Нэг хэсэг нь коронавирусын цар тахалтай vхэн хатан тэмцэж байхад, Хятадын худалдаачид няд*лсан нохойн махаа юу ч болоогүй мэт ил задгай зарж, Юйлин хэмээх нохойн махны наадмаа зохион байгуулж байна

0

Хятад улсад маш алдартай Юйлин нохойн махны наадам нь коронавирусын цар тахлын үед ч ердийн үеийнх шиг хэвийн явагдаж байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна. “MailOnline”-д хүргэгдсэн аймшигт видео бичлэгүүдэд захын наймаачид ямар ч нүүрний маск зүүхгүйгээр үйлчлүүлэгчдэд зориулж нохойн мах зүсэж өгч байгааг харуулсан байна. “MailOnline”-д тавигдсан зургуудад Хятад улсын Юйлин хотын захын лангуун дээр нядалсан нохдын махыг тавьсан байгааг харуулсан байна.

“Энэ жилийн нохойн махан фестиваль урд өмнөхтэй яг адилхан болж байна” хэмээн амьтны эрхийг хамгаалагч Ду Юфенг хэлсэн бөгөөд өөр 6 амьтны эрхийг хамгаалагчдын хамтаар тус фестивалийг олон жил зогсоохоор оролдож байгаа аж.

Тус нохойн махны наадам нь жил бүрийн зуны төгсгөлд 10 хоногийн турш болж өнгөрдөг бөгөөд олон зуун мянган хүмүүс зочилж, жил бүр маш өргөн дэлгэр зохион байгуулагддаг байна.

Идэвхтнүүд хэлэхдээ хотын хамгийн том нохойн махны худалдааны төв болох Донгко зах дээр ямар ч хүн халдвараас хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүй байгааг онцолсон байна.

“Зянсу (муж) -аас ирсэн манай кампанит ажилчдын нэг үйлчлүүлэгчийн дүр эсгэж, нэг нядалгааны газраас амьд нохой байгаа эсэхийг асууж үзсэн. Харин нядлагч нохдыг бүгдийг нь гэртээ нядалж энд авчирсан” хэмээн хэлсэн гэдгийг Сычуань мужийн “Бо Ай” амьтдыг хамгаалах төвийг үндэслэгч Ду нэмж тэмдэглэжээ. Тэрээр маш шүүмжлэлтэйгээр: “Орон нутгийн төр засгийн байгууллагууд цар тахлын үед тус наадмыг зогсоох оролдлого хийгээгүй, түүнчлэн нэг дор ийм олон хүн цуглуулахгүй байхыг ч анхааруулсангүй. Тэдэнд мөнгө олж л байвал цар тахал хамаагүй бололтой” гэсэн байна. Хатагтай Ду хэлэхдээ энэхүү хууль бус үйл ажиллагааг баримтжуулж авах нь маш хэцүү байсан бөгөөд түүний кампанит ажлын идэвхтнүүд Юйлин наадмыг анх удаа үзэж байгаа учраас бага зэрэг туршлагагүйтэж байна гэсэн байна.

Хатагтай Ду өөрөө машин дотор хүлээж байдаг бөгөөд бусад ажилчид нь тус тусдаа таран байршиж захын дүр зургийг зураг болгон баримтжуулж авсан байна. Мөн тэрээр “Бид болгоомжтой байхгүй бол нохойн махны наймаачид манай ажилчдыг хараад өмнө нь харж байгаагүй танихгүй хүн учраас сэжиглэх магадлалтай байгаа” гэжээ.

Тэрээр хэлэхдээ цагдаагийн ажилтнууд хотын “нохойн махны гудамж” -ны үүдэнд хамгаалалтад гарсан боловч нохойн мах идэх хүсэлтэй олон мянган хүнийг зогсоож дийлээгүй байна. Хатагтай Ду болон мужийн хэсэг бүлэг хүмүүс нийлж Наньнины нийслэл Гуанси мужийн Олон нийтийн гомдол, саналын удирдлагын газарт тус наадмыг хаах тухай хүсэлтийг удаа дараа тавьж байжээ.

Тэрбээр мөн Наннинг дахь нэгэн захад амьд нохдыг нядалж байгааг олж илрүүлжээ. Цар тахал маш ноцтой нөхцөл байдалтай байхад энд хүмүүс нохойн мах идэх гэж цугласаар байна. Хүмүүс өөрсдөө яагаад ийм зүйл хийгээд байна, цагдаа нар үүнийг яагаад хориглохгүй байна, тэр ч байтугай тэднийг хамгаалсаар байгаа зэрэг нь туйлын тодорхойгүй байгааг хатагтай Ду онцолсон байна.

“MailOnline”-д оруулсан тус зурагт Юйлины нохойн махны хамгийн том фестивалийн гадна зогсож буй цагдаагийн ажилчдыг харуулжээ.

Хатагтай Ду болон бусад идэвхтнүүд Гуанси мужийн Олон нийтийн гомдол, саналын удирдлагын газрын гадна зогсож буй нь. Тэд уг наадамд хориг тавих хүсэлт гаргасаар байгаа юм. Гэсэн хэдий ч эрх мэдэлтнүүдийн өөрсдийгөө өмөөрч байгаа нэг зүйл нь энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээс илүү бага цар хүрээтэй болж байгаа гэсэн байна. Харин энэ талаар захын наймаачин Чэн хэлэхдээ “Энэ ням гаргаас эхэлсэн ‘Yulin Summer Solstice Festival’ долоо хоногийн турш үргэлжлэхэд наймаачдын тоо буурсаар байсан бөгөөд ирсэн үйлчлүүлэгчдийн тоо ч асар их буурсан” хэмээжээ.

 

 

Түүний хэлж буйгаар энэ жил нохойн махан ресторанууд өмнөх жилүүдийн яг адил хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Хятадын “Weibo” нийгмийн сүлжээнд байрлуулсан зарим бичлэгүүдийг харсан иргэд “COVID-19” болон саяхан Бээжин хотод гарсан хоол хүнснээс дэгдсэн шинэ халдвартай холбогдуулан уг наадмыг бүхэлд нь зогсоохыг уриалсан байна.

Дотоод ажилчдын хэлж буйгаар Юйлины нохойн махны лангуунууд болон хотын бусад нохойн махны дэлгүүрүүд тус фестиваль болохын өмнө Нанчао зах дээр төвлөрдөг байна.

Тус зургуудад Бээжин хот нохойн махыг албан ёсоор хорьсны дараах байдлыг харуулсан байна. Эрх баригчид ард иргэдийг нохойн махнаас татгалзахыг уриалсаар байгаа бөгөөд нохойн махыг албан ёсоор худалдаалахыг хориглосон боловч иргэдийг нохойн мах идэхийг нь хориглоогүй юм.

Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас нохойг хүний анд нөхөр гэдгийг онцлоод махыг нь идэхгүй байхыг онцгойлон анхааруулсан байна. Тиймээс ч Хятадын Шэньжэнь, Жухай зэрэг хотуудад коронавирусын тахлын улмаас нохойн махыг албан ёсоор хоригложээ. Мөн Хятад улс хоёрдугаар сарын сүүлчээр зэрлэг амьтдын худалдаа болон иргэдийн хэрэглээнд хэсэгчилсэн хоригуудыг тавьсаар байгаа юм.

Жил бүр зохион байгуулагддаг Юйлин нохойн махны баяр бол Хятад улсын хамгийн их маргаан дагуулдаг хоолны баяр бөгөөд нутгийн иргэд тэдгээр олон мянган нохдыг идэхээсээ өмнө харгислан алж, арьсыг нь хуулан, цахилгаанаар цохиулж алах зэрэг харгис хэрцгий үйлдэл гаргадаг нь хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг байна. Зураг дээр 2017 оны 6-р сарын 21-ний өдөр тус наадамд нохойн махаар үйлчилж буйг харуулсан байна.

Хятад улсын зарим хэсэгт нохойн махыг эрүүл мэндэд тустай гэж үздэг уламжлалтай бол эсрэгээрээ суурин газрын оршин суугчид амьтдыг идэх бус тэжээвэр амьтнаа болгох зэргээр илүү нийгэмшиж байгаа учраас нохойн махны эрэлт жил бүр тогтмол буурсаар байна. Засгийн газар зэрлэг ан амьтдын худалдааг хориглох, гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах шинэ хуулиудыг боловсруулж байгаа бөгөөд  тус наадмыг энэ жил хамгийн сүүлийн удаа зохион байгуулж байгаа гэдэгт амьтны эрхийг хамгаалагчид итгэл тавин хүлээсээр байгаа юм.

Энэ талаар Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагын Хятад дахь бодлогын мэргэжилтэн Питер Ли хэлэхдээ “Энд бид амьтны эрхийг дан ганц яриад зогсохгүй эргээд хүмүүсийн эрүүл мэндэд ч мөн санаа зовж байна. Нохойн мах зарж худалдаалдаг дэлгүүрүүд болон түүгээр хоол хийдэг зоогийн газруудад энэ маягаар олон мянган хүн шавах нь маш их эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байна” гэжээ.

11
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Narantuya Lkham

    Narantuya Lkham

    2020/06/27 at 20:23

    Muuhai aimaar yumaa. 😭😭😭

  2. Tom Jerry

    Tom Jerry

    2020/06/27 at 21:07

    хүн гэж хэлхэд маш хэцүү зэрлэгүүд 😤😡

  3. Frank Tony

    Frank Tony

    2020/06/27 at 22:09

    Hezee ch zasrahgui aimshigtai humuus yma

  4. Oogii Sainaa

    Oogii Sainaa

    2020/06/27 at 23:02

    Yo yo buur harj ch chadahgui bn yaanaa nohoi chin hun shig uhaantai huurhun hunii hamgiin sain naiz shde yaj chadaj bna hun idej bn gsen ug tegeed ch bayn bakter gj ih shde yamar nogoo iddeg amitan bish buzartai uma hujaa nar odoo iim uvchin garaad bhd ideh um oldohgui bga bishde uur gahai tahia idej boldoggui um bhda bas shine Corona garah bii dee .uy ch hamaagui iddegee bolimoor umaa estoi gaitai muuhai humuus uma.

  5. Oyun Gerel

    Oyun Gerel

    2020/06/27 at 23:35

    Нохой олон голог гаргадаг хурдан vрждэг юу ч голохгvй иддэг арчилгаа бага болохоор хятад болон зарим азийн оронд хоорхийсийг олноор нь иддэг.Тэд мал маллаж мэдэхгvй махсахаараа нохой муур гахайгаа иддэг байсан байхдаа.Энэ голцуу тариалинч ядуу улсаас гаралтай хvнс болсон.Солонгосууд хvртэл иддэг гээ биздээ.Аймаар юмаа.

  6. Enhsaruul Dalantai

    Enhsaruul Dalantai

    2020/06/28 at 01:08

    Хужаа нар угаасаа л тийм балиар, зэрлэг, галзуучууд л бдаг бхгүй юу😡😵

  7. Munguntuya Munguu

    Munguntuya Munguu

    2020/06/28 at 01:19

    Hogiiin uls shuuuuu

  8. Vvree Namuunaa

    Vvree Namuunaa

    2020/06/28 at 02:05

    Horhii amitad

  9. Kiki Kiki

    Kiki Kiki

    2020/06/28 at 02:43

    Хөөрхий гэмгүй амьтад, хүний ходоодыг баясгах гэж, амиа өргөхийм даа.

  10. Ayush Oldokh

    Ayush Oldokh

    2020/06/28 at 02:45

    🤮

  11. Gombojaw Nymsuren

    Gombojaw Nymsuren

    2020/06/28 at 09:40

    buzar amitad yum daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *