Улс орондоо санаа авч хэрэгжүүлмээр Өмнөд Солонгосчуудын 20 бүтээлч шийдэл

2

Солонгосчуудын хувьд энгийн гэж санагдах зарим нэг зүйлс нь гадны жуулчдын сонирхол, бахархлыг үнэхээр төрүүлдэг байна. Солонгост жирэмсэн эхчүүдийн суудлыг хэн ч эзлэхгүй, ажил дээрээ хоолоо идээд шууд л шүдээ угаана, харин автобусанд дугхийх хүмүүст зориулсан зөөлөн дэр ч байх аж.

Солонгос амьдралын хэв маягаас манай уншигчид сонирхолтой зүйл олж мэднэ гэж найдаж байна. Тэгээд “гэртээ ч гэсэн ингэх л хэрэгтэй” гэж бодогдох вий.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан суудал. Нийтийн унаа дүүрсэн ч гэсэн энэ суудал дээр хэн ч, хэзээ ч суухгүй

 

Сөүлийн метронд хүүхдүүдэд зориулсан тусгай гарц байдаг

 

Хүүхэдтэй эхчүүдэд зориулсан тусгай ариун цэврийн өрөө

 

Хуванцар аяганы оронд энд цаасан уут хэрэглэдэг

 

Халуун нартай эсвэл бороотой өдрүүдэд явган хүний зам дээр том том шүхэр харж болно. Зам хөндлөн гарахаар ногоон гэрлээ хүлээж байгаа явган зорчигчдод зориулсан юм.

 

Шарсан төмс идэж байхдаа гараа завааруулахгүй гэж

 

Солонгосчууд өөрийн болон бусдын унаанд маш анхаарал болгоомжтой хандана. Тийм учраас ихэнх жолооч нар хаалганы хамгаалалтын зөөлөвч ашигладаг.

 

Хий түгээх станц өөртөө үйлчлэх зарчмаар ажилладаг, тэгээд үнэгүй бээлий өлгөжээ.

 

Солонгосын итгэлцлийн систем: худалдагч цонхноосоо худалдан авагч нараа ажиглана. Худалдан авагч бараагаа сонгож юу хүссэнээ худалдаж авна, харин мөнгөө худалдагчийн мөнгөний хайрцагт хийдэг.

 

Оймс зардаг автомат машин. Солонгос хэв маягийн амьдралд энэ маш эрэлт хэрэгцээтэй зүйлийн нэг.

 

Бас автоматаас цэцэг ч авч болно…

 

Их дэлгүүрүүдийн үүдэн дээр амьтанд зориулсан тусгай хайрцагнууд байрласан байдаг. Дэлгүүр хэсэхдээ хайртай амьтнаа санаа зовох зүйлгүй үлдээж болно. Энэ санаа танд ямар санагдаж байна?

 

Солонгосчууд орон зайг ашиглаж сурсан улс, тэнд машины зогсоол нэг иймэрхүү харагддаг.

 

Солонгост эмэгтэйчүүдэд зориулсан тусгай зогсоолууд байдаг. Зогсоол нь ердийнхөөс илүү урт бөгөөд өргөн, тэгээд барилга руу орох хаалгатай илүү ойрхон байрлана. Бүсгүйчүүдийг өндөр өсгийтэй гутал дээр хол явуулахгүй гэж тэр дээ.

 

Хүүхдийн тэрэгний зогсоол

 

Ухаалаг суултуур зөвхөн гэрэлтүүлэг болон дуу хөгжмөөр хязгаарлагдахгүй: тусгайлсан дэлгэц дээр аль суултуур сул байгааг харуулна.

 

Солонгосчууд амны хөндийн ариун цэвэрт маш нухацтай ханддаг. Энэхүү барбекю-ресторанд ам зайлагч, шүдний сойз болон оо байна. Ажлын үеэр өдрийн хоолоо идээд шууд шүдээ угаах нь энд хэвийн үзэгдэл.

 

Тусгай тогтоогч дээр байгаа саван. Та гэртээ ийм тогтоогчтой болмоор байна уу?

 

Солонгосын чанар шалгах систем: уг эд ангийг угсарсан хүний зургийг наадаг

 

Солонгост өвлийн цагаар модны хөрсийг хучиж дулаалдаг байна

 

Моднуудаа ч мөн дулаална

 

Галт тэргэнд байрлах нэг хүний караокэ-кабинууд. Жоохон ч гэсэн тайвшрах хэрэгтэй үед энэ санаа тэнэг санагдахгүй дээ

 

Угаалгын газартай кафе. Жуулчдад зориулах нь: хувцсаа энд зочид буудлынхаас хямдхан угаана. Тэгээд ч кофе нь амттай.

 

Уламжлалт снек болох зайрмаг, бялуу зэргийн оронд энд солонгорсон өнгөтэй хөөсөн чихэр идэж болно

 

Эсвэл өөрийн зурагтай кофе захиалж уух уу?

 

Өвлийн хүйтэн салхинаас хамгаалах хаалт гудамжинд байрлуулжээ

 

Нийтийн унаанд зүүрмэглэсэн хүмүүсийн бэртэл гэмтлийг багасгах зорилгоор улс мөнгө зарцуулж автобуснуудад тусгай зөөлөн дэр байрлуулжээ

 

Солонгос жуулчид Солонгосын дайнд байлдаж явсан эфиопийн ахмад цэргүүдэд хүндэтгэл үзүүлэн мөргөж байгаа нь

 

Сөүлийн онгоцны буудалд байрлах энэ робот жуулчдад орон зайн баримжаа өгөхөд тусалдаг, шаардлагатай бол кафе эсвэл амралтын өрөөнд хүргэж өгнө

 

Солонгост тайвширч амрах маш олон аргууд байдаг: жишээ нь загасны эмчилгээ

 

Эсвэл Blind Alley илбэнхтэй кафед орж болно

 

Сурикат буюу африк зурамтай кафе ч бас бий. Бараг өнцөг булан бүрт мууртай кафе байдаг юм

Та төсөөлөөд үз дээ: Өмнөд Солонгос руу таныг томилолтоор явуулжээ. Таны даалгавар – өөрийн улс орноос солонгосчуудын амьдралыг хөнгөвчилж өгөхөд тустай ямар нэгэн дадал зуршил, аргыг танилцуулах. Та тэдэнд юу хүргэж өгөх вэ?

17
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tse Tse

    Tse Tse

    2018/12/20 at 14:13

    Haraad l ybtsgaah yum daa~~~ Hergjuulj baigaa yum alga yum daa~~~

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *