Зогсоо ажил эрхэлдэг хүмүүс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

5

Эмчээс хэдэн цаг зогсоогоороо байж болох, зогсоо байдлаас болж ядрах, өвдөхөөс хэрхэн сэргийлэх талаар асууж үзлээ.

Зогсоо ажил ямар аюултай вэ?

Удаан зогслоо гэдэг үгийг бид өдрийн 8 цагийн турш босоо байсан гэж ойлгодог. Албан газрын ажилчид ийм хугацаагаар сууж байдаг, гэтэл зарим ажилчид ийм хугацаагаар, заримдаа бүр үүнээс ч илүү хугацаагаар босоо ажилладаг. Хэрвээ тогтмол удаан хугацаагаар босоо байвал венийн дутагдал, судас бүдүүрэх, хөлийн ул, бэлхүүсээр өвдөх, төрөх үед хүндрэл гарах зэрэг аюул бий болдог байна.

Хэрвээ та 8 цагийн турш босоо, хөдөлгөөнгүй байвал эдгээр шинж тэмдгүүд бүр ч хурц хэлбэрээр илэрч эхэлдэг байна. Гэхдээ ийм тохиолдол маш бага юм. Хэрвээ та гараараа ажил хийдэг, хүргэлтийн ажил эрхэлдэг бол та байнга хөдөлж байна. Оффист та бусадтай гар барих, өөр өрөөнд орж аяга цай уух, принтерт юм хэвлэх гэж явах зэргээр бас л байнга хөдөлж байдаг байна. Бүр босоо ажлын ширээ авсан ч та 8 цагийн турш хөдлөхгүй зогсоно гэж байхгүй билээ.

Үүнд ямар нэг ашигтай зүйл гэж бий юу?

Эрдэмтдийн судалгаагаар босоо байвал шатаах калорийн хэмжээ хоёр дахин нэмэгддэг гэжээ. Сууж байх үед минутад 1 калори шатаах бол босоо байхдаа 2 калори, явж байхдаа 4 калори шатаадаг гэж тогтоосон байдаг байна.

Статистикаар тарган хүмүүс нь туранхай хүмүүсийг бодвол 2,25 цаг илүү хугацаагаар сууж байдаг гэнэ. Үүнээс харахад эрүүл мэндийн хувьд зогсох нь суухаас илүү сайн билээ. Гэхдээ зогсож байх үед нугас, хөлийн ул маш их ачаалал авдаг.

Бие организмд бүх л зүйл холбоотой. Нугасны даралт, остеохондроз нь хөлд өвчин мэдрүүлдэг байна. Венийн судасны муу эргэлтээс болж нуруу нугасанд өвчин мэдрэгдэж энэ нь цаашдаа хүнд хөлийн синдром гэгчийг мэдрүүлэх болно.

Тиймээс ажил хийхдээ босч сууж байхыг хослуулах нь зөв юм.

Зогсож байхдаа хэрхэн биедээ эвтэйхэн байлгах вэ?

Зогсож байх үедээ биеийн жингээ хөлийн тавхайн урд хэсэгт төвлөрүүлж өвдгөө бага зэрэг нугал. Ийм байдлаар гуя, ташаа, өвдөгний ядралыг бага болгож болно. Та яваандаа биеийн жингээ ийш тийш шилжүүлж сурах бөгөөд энэ нь цусны эргэлтэнд маш сайн нөлөөтэй юм.

Аль болох босоо суугаа ажлаа ээлжлэн хий. Бид унаагаар явахдаа, гэртээ буйдан дээр, хоол идэхдээ, орон дээрээ гэх зэргээр маш их суудаг. Тиймээс аль болох их зогсох хэрэгтэй ба харин хэтрүүлж хэрэггүй юм.

Венийн судасны эрүүл байх нөхцөл нь цагт ядаж 2-3 удаа байрлалаа сольж, хөнгөн дасгал хийж байх хэрэгтэй. Хөл нь хүндэрдэг зэрэг эвгүй мэдрэмж төрдөг хүмүүс тусгай даралт бүхий хувцас өмсөх нь зөв юм шүү.

Өдөрт хэдэн цаг зогсох хэрэгтэй вэ?

Ядаж хоёр цаг зогсож байхыг хичээ. Ер нь бол 4 цаг бол хамгийн боломжийн хэмжээ юм. Хүн болгон оффистоо босоо ширээ бэлдэж чадахгүй учир ийм нөхцөлд явган их явахыг бодоорой.

  • Машинаа ажлынхаа газраас хол тавьж, өглөө оройдоо аль болох хол алхах
  • Утсаар ярих үедээ босч байх
  • Хэрвээ бие засах газар давхар болгонд байгаа бол хамгийн хол байгаа өрөө рүү нь очиж бай

Эрүүл мэндээ хайрлаж байхын тулд зарим нэг зуршлаа мартаж, өөрчлөхөд  хангалттай юм.

5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *