Цаг хугацаа хэнийг ч хайрлахгүй: “Game of Thrones” цувралын жүжигчид 1-р бүлгээс 8-р бүлгийн хооронд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

0

Киноны анхны бүлэг 2011 оны 4 дүгээр сард гарч байсан тэр үеэс хойш гол дүрийн баатрууд их ч зүйл үзлээ, амьд үлдсэн нь ч цөөхөн. 8 дугаар бүлэг хүртэл үлдэж чадсан тэр “азтанууд” хувь тавилангийн олон цохилтуудыг давж гарсан: ойр дотнын хүмүүс нь нүдэн дээр нь үхэж үрэгдлээ, найз нөхөд нь урваж шарвалаа, өөрсдөө ч нэг бус удаа үхлийн ирмэг дээр ирж үзэцгээв. Энэ бүх амьдралын нөхцөл байдал тэдний гадаад төрхөнд нөлөөлсөн нь мэдээж.

“Game of Thrones” киноны баатрууд анхны бүлгээсээ хойш одоог хүртэл хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоцгооё.

“Game of Thrones”-ын анхны бүлэг 2011 оны 4 дүгээр сард гарч эхэлсэн бөгөөд дэлгэцнээ гарч эхлэнгүүтээ үзэлтийн рейтингээрээ толгой цохиж байв. Үзэгчид кинонд үнэн сэтгэлээсээ дурлаж гол дүрүүдийнхээ төлөө ихэд сэтгэл зовно, тэдэнтэйгээ цуг зовлон, шаналал бүгдийг цуг үүрнэ. Инээхэд нь цуг инээж, уйлахад нь цуг уйлж байсан үзэгчид маш олон.

Харамсалтай нь дүр болгон 8 дугаар бүлэг хүртэл “амьд үлдэж” чадсангүй. Үлдсэн баатрууд нь нас, амьдралын хүнд ачаа, тулгарах хэрцгийлэл, хүчирхийллээс болж өөрийн эрхгүй өөрчлөгджээ. Зарим нэг баатрууд том болж насанд хүрсэн байна, зарим нэг нь – хөгширсөн байна. Гэсэн хэдий ч Хаан сэнтийд суух суудлын төлөө тэмцэлдсээр л…

Арья Старкын дүрийг Мэйси Уильямс бүтээсэн, анхны бүлэгт дүр бүтээхдээ 11 настай байжээ. Он жил өнгөрсөөр, гэр бүлийнхээ цусан өшөөг авах хүсэлдээ тэр бүрэн автсан. Юуны ч өмнө зогсохгүй.

“Game of Thrones”-ын шүтэн бишрэгчид Жон Сноу (Кит Харрингтон)-г бослогын үеэр алуулахад нь их сэтгэлээр унасан даа. Дараа нь түүнийг амилуулж Хойд зүгийн хаанаар өргөмжилж билээ.

Бран Старк (Исаак Хемпстид Райт) бяцхан хүүгийн төрхтэй анх дэлгэцнээ гарч ирсэн. Ирээдүйд том залуу болох энэ хүү дөнгөж л нум, сум барьж сурч байсан удаатай. Цаг хугацаа ч хурдан өнгөрдөг, найман бүлгийн хугацаанд том болж насанд хүрч, Гурван нүдэт Хэрээгээр өргөмжлөгдсөн – далдыг хардаг хүчтэй болжээ.

Лена Хеди-гийн бүтээсэн Серсея Ланнистерийн дүр киноны хамгийн “гутамшигтай”-д тооцогдох хэсгийг бүтээсэн. Тэрээр нүв нүцгэнээр хотын “ичгүүрийн зам”-аар алхсан. Нэгдүгээр бүлэг дээр урт шаргал үстэй бүсгүй байсан бол өөрчлөгдөж халимаг болсон, энэ нь түүнийг эрс өөрчилсөн гэж хэлж болно.

Санса Старк (Софи Тернер) кинон дээр эрх танхил гүнжийн дүрээр үзэгч олонд танил болсон. Гэхдээ түүний сэтгэлийн шарх их, хоёр ч удаа нөхөрт гарлаа, аймшигтай хүчирхийлэлд автсан зэрэг нь түүнийг “хатуу самар” болж өөрчлөгдөхөд хүргэжээ.

Дейенерис Таргариен-ы дүрийг Эмилия Кларк бүтээсэн. Нутгаасаа хөөгдсөн гүнжийн дүрээс эхлээд хүч чадалтай удирдагч болж чадсан. Тэрээр хэдэн мянган боолуудыг дарлалаас чөлөөлж хэд хэдэн эзэнт гүрнийг байлдан дагуулжээ. Бас луунуудыг амилуулсан гэдгийг мартаж болохгүй. Жүжигчин Кларк зураг авалтын үеэр хоёр ч удаа цус харваж байсан бөгөөд хоёр удаа хүнд хагалгаанд орж байжээ.

Жейме Ланнистер (Николай Костер-Вальдау) домогт дайчны дүрээр гарч ирсэн, түүнийг Хааны алуурчин хэмээн өргөмжилдөг. Серсейн ихрийн өрөөсөн, олзлогдож байхдаа нэг гараа тасдуулснаас хойш сэлмээр байлдаж чадахаа больсон. Муу муухай зүйлээс бага багаар холдсоор бараг л “манай тал” болж хувирчээ.

Тирион Ланнистер-ийн дүрийг Питер Динклейж бүтээсэн. Анхны бүлэг дээрээ наргиж цэнгэхээс өөрийг мэдэхгүй архичин байлаа, биеэ үнэлэх газрын байнгын үйлчлүүлэгч байв. Одоо түүний нэр хүнд өндөрт өссөн, сахал ч ургуулаад амжсан, Дейнерисийн хамсаатан (мэдээж эцгийнхээ тусламжгүйгээр шүү дээ).

Теон Грейжой (Альфи Аллен) дур булаам зэрлэгийн дүрээр үзэгч олонд танигдаж байсан хэдий ч аажимдаа түүний хорон муу санаа ил болж ирнэ. Винтерфеллийг эзлэх бүтэлгүй оролдлого хийснийхээ дараа Рамси Болтонд олзлогдож багагүй тамлалыг амсдаг. Гэхдээ одоо бол тэмцэх хүсэл эрмэлзэлтэй болсон байна лээ.

Сэмвел Тарли-гийн дүрийг Жон Брэдли бүтээсэн. Орон гэрээсээ хөөгдсөн гэж хэлж болохоор бүдүүн залуу гарч ирж билээ, тэр цагаас хойш их зүйл өөрчлөгджээ. Үснийхээ засалтыг бага зэрэг өөрчилж, оюун ухааныхаа өндөр чадамжийг Жон Сноугийн нэр хүндийг өсгөхөд ашиглаж түүний гол зөвлөгч болжээ.

“Game of Thrones” цувралын баатрууд бусад жирийн хүмүүсийн л адил гадаад үзэмж төдийгүй дотоод сэтгэлээр ч өөрчлөгджээ. Хувь тавилангийн шалгуурыг даван туулж өөрсдийнхөө байр суурийг авч үлдэж чадсан байна. Тэдний сэтгэл улам хатуужжээ. Төгсгөлийн ялалт хүртэл хэн нь тэвчиж үлдэхийг бүгдээрээ сонирхоцгооё.

Таны хувьд хэн нь “Game of Thrones”–ын ялагч болох бол?

2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *