Хэрэв та эрүүл хооллоход анхаардаг болон хүрээлэн буй орчиндоо хяналт тавьдаг нэгэн бол, халаасны сканнер “LinkSquare” яах аргагүй танд зориулагдсан гэсэн үг юм. Энэ төхөөрөмж таны эргэн тойронд байгаа бүх зүйлийг шалгахад тусална – хоол хүнс, шингэн уух зүйлс, бас бусад материалууд.

Гал тогооны өрөөнд, дэлгүүр хэсэх эсвэл аялах үед хэрэглэхэд тохиромжтой. Жишээ нь энэ төхөөрөмж танд аль хүнсний бүтээгдэхүүн илүү шинэ болохыг хэлж өгнө. Технологи хувьсан өөрчлөгдөхөө хэзээ ч зогсохгүй бөгөөд нэг л өдөр энэ төхөөрөмж бидний гар утсанд суудаг болно гэдэгт итгэлтэй байна.

© linksquare

 

9. Хурхиралтыг зогсооход туслах нүдний маск

Хятадын “VVFLY” компани олон цагаар унтдаг хүмүүсийн асуудлыг судалжээ. Хөгжүүлэгчид унтах чанарыг сайжруулж, хурхирах асуудлыг шийдвэрлэхэд туслах нэгэн гаджетыг зохион бүтээхээр хичээсэн байна.

Зохион бүтээгчдийн хэлж буйгаар, өвөрмөц вибраторт талархах хэрэгтэй бөгөөд тэдний ухаалаг нүдний маск амьсгалыг тогтворжуулж, хурхирахаас сэргийлэх гэнэ. Тэдэнд итгэж болох шалтгаан бий: тэдний бүтээл бол зүгээр ч нэг анхны загвар биш юм. Илүү сайжруулсан учир одооноос эхлэн өргөн цар хүрээг хамарна гэж төлөвлөж байгаа аж.

© VVFLY Electronics / indiegogo

 

10. Таны харилцан яриаг нууцлах маск

Энэ төхөөрөмж “Hushme” гэдэг нэртэй бөгөөд хачин харагдаж байгаа боловч, маш чухал үүрэг гүйцэтгэдэг: таны хэлсэн бүх зүйлсийг нууцална. Энэ төхөөрөмж таныг гар утсаараа ярих үед, эргэн тойрны хүмүүст юу ч сонсохыг зөвшөөрөхгүй. Маш их хэрэгцээтэй боловч, харагдах байдалд нь бага зэрэг сайжруулалт хийх хэрэгтэй байгаа аж.

Мэдээж тийм, “Hushme” гаджет Darth Vader-ийн яриаг дуурайж чадна.

© gethushme

 

Бонус: Антигаджет

Олон жилийн өмнө Graham Dugoni хөгжмийн фестивал дээр байжээ. Тэр зарим хүмүүсийн ааш авирыг хараад маш их гайхширсан байна: хүмүүс хэсэг бүлэг согтсон найзуудынхаа бичлэгийг хийж, онлайнд хөгжилтэй байх болно гэж бодоод оруулжээ. Үүнийг харсан Dugoni хүмүүс бусдын өөртөө итгэх итгэлийг хүндэтгэх нь ямар чухал болох талаар бодож эхэлсэн бөгөөд энэ нь орчин цагт маш чухал ойлголт болохыг мэдсэн байна. Энэ бодлоос үүдэж тэр “Yondr” хэмээх төслөө хэрэгжүүлсэн юм.

Түүний онол бол хүн бүр ухаалаг гар утсаа хэдэн цагийн турш хэрэглэхгүй байх явдал аж. Жишээ нь хүмүүс концерт дээр байхдаа, найзуудтайгаа уулзахдаа, эсвэл сургууль дээрээ гар утсаа ашиглахгүй. Компанийн зүгээс өвөрмөц гар утасны кэйсийг санал болгож байгаа бөгөөд энэ нь соронзоор түгжиж, зөвшөөрөлгүйгээр эргээд онгойх ямар ч боломжгүй юм байна.

Сургуульдаа явахын өмнө хүүхдүүд гар утсаа өвөрмөц кэйсүүдэд хийж, хичээлийн дараа цоожийг гаргана. Энэ ер бусын санааг дэмжих хүмүүс олон байгаа бөгөөд тэр тусмаа, АНУ-ын сургуулиуд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

britishcondoms

Аль санаа таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ? Аль төхөөрөмжийг та өөрийн болгохыг хүсэж байна? Үзэл бодлоо сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

30
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *