Судалны оронд толботой төрсөн тахийн унага. Энэ ер бусын хачирхалтай тохиолдол интернэт хэрэглэгчдийн дунд шуугиан тарьж байна!

0

Мориноос илүү гайхалтай ямар амьтан байдаг вэ? Тэр бол тахь. Тэгвэл тахиас илүү өхөөрдөм ямар амьтан байж болох бол? Судалнуудын оронд толботой төрсөн тахийн унага!

Бие дээрээ нэн ховор цэгэн толбонуудтай тахийн унага Кени улсад амьдардаг бөгөөд интернет орчинд олон хүмүүсийн анхаарлын төвд оржээ. Энэ өхөөрдөм амьтан аль хэдийнээ олон хүмүүсийн сэтгэлийг татаж, зургууд нь интернетийг байлдан дагуулж байна. Бид та бүхэндээ сошиал медиад сүүлийн үед шинэ одоор нэрлэгдээд байгаа уг амьтны талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Кенид амьдардаг цэгэн толбонуудтай тахийн энэ өхөөрдөм унаганы зургийг гэрэл зурагчид авчээ

Ердийн бус тахь Кени улсын Маазай Мара Үндэсний дархан цаазат газарт үзэгдсэн бөгөөд гэрэл зурагчид болох Rahul Sachdev болон Antony Tira нар хэд хэдэн зураг авч амжсан байна.

Зэрлэг онгон байгаль судлаач мэргэжилтэн Parmale Lemein энэхүү нэн ховор цэгэн толбонуудтай тахь уг дархан цаазат газарт мэндэлсэн анхны тохиолдол гэж хэлжээ. Эндэхийн тахиуд ихэнхдээ арьс цайх өвчний нөгөө төрөл нь болох меланизмтай төрдөг гэнэ. Тэрээр харамсалтай мэдээ дуулгасан нь сүүлийн 6 сарын хугацаанд Африкийн хүрээлэнгүүдэд цөөнгүй тооны тахь үхэж үрэгдэж байгаа талаар дурдсан юм.

Maasai Mara Wildlife Conservancies Association / Facebook

 

catersnews

 

catersnews

 

 

Энэхүү бяцхан унаганы зургууд онлайнд маш алдартай болжээ

Зарим эрдэмтдийн хэлж байгаагаар тахийн судалнууд нь меланин ялгаруулдагтай холбоотой бөгөөд ихэнхдээ хар болон цагаан өнгийн судалтай байдаг гэж үзжээ.

Гэхдээ эдгээр судалнууд зөвхөн үзэгдэх төдий зүйлс биш юм. Тухайлбал, “Live Science” эх сурвалжийн судалж тогтоосноор тахь гэдэг амьтан судалнуудынхаа тусламжтайгаар Африкийн халуун цаг уурт сэрүүцэж чаддаг байх магадлалтай ажээ. Мөн махчин амьтдаас өөрийгөө хамгаалах, шавжинд хатгуулж халдварт өвчин авахаас сэргийлэх үүрэгтэй байж болно хэмээн онцолсон байна.

catersnews

 

catersnews

 

catersnews

 

Та энэхүү үзэсгэлэнтэй бяцхан тахийн бичлэгийг эндээс үзээрэй:

18
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuya GD GD

    Tuya GD GD

    2020/04/26 at 09:43

    Гоё өнгөтэй тахь болох нь дээ.

  2. Cazalis Jean-jacques

    Cazalis Jean-jacques

    2020/04/26 at 18:38

    Huurhun yanzagtai adilhan yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *