Өдөржингөө эрч хүчгүй, ядарсан мэдрэмжтэй байхаас сэргийлж, өглөөг эрч хүчтэй эхлүүлэх 15 хак

0

Ихэнх хүний хувьд өглөө босож ажилдаа бэлдэх нь тийм ч зугаатай ажил биш ээ. Аз болоход гэрлийн тусгалаа өөрчлөхөөс эхлээд маш жижигхэн зүйлсийг өөрчлөхөд л өглөөг эрч хүчтэй эхлүүлэх нь маш хялбархан ажил болж хувирах болно. Ингээд бид танд хэнийг ч гэсэн өглөөний хүн болгож хувиргах тэдгээр арга залийг зааж өгөхөөр бэлтгэлээ.

1. “Snooze” товчийг дарах хэрэггүй

Сэрүүлэг дугарах үед тохируулсан цагийг хойшлуулдаг товчийг дардаг зуршлаа яг одоо болих хэрэгтэй. Сэрчхээд эргээд унтах нь нойрны хэсэгчилсэн саатал үүсгэж өдрийн цагаар нойрмоглох, нозоорох зэрэг үр дагавар үүсгэх магадлалтай. Тиймээс сэрүүлгийн эхний дугаралтаар сэрэх нь маш чухал.

 

2. Хөл нүцгэн гадаа алхах

© Shutterstock.com

Дэлхийн гадаргуу нь сөрөг цэнэгтэй бөгөөд хэрэв та ой юм уу, уул устай газар ойр амьдардаг бол тогтмол хөл нүцгэн газар гишгэснээр хөлөөрөө дамжуулан ион шингээж авах боломжтой болно. Ажилдаа явахынхаа өмнө гутлаа өмсөхөө мартав аа!

 

3. Аяга ус уух

Хэрэв та сэргэх хэрэгтэй үедээ кофе юм уу цай уудаг бол тэр маш буруу юм. Кофе болон цайг гэрээс гарахын өмнөхөн уух ёстой. Оронд нь өглөө дөнгөж сэрэнгүүтээ нэг стакан цэвэр ус уувал илүү сэргэг, эрч хүчтэй болох болно.

 

4. Ороо хураа

© Shutterstock.com, © Shutterstock.com

Өглөө сэрээд ороо хураах нь энгийн л зүйл мэт боловч нойрноосоо сэргэхэд тусалж, сэтгэл санааны байдлыг илүү дээрдүүлдэг байна. Тиймээс өглөө сэрээд

 

5. Суниах

Унтаж байх үед биеийн булчингууд бага зэрэг татагдаж саажсан байдаг. Харин сунгалтын энгийн дасгалууд хийснээр биед эндорфин ялгарч, эрч хүч нэмэгдэх болно.

 

6. Гэрээ сайхан үнэртэй болгох

© Shutterstock.com

Анхилуун үнэр нь өглөөний нозоорсон байдлаасаа салахад тусална. Цитрус, розмарин, гааны навч, эвкалипт зэргийн үнэр нь өглөөний цагаар хамгийн тохиромжтой бөгөөд таны сэрэх үйл явцыг дэмжих болно. Ингэхийн тулд та эдгээр орцуудыг агуулсан эфирийн тос ашиглах юм уу, тийм төрлийн саван хэрэглэж болно. Үүнд маш болгоомжтой хандахгүй бол лаванда мэт үнэрүүд эсрэг нөлөө үзүүлдэг байж болно.

 

7. Өөр лүүгээ ус цац

Хүйтэн шүршүүр нь таныг сэрэхэд туслах хамгийн сонгодог арга боловч заавал өглөө бүр усанд ороод байх албагүй. Ямар нэгэн температурын өөрчлөлтийг мэдрэх нь л гол зорилго. Тиймээс шүршигч саванд багахан ус хийж тавиад өглөө сэрж чадахгүй нозоороод байгаа үедээ нүүр лүүгээ багаханыг цацаад үзээрэй.

 

8. Толгойгоо доош харуул

© Shutterstock.com

Өөрийгөө доош харуулах нь ядаргаа тайлахад тусалдаг бөгөөд энэ үед цусны эргэлт сайжирдаг учраас биед олон сайн нөлөө үзүүлдэг байна. Хүн бүр толгой дээрээ зогсож чадахгүй учир та зүгээр л толгойгоо доош харуулаад буйдан дээрээ юм уу хана дагуулаад хөлөө тавихад л болно.

 

9. Өглөөний хоол ид

Өглөө эртхэн ажилдаа явж цаг хэмнэмээр байв ч бие махбод хоол хүнснээс энергиэ авдаг тул хоол идэх хэрэгтэй болдог. Тиймээс өглөө юу тааралдсанаа идэх бус аль болох эрүүл хооллож сурах хэрэгтэй. Хоол хүнс нь хүнийг дараагийн хөдөлгөөнд бэлдэж өгдөг учраас уураг болон ислэгийн агууламж өндөр хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Түүнээс гадна хоол тань амттай байх ёстой шүү. Хүчилж идэж огтхон ч болохгүй.

 

 

10. Шарсан талхан дээрээ кокосны тос түрхэх

© Depositphotos.com

Кокосны тосны онцгой шинж чанар: бусад ханасан өөх тосноос ялгаатай нь энэ тос хүний биеийг эрчим хүчээр хангах эх үүсвэр болдог давуу талтай. Мөн биеэс хор гадагшлуулж, жингээ хасахад туслах болно.

 

11. Кофе бага уу

Өглөөг кофегоор угтах нь олон хүний хувьд зуршил болсон зүйл. Гэвч өглөө хэт их кафеин авах нь өдрийн цагаар ядрах шалтгаан болдог байна. Тиймээс өглөө уудаг кофеныхоо хэмжээг багасгаад үзээрэй.

 

12. Хар шоколад идэх

© Depositphotos.com

Өглөөний хоолоо идэж дуусгаад ажилдаа явахын өмнө багахан амттан идмээр санагдвал цэвэр хар шоколад идэхийг санал болгож байна. Хар шоколад нь төмрийн агууламж өндөртэй тул цусны улаан эсийг хүчилтөрөгчөөр хангаж өдөр ядрах, сульдах зэрэг асуудлыг багасгана. Хар шоколадны гашуун амтыг өгдөг теобромин нь төв мэдрэлийн системийг сайжруулж эрч хүч өгөхөд тусалдаг.

 

13. Гадуур алх

Нарны гэрэл нь таны биеийн серотонины түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь зөвхөн нойр сэргээгээд зогсохгүй өдрийн турш эрч хүчтэй байхад туслах болно. Хэрэв та спортлог төрлийн хүн бол өглөөг гадаах гүйлтээр эхлүүлж болно шүү дээ.

 

14. Гэрлээ асаа

Бүдэг гэрэл ч гэсэн хүнд ядарсан мэт мэдрэмж төрүүлдэг учраас өглөө өрөөнд тань нарны гэрэл тусаж байх хэрэгтэй. Учир нь хүний генд гэрэлтэй байх үед сэрүүн байх ёстой гэсэн заяагдмал зуршил байж байдаг.

 

15. Харилцаа үүсгэ

Нойрмог мэдрэмж арилахгүй байвал өглөөний хоол идэж байх үеэрээ гэрийнхэнтэйгээ яриа өрнүүлж болно. Ингэснээр тархины бодол хариуцдаг эсүүд сэрж, зан авирын хариу үйлдлүүд идэвхжиж эхэлдэг байна.

 

16. Оюун санаагаа өдөөх

© Depositphotos.com

Заримдаа тухайн өдөрт өөрийгөө бэлэн болгохын тулд оюун ухаанаа ажиллуулах ямар нэг зүйл хийх нь үр дүнтэй байдаг. Тиймээс оньсон төрлийн тоглоом тоглох юм уу шинэ ном унших нь өдөр тутмынхаа ажилд хэт их санаа зовохгүй байхад туслах болно. Заримдаа зүгээр л өөрийгөө өглөөний хүн гэж өөртөө хэлж итгүүлж байх нь чухал байдаг.

 

17. Зуршлаа эвд

Бид заримдаа ижил зүйлийг дахин дахин давтаж хийдэг мөртлөө өөр өөр үр дүн хүлээгээд байдаг талтай. Бүх зүйл хуваарьтай байх нь заримдаа хэт нэгэн хэвийн байдлыг үүсгэдэг учраас ядарсан байгаа үедээ өглөө бүр хийдэг зүйлээ өөр нэг үйлдлээр солиод үзэх хэрэгтэй.

14
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *