Цаас шиг нимгэн, хэвлэмэл нарны зай хураагуур

1

Нарны эрчим хүчний хэрэглээ ихсэхийн хэрээр үйлдвэрлэх зардал улам багасч байна. Энэ нь нүүрстөрөгчийн хэрэглээгээ багасгахыг хүсч байгаа хөгжилтэй орнуудын иргэдээс илүүтэйгээр хөгжиж буй орнуудад илүү тустай байх юм. Зардал багатай нарны зай хураагуур нь тог цахилгаангүй байгаа дэлхийн 1,3 тэрбум хүнд тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж өгөх боломжийг бий болгож өгч байгаа юм. Энэхүү хэвлэмэл нарны зай хураагуур нь цаас шиг нимгэн, уян хатан байдалтайгаас гадна үйлдвэрийн хэвлэгчийг зайлшгүй шаарддаг ажээ. Зардлын хувьд туйлын боломжийн, зөөвөрлөхөд ч хялбар юм.

Цаас шиг нимгэн, хэвлэмэл нарны зай хураагуур 3

“Энэтхэгийн ядуучуудад энэ технологи нь хэр үр өгөөжтэй болохыг би нүдээрээ үзсэн. Хэрэглэхэд төвөггүй, зардалд их хэмнэлттэй юм билээ. 10х10 см нарны зай хураагуур нь нэг хавтгай метрт 10-50 ваттыг үйлдвэрлэхэд хангалттай” гэж Солонгосын Kyung-In Synthetic компаний Scott Watkins ярьжээ. Уг технологийг хэрэгжүүлснээр ядуурлын эсрэг тэмцэх хэрэгсэл болох юм. Сайжруулж байгаа бусад технологиудын нэгэн адил тус нарны зай хураагуурыг нэмж шинэчлэх шаардлагатай байгаа юм байна. Үйлдвэрийн хэвлэгчийг худалдан авч, үйлдвэрлэх явцыг дэмжихийн тулд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй ажээ. Хэвлэмэл хавтан нь одоогоор чийгэнд тэсвэргүй байгаа учраас химийн өгөршил явагддаг тул энэ асуудлыг л шийдчихвэл амжилтанд хүрэх ажээ.

Цаас шиг нимгэн, хэвлэмэл нарны зай хураагуур 1

Цаас шиг нимгэн, хэвлэмэл нарны зай хураагуур 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *