Хэт хөвсгөр үсийг хэрхэн төрөлхийн мэт шулуун, намирсан болгох вэ? Байгалийн гаралтай энэхүү үсний маск танд тусална

1

Хэтэрхий хөвсгөр үстэй охид бүсгүйчүүд үсэндээ гомдоллож байгааг харахаар заримдаа тэднийг ямар төвөгтэй ааштай юм дээ гэж бодогдох үе байдаг. Энэ үед тэдгээр бүсгүйчүүдийн ихэнх нь шулуун үсийг мөрөөдөөд сууж байх нь бий.

aliyamodelbook / Instagram

Үс яагаад хэтэрхий хөвсгөр болдог вэ?

Үс хэтэрхий хөвсгөр, дуулгаваргүй болох хэд хэдэн шалтгаан бий. Заримдаа бүр хоорондоо ширэлдэж гадаад үзэмж гутаахад хүргэнэ. Эдгээр нь дараах шалтгаантай байж болно:

  • Гадаа хэтэрхий чийгтэй, харин таны үс хуурай бөгөөд гэмтэлтэй байвал маш эмзэг хүлээж авдаг.
  • Чанар муутай шампунь болон үс арчилгааны бүтээгдэхүүн ашигладаг, үсээ байнга буддаг.
  • Бохир гараараа байнга үсэндээ хүрэх.
  • Бие махбодод амин дэм дутагдах, тэнцвэргүй хоол хүнс хэрэглэх нь мөн үсний үзэмжид нөлөөлдөг.

Үсний хэтэрхий хөвсгөр байдлыг арилгах хэд хэдэн аргууд байдаг. Жишээ нь, үсний үзүүрт бага зэргийн кокосын эсвэл арганы тос түрхээд дээш үсний уртад бүрэн түрхэнэ.

Эсвэл үс хэвшүүлэх лак ч хэрэглэж болох юм, уг лак нь үсэнд чийг оруулахаас хамгаалдаг. Хэрвээ үсний уртаараа “наадаж” болох бол төрөл бүрийн уртаар үсээ засуулахыг хичээгээрэй – бас нэгэн үр дүнтэй арга болно.

didihairwroclaw / Instagram

Удаан үр дүнтэй арга хэрэглэхийг хүсэж байгаа хүмүүст зориулж байгалийн цэвэр гаралтай маскыг танилцуулъя.

 

Авокадо болон тараг

siamfruits.sochi / Instagram

Танд ясыг нь авсан бүрэн болсон нэг авокадо болон 1 стакан тараг хэрэгтэй. Орцуудыг блендерээр хольж нухаш бэлдэнэ. Нухшийг үсэндээ түрхэж 40-45 минут байлгасны дараа шампуниар сайтар угааж цэвэрлээрэй. Маскыг долоо хоногтоо 1-2 удаа тавьж болно.

 

Кокосын тос болон Е амин дэм

Органик кокосын тос болон Е амин дэмийг 4:1 харьцаагаар сайтар холино. Хуйхнаасаа нийт үсний уртад түрхэнэ. Үйлчлэх хугацаа 30-40 минут. Бүлээн усаар угааж зайлна. Долоо хоногтоо 1-2 удаа тавьж болно.  

Үсний зөв арчилгаа таны үсний эрүүл байдал, өнгө үзэмжийг сэргээнэ гэж найдаж байна. Та удахгүй үзэсгэлэнтэй харагдах болно оо.

5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *