
Жирийн л нэг өглөө Тайланд залуу Сурачет Клаевкла гэрээсээ гараад ажил руу алхаж байтал нэгэн хачирхалтай чимээ сонсжээ, уйлж гийнаад ч байгаа юм шиг чимээ. Тэр чимээ зүгээр нэг ил газраас гараагүйг залуу тэр дор нь л ойлгож. Эргэн тойрноо харсан ч нүдэнд юм туссангүй, харин холгүйхэн нэг нүх байгааг олж харсан байна. Нүх тэр чигээрээ шавартай, тэгсэн гэнэт нэг юм хөдлөх шиг болжээ. Залуу бодол бололгүй ямартай ч амьтныг аврахаар шийджээ.
Нүхний ёроолд юу байв?

Гөлөгнүүд! Таван бяцхан гөлөг

Тэр чигээрээ шавар болсон, айсан ч гэж жигтэйхэн тэднийг Клаевкла авраагүй бол амьд үлдэж чадахгүй байсан болов уу

Залуу гөлөгнүүдийг гэртээ авч үлдэхээр шийджээ. Тэр өдрөө ажлаасаа чөлөө авч өдөржингөө л гөлөгнүүдийг арчилжээ. Тэдний гэр бүлийнхэн бүгд нийлж гөлөгнүүдийг угааж шавраас нь салгаж, хооллож ундлаад унтуулсан байна
Одоо тэд ямар хөөрхөн харагдаж байна гээч
Клаевклийн гэр бүлийнхэн ярилцаад гөлөгнүүдийг өөрсдөдөө үлдээхээр шийджээ. Үүнд ямар нэгэн аз жаргалын илгээмж бий гэж тэд үзсэн байна. Гөлөгнүүдийг аврах – зүгээр ч нэг тохиолдлын явдал биш. Клаевклын гэр бүлд аз жаргал бэлэглэн цугтаа амьдарцгааж л байг.








Batamgalan Nyamdorj
2020/06/29 at 02:25
Yun tai golog vee pizdaanuudaa
Bataa Bataa
2020/06/29 at 16:36
Томруулж бгаал алаад иднэ шү дээ наадуул чинь өөр арга байхгүй 😂😂😂
Munkhjargal Zayat
2020/06/30 at 15:41
Дараа нь идчихээгүй байгаа