Индонези улсад нэгэн бүсгүй 5 жилийн турш хайж байгаа дүүгээ Твиттер сүлжээнд зургийг нь нийтэлж, зар оруулаад ганцхан хоногийн дараа олжээ

0

Цахим сүлжээгээр олны дэмжлэгийг авч, хэдий танихгүй боловч бусдад туслах сэтгэл зүрхтэй олны ачаар удаан хугацаанд эрэн хайж байсан хүмүүстэйгээ учран золгосон гайхалтай түүхүүд олон байдаг билээ. Тэгвэл саяхан Индонези улсад 5 жилийн турш хайсан дүүгээ Твиттер сүлжээнд бичсэн зарынхаа ачаар олсон гайхалтай үйл явдал болжээ.

Twitter

Тэрбээр уг зардаа, “2015, 2016 онд гэрээсээ гараад эргэж ирээгүй дүүгээ хайж байна. Цaгдаагийн байгууллагад хандаж, бүх газраар хайж байгаа боловч үр дүнд хүрээгүй явна. Хэрэв түүнийг олж харсан эсвэл таньж мэддэг нэгэн байвал холбоо барина уу” хэмээн бичжээ.

Тухайн үед түүний гэр бүлийнхэнд дэлгүүр явахаар ээжээсээ мөнгө авах гэж гарсан бяцхан хүү чухам хаашаа явсан талаар ямар нэгэн cэжиг, таамаг огтхон ч байгаагүй тул хэрэг ийнхүү гацаанд ороод байжээ. Түүний дүү Эскилийн хувьд хэл ярианы бэрхшээлтэй, 13-14 насны эрэгтэй хүүхэд аж. Гэр бүлийн байдлын хувьд эцэг эх нь салахаар зэхэж, санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд байсан бөгөөд магадгүй эцэг, эхийнх нь таагүй харилцаа хүүг гэрээсээ явах шалтгаан болсон байх магадлалтай гэж үзэж байжээ.

 

Тэрхүү зарыг оруулсны маргааш Эскил хүүгийн зургийг нэгэн хэрэглэгч нийтэлжээ

Дүүгээ хайсан эгчийн зар Твиттер сүлжээнд асар хурдан хугацаанд 57,000 таалагдсан хариу үйлдэл авч, 25,000 хүн хуваалцсан бөгөөд ердөө нэг хоногийн дараа түүний хайж буй дүүгийн зургийг нэгэн хэрэглэгч оруулжээ.

Тэрээр уг зургийн тайлбарт, “Түүнийг хайж байгаа юм уу? Мөн үү?” хэмээн бичсэн байв. Үүнийг харсан түүний эгч ч дүүгээ мөн болохыг баталсан байна.

 

Энэхүү түүхийн гэрч болсон Твиттер сүлжээний хэрэглэгчид ч эгч, дүүсийн учралын талаар, “Твиттер сүлжээний түүхэнд үлдсэн хамгийн гайхалтай мөч энэ байлаа” гэх мэтээр сэтгэгдлээ хуваалцаж, дотны хүмүүсээ эрэн хайж байгаа өөр бусад хүмүүст ч урам зориг болж, “Twitter Magic” нэртэй аян өрнөж байгаа ажээ.

Тухайлбал дээрх үйл явдлыг сонссон нэгэн хэрэглэгч өөрийн Твиттер хуудастаа аавыгаа хайж байгаа талаар зарыг оруулж, 4 жилийн турш холбоо тасарч хайж байгаа талаараа бичжээ.

Харин Натан болон Эскил нар 9 сарын 18-ны өдөр буюу өнөөдөр уулзахаар цаг товлосон байгаа ажээ. Түүнчлэн тэрээр өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан дүүгээ олоход тусалж, дэмжсэн бүхэнд талархсан сэтгэлээ илэрхийлсэн жиргээг ч оруулжээ.

6
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *