Алдартай аав, ээж нарын хүүхдүүдтэйгээ цуг дүр бүтээсэн 11 кино. Зарим нэгийг нь үзэгч бид даанч анзааралгүй өнгөрөөжээ

0

Хэрвээ та жүжигчний гэр бүлд төрсөн бол таны бага нас зураг авалтын талбай дээр оддын дунд өнгөрөх нь ойлгомжтой. Оддын хүүхдүүд багаасаа л камерт өртөх бөгөөд кино гэх ид шидийн ертөнцөд дурлаж эцэг, эхийнхээ зам мөрөөр явахаар шийддэг. Алдартай эцэг, эхийнхээ сүүдэрт дарагдсан бяцхан одууд нас ахисан алдартай аав, ээжтэйгээ цуг кинонд тоглоно, магадгүй энэ нь кино салбарын хөлгүй их ертөнцөд өөрийн байр сууриа олоход нь тусалдаг биз ээ.

Од аав, ээж нарын хүүхдүүдтэйгээ цуг дүр бүтээсэн кинонуудыг бид дахин үзлээ. Зарим нэгийг нь үзэгч бид даанч анзааралгүй өнгөрөөжээ.

Брюс Уиллис болон Румер Уиллис

© Hostage / Miramax

Румер Глени Уиллис жүжигчний гэр бүлд төрсөн бөгөөд алдартай аав, ээжийнхээ адил кинонд тоглох хүсэлтэй. Түүний аав, ээж хоёр кино урлагийн салбарт танил тал ихтэй ч гэлээ охиндоо “арын хаалга” хэрэглэсэнгүй. Брюс Уиллис төрсөн үрээ дүрийн сонгон шалгаруулалтад зохих ёсоор нь оруулсан бөгөөд охин нь “Hostage” кинонд аавтайгаа цуг дүр бүтээжээ. Тэр үед охин нь 16 настай байсан, тэрээр дүрээ чадварлагаар бүтээж чадсан юм.

 

Деми Мур болон Румер Уиллис

© Striptease / Warner Bros. Pictures

Румер анхныхаа дүрийг 8 настай байхдаа бүтээжээ. “Striptease” киноны гол дүрийг түүний ээж Деми Мур бүтээсэн юм, Румер ээжийнхээ охин нь болж тогложээ.

 

Донал Глисон болон Брендан Глисон

© Harry Potter and the Deathly Hallows — Part 1 / Warner Bros. Pictures, © Harry Potter and the Deathly Hallows — Part 1 / Warner Bros. Pictures

Шидтэн хүүгийн тухай өгүүлэх “Harry Potter and the Goblet of Fire” кинонд ирландын жүжигчин Брендан Глисон “Ширүүн нүдэт” Грюмын дүрийг бүтээсэн. Тэрээр хүү Доналаа мөн дагуулжээ. Эцэг, хүү хоёр “Harry Potter and the Deathly Hallows: Part 1” кинонд цуг тоглосон туршлагатай. Донал тус кинонд Билл Уизлигийн дүрийг бүтээсэн нь түүнд алдар хүнд авчиржээ.

 

Гвинет Пэлтроу болон Блайт Даннер

© Sylvia / Focus Features

Холливудын алдартай жүжигчин Блайт Даннерийн хүүхдүүд ээжийнхээ мөрөөр явахаар шийдсэн юм. Түүний хүү Жейк кино найруулагч, харин охин Гвинет Пэлтроу нь дэлхий дахинаа алдаршсан жүжигчин. Даннер анх удаа охинтойгоо 1992 онд “Cruel Doubt” кинонд цуг тогложээ. Харин 2003 онд ээж, охин хоёр “Sylvia” киноны зураг авалтын талбай дээр дахин уулзсан байдаг. Киноны гол дүрийг Гвинет, түүний ээжийн дүрийг бас ээж нь бүтээсэн юм.

 

Анжелина Жоли болон Вивьен Жоли-Питт

© Maleficent / Walt Disney Pictures

“Maleficent” үлгэрийн киноны 5 настай Аврора гүнжийн дүрийг Анжелина Жолигийн төрсөн охин бүтээжээ. Яагаад гэвэл бусад бяцхан охидууд эвэртэй шидтэнээс айгаад тоглож чадаагүй байна.

 

Жон Войт болон Анжелина Жоли

© Lara Croft: Tomb Raider / Paramount Pictures

Анжелина Жолид ч гэсэн аавтайгаа цуг нэг кинонд тоглох завшаан тохиосон, түүний аав холливудын жүжигчин Жон Войт юм. “Lara Croft: Tomb Raider” киноны гол дүрийн эцгийн дүрийг бүтээсэн байдаг.

 

 

Колин Хэнкс болон Том Хэнкс

© The Great Buck Howard / Magnolia Pictures

Колин Хэнкс болон түүний алдартай эцэг Том Хэнкс нар анх удаа цугтаа 1996 онд “That Thing You Do!” инээдмийн мюзиклд тоглож байжээ. 2008 онд дахиад цугтаа “The Great Buck Howard” кинонд тоглосон байна.

 

Мэми Гаммер болон Мерил Стрип

© Ricki and the Flash / Walden Media

Рок-од болохоор гэр бүлээ орхин явдаг эмэгтэйн тухай өгүүлэх “Ricki and the Flash” кинонд Мэрил Стрип гол дүрийг бүтээсэн, харин төрсөн охин нь өөрийнхөө дүрд тогложээ. Од ээж, охин хоёр 2 дахь удаагаа цуг кинонд тоглосон нь энэ. Анх 1986 онд “Heartburn” кинонд цуг тоглож байсан юм, тэгэхэд 3 настай Гаммер гол дүрийн охины дүрд тогложээ.

 

Уилл Смит болон Жейден Смит

© The Pursuit of Happyness / Columbia Pictures

Жейден Смитийн жүжигчний амьдрал 2006 оноос эхтэй, тэрээр “The Pursuit of Happyness” кинонд аавтайгаа цуг тоглосон юм, гол дүрийн хүүгийн дүрд. Энэ дүрээрээ залуу жүжигчин 2007 онд MTV Movie Awards-ын шагнал хүртэл авч байсан удаатай.

© After Earth / Columbia Pictures

2013 онд эцэг, хүү хоёр “After Earth” уран зөгнөлт киноны зураг авалт дээр дахин учирцгаажээ. Тэдний хослол үзэгчдэд ихэд таалагдаж байв.

 

Уилл Смит болон Уиллоу Смит

© I Am Legend / Warner Bros. Pictures

Алдартай жүжигчин зураг авалтын талбай дээр мөн охиноо ч бас авчирч байсан юм. 7 настай Уиллоу Смит аавтайгаа цуг “I Am Legend” кинонд тоглосон, гол дүрийн охины дүрийг бүтээжээ.

 

Билли Рэй болон Майли Сайрус

© Hannah Montana / The Walt Disney Company

“Hannah Montana” өсвөр насныханд зориулсан олон ангит кино Майли Сайрусыг алдартай болгосон гэдэг, мөн түүний аав кантри дуучин Билл Рэй Сайрус ч энэ киноны ачаар алдар хүндээ өсгөж чаджээ. Тэрээр гол дүрийн аавын дүрийг бүтээсэн юм.

 

Бен Стиллер болон Жерри Стиллер

© The Heartbreak Kid / DreamWorks Pictures

“The Heartbreak Kid” болон “Zoolander” инээдмийн киноны өвгөн зөвхөн дэлгэц дээр Бен Стиллерийн эцэг болоод зогсохгүй мөн түүний бодит амьдрал дээрх эцэг гэнэ.

Хүүхдүүд нь аав, ээжийнхээ мөрөөр гэр бүлийн ажил хэргийг үргэлжлүүлэх нь зөв гэж та боддог уу?

28
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. PlayGenuie

    PlayGenuie

    2020/06/27 at 18:58

    anzaariishdee hahah’

  2. Bolor Boogii

    Bolor Boogii

    2020/06/29 at 16:16

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *