Бронхит өвчнийг гэрийн нөхцөлд анагаах, байгалийн гаралтай 10 эмчилгээ

3

Борнхит гэдэг нь вирус болон бактери, эсвэл янз бүрийн жижиг биет үрэвсэл үүсгэх, амьсгалын замын эрхтэнд халдвар тараахыг хэлнэ.

Шинж тэмдэг нь цэртэй ханиах, амьсгалахад хүнд байх, цээж хавьд өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, ядрах, булчин өвдөх гэх мэт болно. Бронхит нь хурц болон дахин давтагдах гэсэн хэлбэртэй байдаг.

Бронхитийг эмчлэх 10 аргыг туршиж үзээрэй!

1. Цагаан гаа

Олон өвчний эсрэг гайхамшигт үйлчилгээ үзүүлэх энэ “эмийг” мөн бронхитийн эсрэг хэрэглэнэ. Үрэвслийн эсрэг, дархлаа дэмжих үйлчилгээтэй байна.

Нунтаг цагаан гааг цайны халбаганы хагас хэмжээтэйгээр авч хадаасан цэцэг, цианамоны хамт нунтаглан холиод халуун усанд хийнэ. Аль болох сайн хутгаарай. Уг шингэнийг хэдэн хоногийн турш ууж хэрэглэнэ.

Мөн цайны халбага хэмжээтэй нунтаг цагаан гааг перец болон хадаасан цэцэг, зөгийн бал юм уу сүүтэй хольж болно.

2. Сармис

Энэ ногоо бронхитийн эсрэг маш сайн үйлчилгээтэй бөгөөд хурц хэлбэрийн бронхитийг ч гэсэн өөрийн антибиотик шинж чанар, вирусийн эсрэг үйлчилгээгээрээ дарж чадна.

Сармисны хоёр гурван хумсыг авч цэвэрлэнэ. Аяга сүүнд сармисаа хийгээд буцалгаж хөөрүүлнэ. Унтахынхаа өмнө ууж байгаарай.

3. Куркума

Куркума нь бронхитоос үүдэлтэй ханиалганд сайн нөлөө үзүүлнэ.

Цайны халбага нунтаг куркумаг аяга халуун сүүнд хийж хутгана. Энэ шингэнээ өдөрт 2-3 удаа ууж хэрэглэнэ. Хэрвээ та нэн даруй үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол хоолны өмнө хэрэглээрэй.

Харин танд цөсний янз бүрийн өвчин, чулуу байгаа бол энэ шингэнийг ууж болохгүй. Мөн ходоодны хэт их хүчиллэг, шархтай бол бас уухыг хориглоно.

4. Эвкалиптын тос

Энэ тосны уураар амьсгалж буюу утаж бронхитийг эмчилж болно. Ингэснээр цэр багасдаг байна. Мөн бактерид хүчтэй нөлөө үзүүлэх учир биеийн үрэвсэлт хэсгийг анагаахад тустай.

Ус буцалгаад дээр нь хэдэн дусал тосоо хийнэ. Уураар нь амьсгал. Энэ үедээ толгойгоо алчуураар бүтээх хэрэгтэй. Хэрвээ танд энэ тос байхгүй бол нарсны тос болон цайны модны тосоор орлуулж болно.

Бас уг тосоо цээжиндээ түрхэж эмчилгээ хийж болох бөгөөд цэр ховхроход энэ нь сайн нөлөө үзүүлдэг байна.

5. Давстай ус

Бронхитийн үйлчилгээг дарахад хэрэгтэй бас нэг үр дүнтэй арга бөгөөд давстай усаар хоолойгоо өдөрт хэд хэдэн удаа зайлаарай. Нэг цайны халбага давсыг бүлээн усанд уусган хэрэглэнэ.

6. Зөгийн бал

Энэ нь бронхитоос үүдэлтэй ханиалгаас салахад ихээхэн сайн нөлөө үзүүлнэ. Зөгийн бал нь таны хоолойн өвчнийг дарахад ч бас тустай юм. Бас өвчний эсрэг үйлчилгээ үзүүлэх дархлааг дэмжих үйлчилгээтэй байна.

Нэг цайны халбага зөгийн балыг аяга цайнд хийж уусгана. Энэ нь бронхитийн эсрэг сайн үйлчилгээ үзүүлнэ.

Нимбэгтэй бүлээн усанд зөгийн бал нэмж ууснаар хоолой үрэвсэх, бронхит хүндрэхээс сэргийлдэг билээ.

7. Сонгино

Цэр шингэлэх учир бронхитийн шинж тэмдгийг зөөлрүүлнэ. Шүүс хэлбэрээр уухад цэр хуралдах зэргээс сэргийлнэ.

Өглөө болгон сонгины шүүснээс нэг цайны халбага хэмжээтэйг хоолны өмнө уух хэрэгтэй.

8. Эпсомын давс

Энэ давсыг уусгасан усанд ороход бронхитийн хурц хэлбэрийн өвчлөлийн шинж тэмдгийг зөөлрүүлнэ.

Усанд ороход бэлдсэн усандаа энэ давснаас хэдэн халбагыг хийж уусгана. Усанд 30 минут орчим байх хэрэгтэй. Харин хурц, архаг бронхит бүхий хүн долоо хоногт хоёр удаа ийм усанд орж байх нь илүү үр нөлөөтэй байна.

9. Гүнждийн үр

Бронхит эмчлэх болон цээжин дэх өвчнийг дарахад сайн нөлөө үзүүлдэг үр юм.

Нэг цайны халбага хэмжээтэй үрийг зөгийн бал, давс, маалинга зэрэгтэй холино. Унтахын өмнө идэх хэрэгтэй.

Мөн энэ үрийн хатааж нунтагласан хэсгээс нэг цайны халбага хэмжээтэйг авч хоёр халбага усанд уусгаад өдөрт хоёр удаа ууж байгаарай.

10. Ус

Энэ бол эрүүл амьдралын нэгэн хэв шинж юм. Хүний бие хангалттай шингэн агуулах ёстой. Ийм нөхцөлд ханиалга бага байх билээ.

Уух ёстой хэмжээ нь өдөрт 8-10 аяга ус. Мөн шинэ ногоо, жимсний шүүс нь бас ашигтай. Өглөө аягатай усанд лаймын хэрчим хийж ууж байхыг хичээгээрэй. Дээр нь бага зэрэг зөгийн бал хийж болно.

Кофеин болон согтууруулах үйлчилгээтэй шингэн нь харин ямар ч үр нөлөө үзүүлэхгүй. Хүний биеийг шингэний дутагдалд л хүргэх бөгөөд ийм нөхцөлд цэр ховхрох зэрэг нь хүндрэлтэй болох билээ.

Бронхитийн аливаа нэг шинж тэмдэг илрэх үед нь эмчид эхэлж үзүүлэх хэрэгтэй юм шүү.

АНХААР: Ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй авсан байх ёстой!

21
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Undrakh Bayar

    Undrakh Bayar

    2019/12/04 at 08:43

    Oyunnomin Enkhbayar

  2. Batochir Odongoo

    Batochir Odongoo

    2019/12/04 at 11:21

    Dolgor

  3. Б. Хатанболд

    Б. Хатанболд

    2019/12/04 at 11:51

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *