Диснейн 732 ширхэг яг адилхан шилтгээнээс бүрдсэн хот өөртөө ямар нууц агуулж байна вэ? Ямартай ч зугаа цэнгээний зориулалтаар баригдаагүй гэнэ

1

Туркэд бүхэл бүтэн том хот бий, зүгээр ч нэг хот биш, дан Диснейн үлгэрийн шилтгээнээс бүрдсэн хот. Интернетэд хэрвээ та ийм гэрэл зураг олж харсан бол өөрийнхөө нүдэнд итгэхгүй биз. Энэ гэрэл зурганд дусал ч фотошоп байхгүй, хараа шалгасан зүйл ч байхгүй – энэ газар үнэхээр бодитоор байдаг буюу Стамбулаас ердөө 200 км-ийн зайд уулархаг газарт оршдог байна.

Бид өөрсдийнхөө чадлаар Бурж-аль-Бабас гэх нэртэй үлгэрийн хотын түүхийг судалж үзэхийг хичээлээ. Сонирхол татахуйц гэрэл зургууд нь бодит байдлыг бүрэн гаргадаггүй нь илт болсон юм.

Ид шидийн шилтгээнүүд нь тусгай зэрэглэлийн хүмүүст зориулагджээ

© ADEM ALTAN/AFP/East News
© Esin Deniz/Shutterstock.com

Хотыг хөрш зэргэлдээ улс орноос ирэх баян жуулчдыг татах зорилгоор 2014 оноос эхлэн барьжээ. 732 ширхэг диснейн шилтгээнийг тансаг зэрэглэлийн вилла болгон хувиргах төлөвлөгөөтэй байв. Барилгын ажилд ойролцоогоор 200 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. Төлөвлөгөө үнэхээр нүсэрт тооцогдсон: байшингуудаас гадна сүм, худалдааны төв, бассейн болон турк баня барихаар төлөвлөсөн байжээ.

© emasali stock / Shutterstock
© Guardian News / YouTube

Шилтгээнүүдийг барих талбай их байсан ч архитектор нь европын коттеж тосгоны хэв маягийг баримтлахыг хүссэн бололтой. Үлгэрийн шилтгээнүүд нь бараг л бие биедээ наалджээ: цонх нь хоорондоо маш ойрхон. Үүний зэрэгцээ барилгуудын хэв маяг бүгд адилхан давтагдсан байна.

 

Интернетэд уг төсөл “муу” үнэлгээ авлаа

© ADEM ALTAN/AFP/East News

Үлгэрийн гэмээр энэхүү төслийг сошиал суваг хэрэглэгчид шүүмжилж байна. Гэрэл зургуудад бичсэн сэтгэгдлүүдийг харахад Бурж-аль-Бабасыг “утгагүй”, “аймшгийн”, “гажиг”, тэр ч бүү хэл “оршуулгын газар” шиг гэжээ. Хот суурины амьдрах орчныг сайжруулах олон улсын “Читтаслоу” хөдөлгөөний оролцогчид ч мөн адил шилтгээнүүдийг “хямдхан” гэж үнэлжээ.

 

Диснейн тосгоны барилгын ажил зогсжээ

© Ghanim Al-hasawi / YouTube

Барилгын ажлыг гүйцэтгэж байсан компани нь 2018 онд дампуурлаа зарласан тул барилгын ажил зогсож эзэнгүй нэгэн хот бий болжээ. Энэ үед 587 шилтгээн баригдаж дууссан байв, гэхдээ дотоод засал чимэглэл нь эхлээгүй байсан тул шалдан хана л хоцорч. Нэг ёсондоо дотоод засал чимэглэл эхлэхээс өмнө төслийг зогсоожээ. Үлгэрийн ордны хана, өрөө, коридор ямар ид шидийн юм шиг харагдах байсан бол гэж төсөөлөхөөс өөр арга бидэнд үлдсэнгүй.

 

Магадгүй энэ түүхэнд үргэлжлэл байх ч юм билүү?

© emasali stock / Shutterstock

Төслийн санаачлагчид өөрсдийн төслийг дуусгах бүрэн боломжтой гэж үзэцгээж байна. Өр зээлийг дарахын тулд ердөө 100 шилтгээн зарахад л хангалттай. Гэхдээ бодит байдал дээр асуудал их бий: шилтгээнд хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчид эхнээсээ хөрөнгөө татаж авах хүсэлтээ гаргаад байгаа ажээ. Бурж-аль-Бабасын шилтгээнүүд үлгэрийн юм шиг амилахыг хэн мэдэх вэ дээ?

Танд хот ямар санагдав? Боломж байсан бол та ийм шилтгээн худалдаж авах байсан уу?

33
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Anu

    2020/06/10 at 14:04

    би лав авах байсан үнэхээр гоё юм байна үлгэр гэж энэ дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *