Эмэгтэйчүүдийг элгэндээ онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна. Яагаад тийм шаардлагатай вэ гэвэл…

2

Орчин үеийн хүмүүс чөлөөт цагийн дутагдалд орсон. Спортоор хичээллэх, эрүүл хоол бэлдэх цаг зав тэдэнд маш хомс. Харамсалтай нь амралтыг согтууруулах төрлийн ундаа уух, кино үзэх эсвэл гэр бүлээрээ түргэн хоол идэх гэж ойлгох нь элбэг.

Амьдралын буруу хэв маяг нь гунигтай үр дагаварт хүргэнэ – элэгний өөхлөлт буюу тус эрхтний эд эсэд өөхний хуримтлал бий болгодог. Хэрвээ тодорхой шинж тэмдгийг тоохгүй явбал элэг үрэвсэж цаашлаад засрашгүй үр дагаварт хүргэх аюултай.

Элэг эмэгтэй хүний нөхөн үржихүйн системтэй холбогдох нь

Хятадын анагаах ухаанд элэг маш чухал эрхтэнд тооцогддог, ялангуяа эмэгтэйчүүдэд. Эртний хятадын анагаах ухааны үзэл онолоор бол эмэгтэй хүний нөхөн үржихүйн бүхий л үйл ажиллагаа элгээр дамжин явагддаг ажээ. Уламжлалт анагаах ухаан энэ тухай юу өгүүлж байна?

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн системийн өвчлөл: жирэмслэх, хүүхэд тээх боломжгүй, үрэвсэх тэр бүү хэл бэлэг эрхтний хорт хавдар тусах – энэ бүгд элэгний гажгаас болох магадлалтай.

Элэг өвчилсөн эсвэл үйл ажиллагаа нь суларсан үед эмэгтэй хүний бие махбодийн ялгаруулах гормонууд зохих ёсоор ялгарахгүйд хүргэдэг. Элэг зүгээр л бодисын солилцоог зохицуулах чадвараа алдана.

Өндгөвч гормоноо ялгаруулсаар цусанд хуримтлагдаж эндометрий эсийн өсөлтийг бий болгоно. Миом томрох, мастопати, бүр магадгүй эмэгтэйн ямар нэгэн эрхтэн хорт хавдарт эмзэг болох ажээ.

Элэгний эрүүл байдлыг хэрхэн хангах вэ, гэхдээ үнэтэй химийн гаралтай эмэнд хордохгүйгээр? Элэг цэвэрлэх маш энгийн аргууд байдаг. Хятадын уламжлалт эртний жороор элгийг зөөлөн хоргүйжүүлэх арга бий. Ямар нэгэн гаж нөлөөгүй байх нь ойлгомжтой.

Гэрийн нөхцөлд элэг цэвэрлэх нь

Орц:

  • Extra virgin оливын тос – 1 х.х
  • Шинэхэн шахсан нимбэгийн шүүс – 1 х.х
  • Цагаан гаа – 0,5 х.х
  • Үрж жижиглэсэн сармис – 0,5 ц.х

Бэлдэх арга:

1. Бүгдийг блендерээр жижиглэнэ.

2 Орцод ус бичээгүй, гэхдээ шаардлагатай бол багахан ус хийж болно.

3. Нэг хэсгийг шууд уугаад үлдсэн хэсгийг унтахаасаа өмнө гурван оройн турш ууна.

Зөвлөгөө

Маш чухал юм шүү! Элэгний цэвэрлэгээ эхлэхээс өмнө заавал ЭХО-д харуулж цөсний чулуу байгаа эсэхийг шалгуулсан байх ёстой.

Элэг цэвэрлэхдээ тодорхой дүрэм заавал баримтална

1. Элэг цэвэрлэх үеэр бүх төрлийн согтууруулах ундааг хориглоно.

2. Хэрвээ эмийн эмчилгээтэй бол эмээ ууж дуусгаад дараа нь цэвэрлэх арга хэмжээг авна.

3. Хоолны цэснээсээ өөхлөг, тостой, гурилан, утлагатай болон хагас бэлэн бүтээгдэхүүнийг хасна.

4. Шинэхэн ногоо, жимс иднэ, жишээ нь хулуу, хаш, өргөст хэмх болон лууван заавал идээрэй.

5. Цэвэрлэгээ эхлэхээс өмнө загас, махны хэрэглээг багасгахыг хичээгээрэй.

6. Өөр хориглох зүйлгүй бол халуун саунд суух эсвэл спортоор хичээллэнэ.

18
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Undraa Undraa

    Undraa Undraa

    2018/02/13 at 19:41

    Margad Margad

  2. Enkhmurun Gankhuyag

    Enkhmurun Gankhuyag

    2018/02/13 at 20:11

    Г. Энхмөрөн

  3. Batchimeg Mayagmardagva

    Batchimeg Mayagmardagva

    2018/02/13 at 21:45

    Battsetseg Otgon

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *