Гэрийнхээ гадаах талбайд эсвэл хашаандаа хийх жирийн нэг дасгал ч гэсэн таныг булчинлаг, өв тэгш бие хаатай болгож чадна

2

Олон хүн спортоор хичээллэж бие бялдраа хөгжүүлэхийг хүсдэг ч гэлээ тэр болгон фитнест яваад байх боломжгүй байдаг.

Штанг гантел эсвэл үнэтэй тоног төхөөрөмжгүйгээр булчингаа хөгжүүлж болох уу? Бүрэн боломжтой, та өөрөө л хичээл зүтгэл гаргавал заавал фитнест явбал булчинлаг, өв тэгш бие хаатай болдог гэсэн буруу бодлоосоо салж чадна.

Калистеник бэлтгэл

Гарах арга зам бий. Калистеник (грек kallos – гоо сайхан болон sthenos – хүч ) – өөрийн биеийн жинг ашиглан бэлтгэл сургуулилт хийх хөтөлбөр. Үүнтэй ойролцоо ойлголт нь – workout эсвэл bodyweight юм.

Калистеник – бэлтгэл сургуулилтын маш эртний төрөл. Интернет гэх зүйл бий болсон цагаас илүү их тархаж олон хүн мэдэх болсон. Бэлтгэлийн онцлог, арга барилыг илүү дэлгэрэнгүй түгээх боломж бий болжээ.

 

Үндсэн дасгал болон элементүүд

1. Суниах – мөр, гарын хоёр толгойт, нурууны дээд булчин, арын далд булчингууд хөгжинө.

© DepositPhotos

2. Гар дээр суниах – гарын гурван толгойт, цээж, урд болон дунд байрлах далд булчинг хөгжүүлнэ.

© DepositPhotos

3. Эргэх – бэлхүүс орчмын бүх булчингууд ажиллана.

© DepositPhotos

4. Планк – мөн л адил бэлхүүс орчмын бүх булчингууд хөгжинө.

© DepositPhotos

5. Суух – өгзөг болон гуяны том булчингууд чангарна.

© DepositPhotos

Калистеник нь төрөл бүрийн дасгалаас бүрдэх бөгөөд гудамжинд байрлах спорт төхөөрөмж дээр хийж болно. Гаднах спорт талбайд швед хана, гараар алхах хөндлөн баганууд зэрэг байвал илүү дөхөм, зарим нэг дасгалуудыг шууд газар хийж болно.

Дасгалуудыг гүйцэтгэхэд маш энгийн. Хөндлөн босоо замыг (бид турник гэдэг) хаанаас ч олно. Калистеникийн хөтөлбөр нь анхлан суралцагчдад амархан санагдана. Өнөөдрөөс эхлэн хичээлээ эхлүүлэхэд туслах бичлэгийг та доод хэсгээс үзээрэй.

Өөрийн биеийн онцлогоос хамаараад дасгалуудыг харилцан адилгүй давтамжтайгаар хийж болно. Задгай стадионд бол гүйж болно, бас суниана. Хэрвээ гэртээ хийж байгаа бол сууна, суниана, швед хана дээр хийнэ.

 

Калистеникийн давуу талууд

1. Таниас их зүйл шаардахгүй – зөвхөн хичээллэх дур сонирхол л байхад болно.

2. Эргэн тойронд төхөөрөмж байхгүй бол тогтвортой дурын төмөр хоолой, парапет эсвэл мод байсан ч ашиглаж болно.

3. Та зөвхөн биеийн хүчээ сайжруулаад зогсохгүй. Энэ төрлийн дасгалууд нь тэнцвэрээ хадгалах, авхаалж самбааг хөгжүүлэхээс гадна хөдөлгөөний эвсэл суулгадаг.

4. Чөлөөт жинтэй ажиллахад бэртэл гэмтэл авах эрсдэлийг бууруулахын зэрэгцээ шөрмөсний үйл ажиллагаа сайжирдаг байна.

5. Калистеник дасгалаар анхлан хичээллэж байгаа ихэнх хүнд хориглох заалт үгүй ажээ.

Калистеник нь биеийн бүх төрлийн булчингуудыг зэрэг хөгжүүлж жингээ барихад тусална. Энэ дасгалд дурлагсдын дунд ганц ч тарган хүн байхгүй – тэд бүгд төгс биетэй буюу булчингийн зөв хөгжилтэй хүмүүс байдаг. Үүнийг та Instagram хуудаснаас харж болно.

Фрэнк Медрано (Frank Medranо) – калистеникийн мэргэжилтэн бөгөөд дасгалжуулагч хүн юм.

© frank_medrano / instagram

 

Калистеникийн дасгалжуулагч Крис Хериа (Chris Heria)

© chrisheria / instagram

 

Малин Молл (Malin Malle) – таны харж байгаачлан ашигтай зүйлийг сайхан зүйлтэй хослуулжээ

Энэхүү бичлэгийг үзээд та тус спортын сайн сайхныг бүрэн ойлгоно. Ингээд калистеникээр хичээллэж эхлэх үү? Эдгээр залуу хүмүүсийг та сонирхоод үзээрэй: тэдний биеийн хөгжил ямар байна?

Та жинхэнэ мэргэжлийн хүмүүсийн хичээлд сууж үзмээр байна уу? Тэгвэл интернетэд талархаарай – танд дээд түвшний хичээл зааж өгнө. Крис Хериа – орчин үеийн калистеникийн мэргэжилтэн, Barstarzz-ийн албан ёсны гишүүн, Calisthenics Academy-ийн үндэслэгч. Үнэхээр сайхан залуу байгаа биз?

Калистеникийн тухай багагүй мэдээлэл олж мэдсэнээс хойш би хичээллэж үзэхээр шийдсэн. Та ямар спортоор хичээллэдэг вэ? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

7
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *