
Дольф Лундгрен 1980-90-ээд оны үед маш алдартай байсан жүжигчин. Энэ жил 63 насыг зооглосон ч гэлээ дайчин дур булаам төрх нь хэвээрээ хадгалагджээ. Тэр зүгээр ч нэг шаргал үстэй булчинлаг эр биш, түүний IQ оноо 160 гарч оюун ухаанаараа ч гайхагдаж байлаа.
Түүний өмнөх гэргий нь Анетта Квиберг гэх Норвеги бүсгүй байв, жүжигчин хоёр охинтой – Ида (1996), Грета (2000). Тэд цугтаа 1994 оноос 2011 он хүртэл амьдарцгаасан юм. Гэрлэлтээ цуцлуулсны дараа цагийг дэмий өнгөрөөгөөгүй бөгөөд нэг их удалгүй шинэ найз бүсгүйтэй болжээ.

Инстаграмд тавьсан саяхны нэгэн пост шүтэн бишрэгчдийнх нь дунд шуугиан тарилаа: жүжигчин хуримаа хийх гэж байгаагаа хэнд ч ойлгомжтойгоор илэрхийлсэн байна. Энэ удаад бас л Норвеги бүсгүй, түүнийг Эмма Крокдал гэдэг. Бүсгүй Холливудад фитнес дасгалжуулагчаар ажилладаг ажээ. Тэд спорт зааланд танилцсан байна. Лундгерний шинэ амраг 2020 оны 1 дүгээр сараас эхэлж цугтаа үзэгдэх болжээ. Эмматай цуг Доминиканы Бүгд Найрамдах Улсад зохиогдсон Cana Dorada кино наадамд цуг хүрэлцэн ирсэн юм.

Тэдний Стокгольмд авахуулсан гэрэл зурагнаас хуримаа хийх гэж байгааг шүтэн бишрэгчид нь олж мэджээ. Бүсгүй дэлхий дахинд сүйн бөгжөө үзүүлсэн юм, хажууд нь Лундгрен гартаа цагаан дарстай хундага барин зогсоно. Эммаг хүмүүс заримдаа том охин Идатай нь андуурдаг. Бүсгүйчүүд хоёулаа цайвар шаргал үстэй, тэгээд нэг үеийн. Крокдал 24 настай, Лундгернээс 38 насаар дүү аж.









Tsagaan Tug Enkhbaatar
2020/06/28 at 09:50
рольф гэдэг юм
Shatar Undrah
2020/06/28 at 11:19
Өө за за гандан бууршгүй айн 38р дүү эхнэртэй !
Demberel Bayaraa
2020/06/28 at 13:36
Chalh saitai er yum
Jargal Jargal
2020/06/28 at 13:39
chadaltai ch yum bn.Chalh saitai ch yum bn.Amidrald ni sain saihniig hvsii
Сумъяа Батаа
2020/06/28 at 20:19
хүмүүний амьдралаа гэж сонин хачин их байх юмаа
Tsolmon Erdenebileg
2020/06/28 at 21:39
Од
2020/06/29 at 14:00
Gold Digger l biz
Дондо Док
2020/06/29 at 20:10
Гайгүй залуу юм гэсэн чинь бусадтайгаа ижилхэн новш юм бна
Зочин
2020/06/29 at 21:52
Yaaltchgui yalgadas darhaar niitlel baina hehe
Nomin Bayraa
2020/06/30 at 02:16
Yamarch xama bxgui xen negni talaar buu yri xov gej orj irne shu