Еврей гэр бүлийн хүүхэд хүмүүжүүлэх өвөрмөц арга барил

5

Эцэг эхчүүд хүүхдээ ухаантай, зорилготой, бие даасан болгохыг хүсэж, түүний төлөө хүмүүжүүлдэг. Хүүхэд нь амжилтад хүрч, аз жаргалтай байхыг тэд мөрөөднө. Тиймээс хүмүүжүүлэх явцдаа хамгийн сайн сайхныг хүүхдэдээ зориулж, тэдэнд нөлөөлөх бүх л арга болох магтаал сайшаал, урамшуулал, зэмлэл шийтгэл зэргийг ашигладаг байна.

Энэ тал дээр еврей гэр бүл бусдаас ялгарах юмгүй. Гэхдээ тулгарсан бэрхшээлийг шийдэх арга зам нь ихээхэн өвөрмөц бөгөөд тэд хүүхдэдээ маш их юмыг зөвшөөрдөг байна. Гэхдээ бүхнийг биш.

Энэ удаа еврей хүмүүжил гэгч юу болох талаар ярилцъя. Магадгүй бид еврей хүүхдүүд бусдаас ялгарсан авьяас чадалтай, амжилттай байдгийн зарим нэг нууцыг дэлгэж магадгүй.

Еврей хүүхдүүдийн хүмүүжил

1. Ичиж зовох зүйлгүй байлгах

Еврей эхчүүд хүүхэд нь ямар ч дутагдалгүй гэдэгт итгэж байдаг хүмүүс. Муу үйлийг нь муу хүмүүжлээс шалтгааллаа гэж үзэлгүй ганц нэг тохиолдох хэрэг гэж үзэн ийм явдал болсон шалтгааныг олох гэж хичээдэг байна. Хүүхдийн дутагдлын талаар эцэг эх чанга дуугаар ярина гэж огт үгүй бөгөөд ингэх нь хүүхэд зовж, ичих зүйлтэй болно гэж тооцдогоос тэр.

 

2. Эрх чөлөө олго

Хүүхдээ өөртөө бүрэн итгэлтэй хүн болгохын тулд тэдэнд маш их эрх чөлөө олгодог ба хязгаарыг маш хатуу шаардлагаар тавьдаг байна. “Хүүхдэд болохгүйгээс бусад зүйл болно” гэдэг зарчим баримтална.

Еврей гэр бүлд хүүхдийг жижиг буруу зүйл болгонд загнаж зэмлэхгүй, хашгирахгүй. Бага зэрэг эрхлэлт бол байх л зүйл бөгөөд хэмжээндээ л байх ёстой. Настныг хүндлэх нь хамгийн их үнэлэгддэг зан чанар юм. Хүүхэд хичнээн эрх чөлөөтэй ч энэ хязгаарыг давж болохгүй буюу настнуудыг үл хүндэлж огт болохгүй. Харин нас өндөр эцэг эхчүүдийг энд хүндэлж, үлгэр жишээ болгон хардаг байна.

 

3. Сайн зүйлийнх нь төлөө магт, урамшуул

Хүүхдийг бага байхаас нь эхлэн магтана. Муухан зураг, шинэ сурсан үг, анхны алхам гээд бүх л зүйлийг нь маш ихээр магтана. Тиймээс еврей хүүхдүүд хар багаасаа магтаал сонсож сурсан байна. Эцэг эх нь хүүхдээ магтах үг хайрлахгүй, хамгийн жижиг зүйлд ч магтана. Мөн ийм магтаалыг энгийн зүйлд тооцдог байна.

 

4. Хариуцлагатай, бие дааж сурсан байх

Еврей гэр бүлд залхуурах гэсэн ойлголт байхгүй. Тэд үргэлж завгүй: хийл тоглож сурах, гадаад хэл үзэх, нэмэлт хичээлд суух гэх мэт. Тэд цагийг үнэлж сурсан учир гэрийн гадаа дэмий чалчиж суух завгүй хүмүүс. Тэд хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж сурсан байна.

 

5. Эцэг эхээ хүндлэх

Еврей гэр бүлд гэрийн үндэс нь эцэг эх гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр ойлгуулдаг. Хүүхдүүд багаасаа эцэг эхийн харилцаа нь харилцан хүндлэл, хайр энхрийллээр дүүрэн байхыг харж мэдэрдэг. Хүүхэд ч гэсэн итгэлтэй, хамгаалагдсан байдлаа мэдэрнэ. Том болоод өөрийн гэртээ ч ийм үнэт зүйлийг бий болгохыг хичээх билээ.

Еврей сургалт, хүмүүжил нь хүүхдийг биеэ даасан хувь хүн болох найдвартай суурийг тавьдаг байна. Энэ систем нь ч маш сайн ажиллаж байна. Магадгүй еврей эмэгтэйчүүд гэр бүлээ хамгийн эрхэм зүйл болгодог, өөрийн хүсэл мөрөөдлөө гэр бүлийнхээ төлөө золиосолдог учир ийм байдаг байж болох юм.

Ийм энгийн боловч логик дараатай хүмүүжил олгох явдлыг манай эцэг эхчүүд тэр болгон боддоггүй байна. Тэгээд дараа нь нас явсан хойноо хүүхдүүд нь хүссэнд нь хүрсэнгүй гэж халаглах нь олон бий. Энэ нийтлэлийн зөвлөгөө нь олон зүйлийг өөрчилж болох учир найз нөхдөдөө хуваалцаарай.

131
ГоёГоё
30
ХөөрхөнХөөрхөн
18
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
16
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Erdene Tsogtbaatar

    Erdene Tsogtbaatar

    2018/05/17 at 15:18

    Baigalaa Baigalmaa

  2. ё

    2018/05/17 at 15:42

    монгол 50-60 нас гарсан эрчүүд хуучин социализмын үеийн мөрөөдлийн хятад хувилбарыг өмсөөд ,тэр нь гандсан царай майжиг төрхийг нь ил болгоод түүнийгээ үл тоон ихэмсэг шүлсээ хаялан ахлах нь маш инээдтэй

  3. Dashnyam Dashka

    Dashnyam Dashka

    2018/05/17 at 22:11

    Vr ogoojtei medeelel oruulsand bayrlalaa

  4. Doeo Anya

    Doeo Anya

    2018/05/18 at 07:35

    Batsuh Sengee

  5. Б. Цэцэгээ

    Б. Цэцэгээ

    2023/10/14 at 12:26

    Еврейчүүдийг дуурайхгүйгээ бид Монгол хүмүүс

  6. Сүхээ Дамдин

    Сүхээ Дамдин

    2023/10/14 at 17:51

    Өөрсдийн өв соёл хүмүүжил бол өөрсдийн юм шүү. Харийн хүний юм хэрэггүй ээ. Өвгөдийн сургаалыг дагах хэрэгтэй.

  7. Buyantogtokh Enkhtuya

    Buyantogtokh Enkhtuya

    2023/10/14 at 18:40

    авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй зөв туршлагыг уншиж байхад болохгүй юм байхгүй зөвхөн харийх гэж ойлгохын оронд зөв юмыг хүүхэд хүмүүжүүлэхэд ямар ч үндэстний зөвийг нь тусгахад буруудахгүй зөв хүн болгон төлөвшүүлэх нь хамгийн эрхэм юм даа

  8. Sarankhuu Zagdkhorloo

    Sarankhuu Zagdkhorloo

    2023/10/14 at 19:54

    Монгол хүн еврей хүмүүжлээр яах юм

  9. Энэ дэлхийн шунлын тулам адгийн шаарууд палестинчууд эдний дарлал дор яаж зовж 55 жил болж байна одоо үхэл хагацал эвдэрэл сүйл үзэж зовж байгааг юу гэхэв .

  10. өвгөд бидэнд мууг хэлээгүй олооооон жил болов. тэр ёврёй тэндээ үлдэг. бид монгол эндээ……

  11. Lkhagvadorj Tsevelmaa

    Lkhagvadorj Tsevelmaa

    2023/10/15 at 01:27

    За одоо еврей л дутаж гэнэ

  12. Дэмбэрэл Цэрэн

    Дэмбэрэл Цэрэн

    2023/10/15 at 07:57

    Авъя .1 -г .99119695

  13. Jantsan Oyunbileg

    Jantsan Oyunbileg

    2023/10/15 at 08:30

    Монгол гэр бүлийн сайхан сургамж. Арга барилаасаа хэрэглэ ..Ядаж харгис. Алуурчин. Болохгүй .монгол. хүүхдэд. Тохирсон5салаа. Боов бна.

  14. Dulamjaw Tseren

    Dulamjaw Tseren

    2023/10/15 at 09:02

    Монгол хүүхдүүд өөрийн гэсэн даган дуурайх өвөрмөц байгалийн өгөгдөлдөлтөй бүх талаараа гайхалтай үр удам гэж боддогдоо Яаж хөгжүүлэхээс хамаарна Багаас нь үлгэр туульс монгол ардын зүйр цэцэн үгээр хүмүүжих.нь зөв боловуу

  15. Dairiimaa Sanjaa

    Dairiimaa Sanjaa

    2023/10/15 at 09:47

    еврей ээж гол нь биш бха цаана нь түүнии цаана Бүтээгч Эзэн Бурхан нь байдаг

  16. Өргөө Тав

    Өргөө Тав

    2023/10/15 at 10:44

    Манайд соц нийгмийн үед ийм байсан ч дүр эсгэсэн хуурамч ардчилал гарсаар бүх зүйл орвонгоор эргэж одоогийн ёс суртахууны ялзрал үүссэн юм. Бид дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгах ёстой.

  17. Lkhagva Sodnomtseren

    Lkhagva Sodnomtseren

    2023/10/15 at 11:36

    Монголчуудад ч хүнээр хүн хийх ухаан тун ч их бий шүү

  18. Зочин

    2023/10/15 at 13:04

    шаадаг жүүдүүд вэ

  19. Oko Chimed

    Oko Chimed

    2023/10/15 at 13:24

    За ичиж зовохгүй байлгаа гэдэг мунхаг санагдаж бна

  20. Rosie Rose

    Rosie Rose

    2023/10/15 at 13:24

    Eврeй эхчүүд тэгээд дайн дажин хийгч болгож л хүмүүжүүлдэг юм шив

  21. Sumyaa Sumyaa

    Sumyaa Sumyaa

    2023/10/15 at 14:32

    мөнгөтэй болохоор нь жүүдийг дагаад. ардчилал гоё юм оо. эх орон. эцэг эх. хамаагүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *