Шинэ байр худалдаж авахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?

3

Шинэ байрны эрэл – тийм ч таатай бас амархан ажил биш. Өөрийнхөө санхүүгийн боломжинд тааруулж сэтгэлд тохирох төгс байр олох хэрэгтэй. Төгс гэж бодсон байраа оллоо гэж бодьё: том талбайтай, сайхан дүүрэгт, цонхоор цэлийн харагдах хот. Харин бодит байдал дээр 100 кв.м байр нь зуслангийн жижиг байртай харьцуулбал ямар ч тав тухыг мэдрүүлэхгүй байх вий. Үүний шалтгаан нь буруу төлөвлөлт юм.

Өнөөдөр та бүхэндээ зайлсхийх ёстой төлөвлөлтийг танилцуулах гэж байна. Ялангуяа та байрны засварын мөнгө хомсхон байгаа бол үүнийг анхааран уншина уу.

Байраа хэрхэн зөв сонгох вэ?

Байр худалдан авахаасаа өмнө ямар засвар хийж тавилгуудаа хэрхэн байрлуулахаа сайтар бодох хэрэгтэй. Таны төсөөлсөн дүр зургаас төлөвлөлт шалтгаалахаас бус яагаад ч эсрэгээрээ байж болохгүй. Таны амьдрах байр юуны түрүүнд тав тухтай байх ёстой болохоос бус зүгээр нэг өндөр таазтай байр байх ёсгүй шүү. Ингээд амжилтгүй 6 төлөвлөлтийг танд танилцуулъя.

1. Чөлөөт төлөвлөлт

Өнөөдөр чөлөөтэй, хоосон байгаа байр тренд болсон бөгөөд илүү өндөр үнэтэй тусна. Байрны дотор тал шалдан хана, багана. Байрны ирээдүйн эзэн өөрийн хүслээр засал чимэглэлээ хийлгэж болохоор. Яг л уран бүтээлийн диваажин гэлтэй. Гэхдээ үнэн хэрэгтээ байрны үндсэн төлөвлөлтөнд гал тогоо, суултуур, агааржуулалт, өрөөний тоо бүгд заагдсан байгаа.

Дахин төлөвлөлт болгоныг дахин зөвшилцөх хэрэгтэй болно. Энэ нь цаг хугацаа, мөнгө их орж тэвчээр шаардана. Тийм учраас байр сонгохдоо байрны анхны төлөвлөлттэй сайтар танилц. Хэрвээ ийм байранд засвар хийх гэж байгаа бол маш өндөр үнэ өртөг гарахыг мартаж болохгүй.

2. Цөөхөн цонх

Байранд байгалийн гэрэл тусах байдал – маш чухал хэсэг. Магадгүй 100 кв.м байр ердөө 2-хон цонхтой байхыг үгүйсгэхгүй. Цонхны тоо байрны үндсэн талбайтай 1/7 харьцаатай байх ёстойг бодолцоорой, хамгийн багаар бодоход л 1/10. Тийм учраас стандарт талбайтай байр багаар бодоход л 5 цонхтой байх ёстой.

3. Маш том тагт

Анх удаа том тагтыг хараад – ямар сайхан бонус вэ гэмээр. Тагтыг өрөөтэйгөө нийлүүлээд томсгож болно. Гэхдээ тэр болгон боломжгүй л дээ.

Том тагтанд дурлаж аваад өрөө болгон томсгосны дараа халаалтын асуудлаа хэрхэн шийдэхээ бодох хэрэгтэй. Тиймээс дахин төлөвлөлт хийх боломжтой эсэхийг мэдэхийн тулд байрны анхны төлөвлөгөө зурагтай сайтар танилцаарай.

 

 4. Этгээд хэлбэр дүрс

Дизайнерийн төсөлд элдэв сонирхолтой хэлбэртэй өрөө байх нь моод болжээ. Огцом булан зэрэг нь уйдсан сэтгэлийг сэргээх мэт л санагдана. Үнэндээ этгээд гаж байх тусмаа л амьдралаас холдож тавгүй байдлыг үүсгэдгийг мартаж болохгүй.

Энэ тохиолдолд та ямар ч байдлаар ашиглах боломжгүй илүү талбайд илүү мөнгө төлж байгаа юм. Тиймээс байр үзэж байхдаа хувцасны шкаф, буйдан зэрэг том хэмжээтэй тавилгаа хэрхэн байрлуулахаа сайтар бод. Заримдаа бага талбайтай байр илүү тохиромжтой бөгөөд тав тухтай байхыг үгүйсгэхгүй.

5. Дугуйрсан хэлбэр

Этгээд гаж хэлбэр дүрсээс гадна мөн дугуйрсан байр моод болоод байгаа юм. Гадаад сайхан үзэмжийн араас хошуураад амьдрах ямар ч боломжгүй байр сонгох тохиолдол байдаг. Таны сонгосон байрны нэг хана дугуйрсан байж болно. Ийм талбайг тохижуулахад буюу жирийн тавилга байрлуулахад хүндрэлтэй. Ямар нэгэн байдлаар тусгайлан захиалгын л тавилга хийлгэхээс өөр аргагүй. Энэ талбайг тусгай бүс эсвэл өрөө болгон хуваах боломж мөн л бага.

6. Нэг л усны хоолой

Хэрвээ байрны анхны төлөвлөлтөнд ганц л усны хоолой байвал гал тогооны өрөөнд дахин төлөвлөлт хийх тухай мартсан нь дээр. Гал тогоогоо коридор эсвэл зочны өрөөтэй нийлүүлж чадахгүй эсвэл унтлагын өрөөндөө нэг суултуур байрлуулах өрөө гаргах боломж ч хаагдана. Хэрвээ хаалганы хоёр талаар усны хоолой явж байгаа бол өрөөний шалан дээгүүр хоолой явуулах ажлаас чөлөөлөгдөнө гэсэн үг.

Мэдээж та өөрт таалагдсан ямар ч байрыг сонгох эрхтэй. Гэхдээ ирээдүйд засвар хийх болон тавилгаа өөрт тав тухтай байхаар байрлуулж болох эсэхийг нь сайтар бодоорой. Мөн техникийн үзүүлэлтүүдийг сайтар анхаарах хэрэгтэй, боломжтой бол юм сайн мэддэг инженерт үзүүл. Байрны үндсэн суурь, анхны төлөвлөлтөөс маш олон зүйл шалтгаална.

Байр боссон газар урьд өмнө нь усархаг эсвэл намгархаг байсан бол хэдэн жилийн дараа байр чийгтэй, мөөгөнцөртэй болоход гайхах зүйлгүй.

Таны хувьд ямар байр илүү тав тухтай байдгийг бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Мөн хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

17
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *