Биед яг таарсан бас удаан өмсөх жийнсэн өмд сонгоход туслах 10 зөвлөгөө

0

Жийнсэн өмд энэ дэлхийн бараг ихэнх хүмүүсийн хувцасны шүүгээнд байгаа болов уу. Гэхдээ одоогийн орчин үеийн өнгө, загвар, материалын өргөн сонголт дундаас өөрт яг таарсан бас удаан өмсөх хувцсыг сонгоход амаргүй болжээ.

Ээлжит жийнсэн өмд сонгохдоо юунд анхаарал хандуулж сайтар харах ёстойг танд танилцуулж байна.

Тэмдэглэгээ

Өөрт таарсан зөв хэмжээг яаж сонгох вэ? Үйлдвэрлэгчид өөрийн үйлдвэрлэсэн жийнсэн хувцасны хэмжээг инчээр илэрхийлдэг. Жийнсэн өмдөнд хоёр тоо байна: W (бэлхүүсний өргөн) болон L (урт). Энэ бүгдийг сантиметрт тооцохын тулд тэмдэглэгээн дээрх тоог 2,54-т үржүүлэхэд болно.

 

Үсэрхэг мэт материал

© Courtyard LA, © Pxfuel

Сонгодог хөвөн даавуун жийнсэн материал нь чанга нэхээстэй, гараар барьж үзэхэд бага зэрэг үсэрхэг мэдрэгдэнэ. Жийнсэн өмд нимгэн бас өөгүй гөлгөр байх ёсгүй. Зуны улирлынх байсан ч гэсэн мөн адил шүү.

 

Салтаанаас цахилгаан хүртэлх зай

© Depositphotos.com

Салтаанаас цахилгаан хүртэл зай 7–9 см-ээс ихгүй байх ёстой. Бусад тохиолдолд жийнсэн өмдийг дээш нь хэтэрхий татсан юм шиг харагддаг.

 

Зөв суудал

© ChinaImages / Depositphotos.com, © Depositphotos.com

Хэрвээ өндөр харагдахыг хүсэж байгаа бол өндөр суудалтай жийнсэн өмд сонгоорой. Гэхдээ жийнсэн өмдийг хэтэрхий дээш татах хэрэггүй. Дунд зэргийн суудалтай жийнсэн өмдөн дээр тэлээгээ чанга бүсэлж өмслөө гээд та огт нарийхан, өндөр харагдахгүй. Харин ч эсрэгээрээ бэлхүүсээрээ нугаларсан, бөөгнөрсөн өмдтэй л харагдана.

 

Арын халаас

© Depositphotos.com

Арын халаасны оёдлыг шалгаж байхдаа өнцгийг нь сайтар анхаараарай. Арын халаасны өнцгийг бэхэлж оёсон байна уу? Уг оёдол нь арын халаасыг бат бөх байлгахад тусална. Жийнсэн өмдийг удаан өмссөн ч гэсэн халаасны оёдол урагдахгүй.

 

Уртасгасан загвар

© TWOTWINSTYLE Official Store / AliExpress, © Seoulish Boutique Store / AliExpress

Ийм загварын жийнсэн өмд таныг чимнэ, ялангуяа өндөр суудалтай бол та улам өндөр харагдана гэсэн үг юм. Мөн таны галбирыг тодосгож хөлийг уртасгана. Өмдний өргөний хувьд та туршилт хийж болох юм.

 

Цахилгаан

© Depositphotos.com

Цахилгаан нь YKK байх ёстой. Өөрийгөө хүндэтгэдэг нэр төртэй үйлдвэрүүд энэ л цахилгааныг (мөн алдартай) бүтээгдэхүүндээ хэрэглэдэг. Цахилгааны шүд, түгжээ нь нэг өнгийн байна.

 

Тэлээний дэгээ

© Depositphotos.com

Жийнсэн өмдөнд 5 болон үүнээс дээш дэгээ байвал бүс нь жийнсэн өмдийг сайн тогтоож чадна. Биед ч гоё таардаг. Цөөхөн байвал биед тааруухан сууж галбирыг алдагдуулна. Мөн өөрт тав тухыг ч мэдрүүлэхгүй.

 

“Аюултай” нугалаас

© Depositphotos.com, © Depositphotos.com

Ийм нугалаас үнэхээр хавтгай гэдэстэй тохиолдолд л зохино. Бусад тохиолдолд тус загвар галбирыг алдагдуулж хүсээгүй жинг хийсвэрээр бий болгодог ажээ. Ялангуяа сайтар хооллосны дараа улам их гэдэстэй харагдуулдаг.

 

Зурагтай загвар

© Mirrorpix / East News, © LP / Coleman Rayner / East News

Халаас, уранхай, залгаас, цайралт, бүс, гинж – хэтэрсэн чимэглэл таны бие галбирыг үнэхээр гутаана. Өөртөө илүү сантиметр нэмэхгүйн тулд аль болох бага чимэглэлтэй загварыг сонгоорой. Мөн том хэмжээтэй хээ, зураг ч гэсэн илүүдэл жин нэмэх тул ийм загвараас аль болох татгалзах хэрэгтэй.

Та өөрт өөгүй таарсан жийнсэн өмд сонгохдоо ашигладаг арга бий юу?

1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *