Эмэгтэйчүүдэд зориулсан “Эрвээхэй” дасгал. Уг дасгалыг тогтмол хийснээр нуруу тэгширч, илүү гуалиг болно. Мөн эрүүл мэндэд нэн тустай!

4

Йогийн алдартай дасгалаар сунгалт шалгараад байгаа нь нууц биш, үүний зэрэгцээ сэтгэл санаа, бие махбодийн эрч хүчийг нэмэгдүүлэх цогц дасгалууд ч олны дунд түгээмэл байна. “Эрвээхэй” дасгал – үр дүн ихтэй гэдэг нь илт.

Эрвээхэй байрлалын эмэгтэйчүүдэд үзүүлэх ашиг тусыг танд танилцуулахаар бэлдлээ. Манай редакц уг дасгалыг “Онц” гэж дүгнэв.

© Depositphotos

 

Эмэгтэйчүүдэд зориулсан дасгал

Эрвээхэй байрлал нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн тустай. Энэхүү жирийн дасгал нь бага таазны цусан хангамжийг дээшлүүлнэ, бөөрний эрүүл байдлыг хангана, судас бүдүүрэх болон үе мөчний үрэвслээс урьдчилан сэргийлж чадна. Хамгийн гол нь – сарын тэмдгийн үеийн таагүй өвчний мэдрэмжийг эрс багасгаж, төрөлтийг хөнгөн явагдахад тусалдаг. Уг дасгалыг тогтмол хийснээр нуруу тэгширч, бие хаа илүү гуалиг болно.

© Depositphotos

Олон талын давуу талтай бөгөөд дасгалыг гүйцэтгэхэд биеийн хүч ч шаардахгүй. Хаа дуртай газраа хийнэ, хамгийн гол нь – сэтгэл санаа өөдрөг, суух хивсэнцэрээ л бэлд.

 

Гүйцэтгэх техник

1. Хивсэнцэр дээрээ суугаад хөлөө өвдгөөр нь нугална.

2. Хөлийг улыг нийлүүлж аль болох таазандаа ойртуулна, гараараа татаж болно.

3. Мөрөө дэлгэнэ, нуруу эгц.

4. Гуяны дотор талын булчинг чангалж өвдгөө аль болох шаланд хүргэхийг хичээнэ. Эхний удаад чадаагүй бол санаагаар унах хэрэггүй ээ. Хэд хэдэн удаа хийсний дараа та илүү уян хатан болж энэ байрлалыг амархан хийж чаддаг болно.

5. Жигд амьсгална. Толгойгоо бага зэрэг унжуулна. Өвдгөө шалнаас салгаад хоёр өвдгөө аль болох ойртуулна, энэ үед хөлийн ул шалнаас салах ёсгүй. Энэ байрлалд хэдэн секунд сууна.

6. Бэлтгэл байдалдаа эргэж орно – өвдгөө шаланд хүргэнэ. Дахиад энэ байрлалдаа хэсэг сууна. Гараараа өвдгөө дарж болно.

7. Хэд хэдэн удаа дасгалыг гүйцэтгэнэ – өөрийн биеийн ачаалал авах чадвараас шалтгаалж тоог тогтооно. Дасгалыг үргэлжлүүлж хийх хамгийн тохиромжтой хугацаа – 2 минут, энэ хугацаанд 25-30 удаа өвдгөөрөө “дэвж” болно.

8. Эрвээхэй дасгалын бас нэгэн өөр хувилбар ч байдаг – нуруугаараа хэвтэх. Энэ байрлал хэвлийн өвчинг дарна, сарын тэмдгийн үеэр мэдрэгдэх таагүй өвчнөөс салгана, мөн жирэмсний үед маш хэрэгтэй дасгал хэмээгддэг.

Анхаарах зүйл! Өвдөг, аарцагны бэртэл гэмтлийн үед уг дасгалыг хийхдээ гуяндаа заавал юм ивж хийнэ – жижиг дэр эсвэл хуйлсан алчуур. Мөн сунгалт муутай хүмүүст ч энэ төрлийн ивээс хэрэг болно. Дасгалыг хөнгөвчилсөн байдлаар хийхийг хүсвэл хананд нуруугаараа тулаарай.

© Depositphotos

Зөвлөгөө

Үр дүнг сайжруулахын тулд дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. “Эрвээхэй” дасгалыг хийхэд та ердөө л 5 орчим минут зарцуулахад хангалттай, тиймээс өдрийн дэглэмдээ энэ дасгалыг заавал оруулахыг хүсье.

Амьсгалаа авахдаа анхаарлаа төвлөрүүлнэ, мөн нуруу эгц байх ёстойг мартаж болохгүй. Дасгалыг өглөөгүүр хийхийг хичээгээрэй, эрч хүчээр сэлбэж өдрийн турш ачаалал авахад тусална.

Найз бүсгүйчүүддээ ч бас анхаарал тавь: энэхүү хэрэгтэй нийтлэлийг тэдэнтэйгээ заавал хуваалцаарай.

58
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Munherdene Baatar

    Munherdene Baatar

    2020/02/13 at 21:06

    Anhtsetseg Ganbold

  2. Sayan Sayaan

    Sayan Sayaan

    2020/02/16 at 09:41

    Sainaa Sainaa

  3. Anar Smile Anar Smile

    Anar Smile Anar Smile

    2020/02/16 at 12:54

    Fatim Nandika

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *