Коронавирусээс болж Хятадын хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбай, олон нийтийн газрууд ямар ч хүнгүй эл хуль болжээ (Өмнө нь ба Одоо харьцуулсан зургууд)

0

2019 оны 12 дугаар сарын дундуур Хятадад коронавирусийн халдвар дэгдэж эхэлсэн, харамсалтай нь одоо ч үүнийг зогсоож чадаагүй байна. Энэ хугацаанд тус улсын нийтийн тээврийн хөдөлгөөн хязгаарлагдахын зэрэгцээ хэдэн мянган дэлгүүр, ресторан, худалдааны төвүүд үүд хаалгаа барьжээ. Харин супермаркетын лангуу хоосорч юу ч үгүй болсон байна. Ард иргэд нь гэрээсээ гарахгүй байхыг хичээх бөгөөд өөрсдийгөө аймшигт вирусээс хамгаалах бүхий л арга хэмжээг авч байна.

Bloomberg-ийн мэдэгдэж байгаагаар, Apple компани жижиглэнгийн 42 дэлгүүрээ хаасан бол Макаогийн дэлхийн хамгийн том казино хоёр долоо хоногийн хугацаатай мөн хаалгаа барьжээ. Starbucks сүлжээний кофе шоп ихэнх нь хаагдсан, олон арван нислэгүүд зогссон байдал өнөөг хүртэл үргэлжилж байна. Метро мөн хоосорчээ, яагаад гэвэл олон компани ажилтнуудаа зайнаас ажлаа хийхийг зөвшөөрсөн юм. Хятадын түм түжигнэж, бум бужигнасан газрууд 2020 онд ийн өөрчлөгджээ.

1. 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр, Шанхай дахь Apple–ийн дэлгүүр

 

Тэр л дэлгүүр 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

 

2. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, Макао дахь Grand Lisboa казино

 

2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

 

3. 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр, Шанхай дахь Starbucks

 

2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр

 

4. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, Гонконгийн олон улсын нисэх буудал

 

2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

 

5. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, Бээжингийн метро

 

2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр, Бээжингийн метроны Дондан буудал, ид бужигнаж байдаг цагаар

 

6. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр, Гонконгийн супермаркет

 

2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр, дэлгүүрийн хоосон лангуу

 

7. 2015 оны 8 дугаар сарын 9-ний өдөр, Гонконгийн худалдааны төв

 

2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Хятадад коронавирусээр өвчилсөн хүний тоо 40 мянга даваад байна. Ухань – аюулт өвчний голомт болсон газар бараг л 10-хан хоногт 1000 ортой эмнэлэг барьж дуусгасан. Халдвараас сэргийлж хүмүүс амны хаалт зүүхийн зэрэгцээ зарим нэг сэргэлэн хүмүүс хачирхалтай гэмээр арга хэрэглэн өөрсдийгөө хамгаалах ажээ.

Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжирна гэж найдацгаая. Хувийн ариун цэвэр сайтар сахихыг таниас хичээнгүйлэн хүсье.

35
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *