Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан

0

Карьер, нэр хүнд, мөнгө … Хүн болгоны хүсэж мөрөөддөг бүхэн байна, гэсэн хэдий ч хичнээн баян тансаг, нэр алдартай байлаа гээд сэтгэл мэдрэлийн ямар нэгэн асуудалтай тулгарч шаналдаг хүмүүс нилээдгүй ажээ. Сүүлийн жилүүдэд одод өөрсдийн өвчний оношийг нээлттэй мэдээллэдэг болсон нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.

20. Кэтрин Зета-Жонс

Кэтрин Зета-Жонс хэдэн жилийн өмнө өөрийгөө сэтгэл санааны хямралын 2-р төвшний оноштой гэж мэдэгдсэн юм. “Ийм оноштой хэдэн сая хүмүүс бий, би тэдний нэг нь. Нэг ч гэсэн хүн энэ өвчнөөсөө салж чадаж байвал миний хувьд аз жаргал. Хэн нэгнээс тусламж эрж байгаа минь ичгүүртэй хэрэг гэж бодохгүй байна” гэжээ. Түүний энэ өвчний шалтгааныг хүмүүс олон янзаар тайлбарлаж байгаагийн нэг: Майк Дугласын улаан хоолойн хорт хавдартай тэмцэхэд нь тусалж сэтгэлийн хямралд орсон гэж үзэж байгаа ажээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 1

19. Жон Хэмм

Алдарт жүжигчин, найруулагч сэтгэл санааны гүн хямралтай. Удаан хугацаагаар тайвшруулах эм хэрэглэж байгаа тэрээр дэлгэцнээ хичнээн цовоо сэргэлэн залуугийн дүрийг бүтээдэг билээ дээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 2

18. Ройс Уайт

Мэргэжлийн сагсчин хар багаасаа айдас дайрах өвчнөөр шаналж байгаа юм. Өдөр болгон эм уусны эцэст тэрээр эдгэрэх шатандаа орж байгаа хэдий ч нисэх онгоцны тухай бодонгуут л түүний айдас төрдөг ажээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 3

17. Уинстон Черчилль

Дэлхийн 2-р дайны турш сэтгэл санааны гүн хямралд байсан. Залуу байхдаа амиа хорлох бодол 2-3 жил тээсэн, дараагийн дайрлага нь 31-32 настайд, гурав дахь нь 45 настайдаа энэ бодол нь салаагүй гэдгээ Их Британийн Ерөнхий сайд байхдаа хүлээн зөвшөөрчээ. Энэхүү үе үе илрэх сэтгэл санааны хямралыг тэрээр “өөрийн соёог үзүүлэхийг хүлээж буй хар нохой” шиг зүйрлэдэг байжээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 5

16. Диана гүнж

Хуримын бэлтгэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ард түмний хандуулах анхаарал, олон улсын байгууллагаас хандах хандлагууд залуу гүнжийн хуучин өвчнийг сэдрээжээ – сэтгэл мэдрэлийн булими өвчин. Энэ өвчний үед өвчтөний хоол боловсруулах эрхтэн хямрах буюу өлсөж байгаа мэдрэмж төрөх, дотор нь муухайрах, огиж бөөлждөг байна. Залуу гүнж өвчнөөсөө үнэхээр сэтгэл зовж сэтгэл санааны хямралд оржээ. Гэхдээ тэрээр өөрийнхөө өвчнийг бусдаас нууж бусдад туслах сэтгэлийн тэнхээтэй байсан юм.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 4

15. Мел Гибсон

Тэрээр Кетрин Зета-Жонстой адилхан өвчтэй. Баяр баясгалантай дандаа инээж явдаг түүнийг сэтгэл санааны хямралд орсон гэдэгт хамтран ажилладаг хүмүүс нь итгэдэггүй. Өөрийнхөө өвчнийг нуух гэж шөнийн зугаа цэнгэлийг алгасалгүй оролцдог бололтой.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 6

14. Майкл Фелпс

50 метрийн усан сэлэлтийн Олимпийн олон удаагийн аварга, дэлхийн олон удаагийн аварга Майкл Фелпс 6-р ангид байхдаа анхаарал хандуулах чадваргүй, этгээд хөдөлгөөнтэй гэсэн онош тогтоолгож байжээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 7

13. Бритни Спирс

Үсээ хусуулж байсан үеийг нь та санаж байна уу. Дараа нь амиа хорлохыг оролдсон. 2007 онд түүний эмчлүүлж байсан нөхөн сэргээх төвийн эмч нарын эмнэлгийн дүгнэлтэд “өөрийнхөө амьдралыг хянах чадвараа алдсан” хэмээн өөрөө дүгнэж өөрөө өөрийгөө эмчилсэн, үүнээс гадна төрөлтийн дараах сэтгэл хямралд өртсөн гэж бичжээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 8

12. Брэндон Маршалл

Бас л сэтгэл санааны хямралд оржээ, 2011 онд шат дараалсан эмчилгээнд орж байсан. Өөрт тохиолдсон асуудлыг бусдаас нуухыг хүссэнгүй, тэрээр сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүст туслах сантай хамтран ажилладаг нэгэн юм.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 9

11. Жоан Роулинг

“Харри Поттер” цувралаараа алдарт гарсан зохиолч эмэгтэй маань Опрагийн ток-шоуны үеэр өөрийгөө сэтгэл санааны хямралд орсон гэж мэдэгджээ. Саяхан шат дараалсан эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний үр дүн хэсэгхэн хугацаанд нөлөөлсөн тул эмчилгээгээ үргэлжлүүлэх бодолтойгоо илэрхийлжээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 11

10. Рики Уильямс

Ид амжилт үзүүлж олны анхаарал татсан үедээ спортоо орхих болсныг сонсоод хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид нь жинхэнэ алмайрч орхисон. Хүмүүс өөр өөрийнхөөрөө шалтгааныг тайлбарлаж байсан боловч хэн ч таасангүй – тэрээр нийгмийн фобигоор шаналжээ. Рики өөрийгөө яагаад байгаагаа эхлээд ойлгохгүй байв. Гэр бүл, найз нөхдөөсөө тусгаарлагдсан мэт санагдаж, яг юу хүсч байгаагаа тайлбарлаж чадахгүй байв. Сэтгэл зүйчтэй уулзаж олон асуудлын ард гарч чаджээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 10

9. Анжелина Жоли

Анжелина Жоли хүртэл сэтгэл санааны хямралаас холуур өнгөрч чадаагүй. Бага байхад нь эцэг эх нь салахад сэтгэлийн хямралд орж өсвөр насандаа хар тамхи хэрэглэж амьдралынх нь хар зурвас өнгөрчээ. Дараа нь ээж нь хорвоог орхиж түүнийг бас сэтгэлээр унагааж хүндхэн байдалд хүргэв. Тэрээр эмчид хандан сэтгэл санааны тайвшрал олж авчээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 12

8. Авраам Линкольн

Энэ хүн ядуу амьдралаас АНУ-ын Ерөнхийлөгч болж чадсан. Гэхдээ насаараа сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байсан гэдгийг нь хүн болгон мэдэхгүй байх. Шинжлэх ухааны нэр томьёо нь “клиник хямрал” – сэтгэлээр унах, гэрээсээ гарч хүмүүстэй харьцахыг хүсдэггүй байв. Амиа хорлох бодол салахгүй байсан тул биедээ зэвсэг авч явахаас татгалзаж байлаа.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 13

7. Кэрри Фишер

“Оддын дайн” киноны гүнж Леийн дүрээр алдаршсан Америкийн жүжигчин сэтгэл санааны хямралд орж байжээ. Эмч нарын зөвлөгөө, эмийн ач тусаар л эрүүл саруул явж байгаагаа мэдэгдсэн. Урьд нь архинд донтож бодлогогүй үйлдэл буюу хав халзан болох, шивээс шивүүлэх зэрэг энүүхэнд байлаа.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 14

6. Стивен Фрай

Английн зохиолч, жүжигчин сэтгэл санааны хямралаар өвчлөөд удаж байгаа, гэхдээ түүний оношийг 30 нас хүрснээс нь хойш л тогтоожээ. Өөрийнхөө өвчний тухай кино ч хийгээд амжив. Насан туршид нь түүнийг мөрдсөн сэтгэлийн хямралын улмаас сэтгэл санааныхаа золиос нь болоод байсан тэрээр эм ууж л тайвширдаг байна.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 15

5. Жим Керри

Инээдмийн киноны жүжигчин сэтгэл санааны хямралд орсон гэхээр үнэмшмээргүй мэт. Залуу насандаа анхаарал төвлөрүүлэх чадваргүй, хэт хөдөлгөөнтэй гэсэн оноштой байсан тэрээр нэгэн ярилцлагад: “Би өөрийгөө олон жил “Mask” киноны гол баатраараа төсөөлж байлаа. Өдөржингөө үймүүлж, нүүр амаа элдэв янз болгоод л , гэртээ хариад л тайвшруулах эм хэрэглэнэ. Миний хувьд эмээр өвчнийг дарах биш цаад шалтгааныг нь олмоор санагддаг юм” гэжээ. Тэрээр спортоор хичээллэж, өөрийнхөө хямралын тухай ном хүртэл бичихээ амлажээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 16

4. Аманда Байнс

90-ээд оны үеийнхний шүтээн нь байлаа. Бас л сэтгэл санааны гүн хямрал оноштой тайвшруулах эмийг зогсоо зайгүй хэрэглэдэг байв. Хий юм сонсч, өөртэйгөө ярьдаг гэсэн цуу яриа гадуур тархжээ. Түүний өвчин хүндхэн байгаа нь үнэн бололтой, эцэг эх нь түүний санхүүг хянадаг болжээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 17

3. Майк Тайсон

Залуу наснаасаа эхэлж сэтгэл санааны хямралд оржээ, архинд орж, тайвшруулах эм маш их хэрэглэж байв. Саяхан хүртэл өөрийгөө болон сэтгэл санаагаа Робин Уильямстай зүйрлүүлж байлаа. Сэтгэл санааны хямралд орсон хүмүүсийн хувьд амиа хорлох гэдэг шийдвэр бол шаналалаас зугтааж, тайвшрах цорын ганц арга юм гэж тэрээр хэлжээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 18

2. Элтон Жон

Сэтгэл мэдрэлийн олон төрлийн өвчнөөр өвчилж байсан гэж та төсөөлөхгүй биз. Сэтгэл сэргээх элдэв эм хэрэглэж булимээр өвчилж байв. Булими – хоол хүнсийг хамаагүй хэрэглэж хиймлээр бөөлждөг өвчин юм. Аз болж нөхөн сэргээх эмчилгээ түүнд гайхалтай зохижээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 19

1. Деми Ловато

Дуучин бүсгүй Чикагогийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт бүтэн гурван сар хэвтэж эмчлүүлсэн гэхээр түүний өвчин ямар ноцтой байсныг илтгэх биз. Түүний сэтгэл санааны хямрал хэд хэдэн төрлийн өвчинтэй давхацсан тул их хүндээр тусжээ. Сэтгэл мэдрэлийн өвчинтэй тэмцэх, өвчтэй хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих олон нийтийн Be Vocal байгууллагын удирдлагын нэг гишүүн болжээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй 20 алдартан 20

1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/16 at 17:59

    Elton John-noos busad ni ihenh ni danda minii dajgvi gej boddog hvmvvs bh ym.. Teheer bi bas,,..uwchtei gar bn l da. . :P

  2. Зочин sda

    2015/09/16 at 18:39

    iim uvchngui hun hovor bh aa. bi l lav urgelj l uhchih yum san gej boddog yum. setgeleeree l em hiij yavna daa. *

  3. Зочин

    2015/09/16 at 20:54

    Сэт Танд бусадтай хуваалцахыг хүссэн ямар нэг бараа бүтээгдэхүүн байна уу? Тийм бол энэ групд нэгдээрэй. гэгдэл *

  4. Vangud Tkhan

    Vangud Tkhan

    2015/09/16 at 21:00

    танай сайтын мэдээллийг байнга уншдаг шүү. Улс төр, нийгмийн бухимдлаас хол байдаг болохоор тэр. Амжилт хүсье Та бүхэнд

  5. Зочин

    2015/09/16 at 22:00

    Bugd l todorhoi hemjeenii setgel sanaanii hyamraltai bdg. Nyarai huuhed hurtel anh turuhduu orchin uurchlugduj hyamrald ordog ni shinjleh uhaanaar batlagdsan. Setguulchee uur sonin sodon yum bichij baival bolohgui bna uu

  6. Зочин

    2015/09/17 at 06:03

    Сэтгэгдэл *sul doroi amtad

  7. Зочин

    2015/09/19 at 06:10

    Сэтгэгдэл *ed nar yadjil emch zuvlugchtei em tan avahdaiga yum nadad bol iim bolomj tui ch bhgui har usaar setgelee taitgaruuldag lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *