Төгс угаалга хийхэд туслах 10 бяцхан нууц. Таны амьдралыг хөнгөвчлөх аргууд!

3

Анхны угаалгын машиныг 1851 онд америкийн иргэн Жеймс Кинг зохион бүтээж патентжуулж байжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл үе үеийн эрдэмтэд угаалгыг аль болох хялбар болгохын тулд ажилласаар л байна.

Бидний төсөөлж байгаа шиг угаалгыг бүрэн хялбарчлах боломж одоогоор байхгүй ч гэлээ өнөөдөр угаалгыг өмнөх үеийнхээс эрс хялбар болгож чадсан нь мэдээж.

Та бүхэндээ угаалгыг илүү үр дүнтэй болгох зарим нэг аргуудыг танилцуулахаар бэлдлээ, бас цагаан хэрэгсэл тань – цасан цагаанаар гэрэлтэж сэнгэнэсэн үнэртэй болно.

 

Зөв угаалга

1. Үрчлээгүй угаалга хийхийн тулд дөрвөлжин мөснүүд ашигла

Хувцаснуудыг үрчийлгэхгүйн тулд хатаах горимд хэт ихээр нь хийж хатаах хэрэггүй. Эсвэл угаалгын машины барабанд дөрвөлжин мөснүүд хийж болно.

Хатаах өндөр хурдыг сонгоод 5 минут дээр тохиргоог тавина. Хатаагч ажлаа дуусангуут хувцсаа гаргаад харахад индүү хэрэггүй болохыг та өөрөө ойлгоно доо.

 

2. Устөрөгчийн хэт исэл ногоорсон захны эсрэг

Ажил хэрэгч хүний цамц байнга цэвэрхэн харагдах ёстой. Ханцуй болон хүзүүний зах  хамгаас илүү их бохирддог хуультай. Зөвхөн их бохирдоод зогсохгүй угаахад ч хамгийн хэцүү хэсэг мөнөөс мөн.

Устөрөгчийн хэт исэл болон нашатырийн спирт нь эдгээр хэсгийн бохирыг цэвэрлэхэд тусална. Бодисуудыг адил хэмжээгээр холиод бохирдолтой хэсэгтээ түрхэхэд л болно.

Дараа нь бодисыг угаана, цамцаа тагтан дээрээ гаргаж задгай агаарт хатаахад элдэв гаж үнэр нь бүрэн арилна.

 

3. Таних тэмдэг

Хэрвээ хувцсан дээр тогтсон толбыг тэр дор нь арилгаж чадахааргүй байгаа бол ямар нэгэн таних тэмдэг үлдээгээрэй, жишээ нь: хувцасны хавчаараар хавчиж болно.

Угаах цаг ирэхэд олон хувцаснаас толботой хувцсыг ялгахад амар байх болно, хувцас ялгана гэдэг чинь өөрөө хүнд ажлуудын нэг шүү дээ.

 

4. Өнгө болон бохирын хавх

Гэрийн эзэгтэй бүрийн л гаргадаг алдаа: яаран сандран өнгө будагтай хувцсыг цагаантай цуг хийж угаах, усны хэм эсвэл угаах горимыг анхааралгүй хийх, угаалга хийж эхнэртээ “туслах” нөхрийг анзаарахгүй байх.

Үр дагавар нь юу вэ – эргэлт буцалтгүй эвдэгдсэн хувцастай л үлдэнэ. Эдгээр таагүй нөхцөл байдлаас зайлсхийхэд нэгэн тусгай цаас тус болно – угаах хувцасны өнгийг хадгалах, будаг гаргуулахгүй цаас.

Хэрэглэх зарчим маш энгийн: тусгай цаасаа угаалгын машиндаа хийгээд хувцсаа угаана. Цайвар өнгийн бол нэг ширхэг цаас, өнгөтэй бол хоёр эсвэл гурав – энэ нөхцөлд яагаад ч өнгө холилдохгүй шүү. Цааш өөрт хэрэгтэй горимыг сонгоно, угаалгын бодисоо хийлээ, яаг л хийдгээрээ, тэгээд л хүлээнэ…

 

5. Гараар угаахдаа шүүр ашиглаарай

Эмзэг хувцас гараар угаасны дараа, ялангуяа хөхний даруулгаа хатаахын тулд энгийн шүүр ашиглаарай: дөнгөж угаасан хувцсаа хийгээд илүүдэл усыг гоожуулж орхино. Ус дусалж дууссаны дараа хатаагч дээр дэлгээд хатаана.

 

6. Сэнгэнэсэн үнэртэй болгохын тулд эфирийн тос хэрэглэнэ

Хэдхэн дусал лавандагийн эфирийн тосыг хувцасаа зайлж байхдаа угаалгын машинд хийхэд цагаан хэрэгсэл тань сэнгэнэсэн үнэртэй болно. Харин нимбэгийн эфирийн тос нь толбо арилгадаг болохыг та мэдэх үү?

 

7. Мөнгөлөг цаас хатаах хугацааг богиносгоно

Маш түгээмэл аргуудын нэг – мөнгөлөг цаасны бөмбөлгийг угаалгын машинд хийхэд хувцас угаасны дараа цахилгаанжихгүй. Хатаах горимд мөнгөлөг цаасны бөмбөлөг хийхэд хувцас хамаагүй хурдан хатахад нөлөөлдөг байна.

 

8. Хувцасны анхны хэмжээг сэргээх арга

Хэлбэр болон хэмжээгээ алдсан хувцасны анхны төрхийг сэргээхийн тулд ¼ стакан үсний ангижруулагч хийгээрэй. Хүйтэн устай саванд хийж сайтар хутгаад хувцсаа 20-30 минут дэвтээж орхино.

 

9. Хувцсыг зөөлөн болгохын тулд ноосон утасны бөмбөлөг хийнэ

Цагаан хэрэгслийг зөөлөн болгохын тулд угаалгын машинд хэд хэдэн цэвэр ноосон утасны бөмбөлөг цуг хийж хатаана. Бөмбөлгүүд цайвар эсвэл завсрын өнгөтэй байх ёстойг анхаараарай. Хар өнгийн хувцсанд энэ арга ямар ч үр дүнгүй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

 

10. Үсний лак чернилийн толбыг арилгана

Хувцсан дээр тогтсон чернилийн толбыг арилгахын тулд даавууг гэмтээн байж сойзоор үрэх ямар ч хэрэггүй, харин үсний лак болгоомжтой цацаад тэр дор нь цаасанд шингээж аваарай. Энэ аргаар хуучирсан толбыг ч арилгах боломжтой ажээ.

Хувцас гараар угаах явдал улам л өнгөрсөн зууны бүдүүлэг явдал болоод байна. Гэсэн хэдий ч орчин үеийн автоматчлагдсан энэ эрин үед ч гэсэн гараар угаахаас өөр аргагүй тийм эмзэг хувцаснууд зөндөө байгаа нь үнэн.

19
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *