Өнгөрөгч 3-р сарын Афганистан улс гэрэл зурагт… [41 зураг]

0

Өнгөрөгч 3-р сарын Афганистан улс гэрэл зурагт... [41 зураг]


Афганистан улсын хувьд тайван бус 2-р сарын оронд жам ёсоор 3-р сар айлчлан ирсэн ч шинэ сар Холбоотны хүчнийхний хувьд тийм ч амар байсангүй. 3-р сарын 11-нд Америкийн армийн түрүүч Роберт Бейлс гэм зэмгүй 9 хүүхэд нийлсэн нийт 16 энгийн афган иргэний амийг буудан хөнөөсөн бөгөөд одоогоор АНУ-ын цэргийн шүүхээс ял сонсон шоронд хоригдож байгаа. Америк цэргүүд коран судруудыг шатааснаас үүдэн гарсан дургүйцэл хилэгнэлийн бослого үймээн хараахан намжиж амжаагүй байхад Бейлсийн хийсэн хэрэг байдлыг улам хүндрүүлжээ.Афганистанд цэрэг байрлуулах явдлыг дэмжиж байгаа хүмүүсийн тоо Америкт цөөн байгаа ч ерөнхийлөгч Обамагийн засгийн газар цэргүүдээ эргүүлэн татах тал дээр ямар нэгэн өөрчлөлт хийхийг яарахгүй байгаа юм. АНУ-ын засгийн газрын хуваариар тус улс дахь хамгийн сүүлийн цэргийн нэгж 2014 онд гэртээ харих аж. Энд 2012 оны 3-р сарын Афганистан улсын гэрэл зурагт буусан дүр төрхийг харуулсан фото нийтлэлийг бэлтгэсэн байгаа ба хаа сайгүй буу зэвсэг үүрсэн цэргүүд хөлхсөн Афганистаны сэтгэл түгшим байдалтай танилцахыг урья.

2012 оны 3-р сарын 9. Цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгт зогсоо нутгийн оршин суугч. (US Army / Spc. Ken Scar)

2012 оны 3-р сарын 3. Афганистаны дээр 908-р эскадрилийн KC-10 шатахуун зөөгчөөр E-3 “Sentry” онгоцыг шатахуунаар цэнэглэж байна. (USAF / Staff Sgt. Greg Biondo)

2012 оны 3-р сарын 22. Жалалабад дахь АНУ-ын баазын ойролцоо шинэхэн үр цацсан талбайд явж байгаа ганц эр. (Reuters / Erik De Castro)

2012 оны 3-р сарын 3. Шархадсан хүнийг өргөх татлага буулгаж байгаа UH-60 “Black Hawk” нисдэг тэрэгний доор хүлээн зогсож байгаа афган цэрэг. Нангархарт болсон Холбооны хүчнийхний сургалтын үеэр. (Combined Joint Special Operations Task Force / Petty Officer 2nd Class Clayton Weis)

2012 оны 3-р сарын 26. Мазар-э Шарифын ойролцоох байршилд Шахеен бааз дахь Афганы үндэсний армийн офицерууд. (Qais Usyan / AFP / Getty Images)

2012 оны 3-р сарын 4. Кабул дахь хүмүүнлэгийн тусламжийн ачааны тэргэнд дугаарлаж зогсохдоо хүнсний тамганууд хулгайлсан дүрвэгч охин уйлж байна. (AP Photo / Anja Niedringhaus)

2012 оны 3-р сарын 6. Вардак сууринд шөнийн ажиллагааны үеэр Афганы үндэсний армийн дайчин харагдаж байна. (US Army / Spc. Savoy Anderson)

2012 оны 3-р сарын 24. Лагман суурин дахь 13-р морин цэргийн хороо. Миномётны тэсрэх бөмбөгний доод хэсгээр хийсэн хаалганы бариул. (Reuters / Erik De Castro)

2012 оны 3-р сарын 10. Яхья Кел тосгонд эргүүл хийж байгаа 172-р явган цэргийн бригадын цэргүүд. (US Army / Spc. Ken Scar)

2012 оны 3-р сарын 18. Кабул сууринд байрлан үүрэг гүйцэтгэж байсан Франц цэргүүд гэртээ харихын өмнө. (Shah Marai / AFP / Getty Images)

2012 оны 3-р сарын 18. Кабул сууринд байрлан үүрэг гүйцэтгэж байгаад гэртээ харихаар болсон Франц цэрэг.

2012 оны 3-р сарын 17. Мохамад-Хан тосгоны оршин суугчид хүмүүнлэгийн тусламж хүлээж байна. (ISAF Media)

2012 оны 3-р сарын 26. Ромын ойролцоох нисэх онгоцны буудал дээр Итали цэрэг Мишель Сильвестригийн эхнэр нөхрийнхөө цогцос бүхий авсыг харан уйлж байна. Түрүүч Мишель Сильвестри нь Афганистаны Фарах сууринд болсон тулаанд миномётны галд өртөж амиа алдсан байна. (AP Photo / Pier Paolo Cito)

2012 оны 3-р сарын 10. Йосеф Кел тосгонд эргүүл хийж буй 172-р явган цэргийн бригадын цэргүүд. (US Army / Spc. Ken Scar)

2012 оны 3-р сарын 1. Кандагар сууринд 1-р морин цэргийн хорооны 8 хүнтэйгээр газардсан UH-60 “Black Hawk” нисдэг тэрэг хөөрч байна. (1st Stryker Brigade Combat Team)

2012 оны 3-р сарын 7. Кабулд Афганы Олимпийн сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг ISAF-ын багийн эсрэг тоглож байна. (Shah Marai / AFP / Getty Images)

2012 оны 3-р сарын 26. Герат. Урьд нь Талибаны дайчдын нэг байсан энэ хүн хожим нь бусад 11 босогчийн хамт Засгийн газрын цэрэгт элссэн юм. (Aref Karimi / AFP / Getty Images)

2012 оны 3-р сарын 28. Баруун талын толинд Германы хуягт танкны офицер харагдаж байна. (Johannes Eisele / AFP / Getty Images)

2011 оны 8-р сарын 23. Түрүүч Robert Bales Калифорний Форт Ирвинд. 2012 оны 3-р сард тэрээр 9 хүүхэд нийлсэн 16 афган иргэнийг буудан хороосон юм. (AP Photo / DVIDS, Spc. Ryan Hallock)

2012 оны 3-р сарын 11. Кандагар сууринд түрүүч Robert Bales-ийн гарт амиа алдсан гэх ач хүүгийнхээ дэргэд суугаа Anar Gul. (AP Photo / Allauddin Khan)

Түрүүч Robert Bales-ийн нутгийн энгийн иргэдийг буудсан газарт шинжилгээ хийж буй шинжээч. Америкчууд амь үрэгдсэн хохирогч бүрд 50.000 доллар, шархадсан хүн тус бүрд 11.000 долларын нөхөн төлбөр олгосон юм. Энэ нөхөн төлбөрийн хэмжээ маш их байгаа нь тус улс дахь аюултай нөхцөл байдал болоод тус улсын ард иргэдийн уур хилэнг зөөлрүүлэх гэж хичээж байгаа явдал ажээ. (AP Photo)

2012 оны 3-р сарын 24. Панджваид болсон аллагад өртөж амиа алдсан 16 хохирогчийн булшны дэргэд зогсоо мөргөлчин. 7 настай охиныхоо үхлийг харсан Мухаммад Вазир ус ч ууж чадахгүй байгаа юм. Энэхүү аймшигт явдлын өмнөхөн Мухаммад эхнэрээсээ ус өгөхийг хүссэн боловч охин нь ээжийнхээ оронд аавдаа ус авчирч өгсөн байна. (AP Photo / Allauddin Khan)

2012 оны 3-р сарын 27. Түүсэн түлшний модоо гэр рүүгээ зөөж байгаа охин. Эдний гэр бүл хонь хариулж, нүүдэлчин амьдралаар амьдардаг байна. (Reuters / Erik De Castro)

2012 оны 3-р сарын 20. Афганы шинэ жилийн баярын үеэр Кабулын Хазрат Али сүмийн дээгүүр нисэж буй цагдаагийн нисдэг тэрэг. (Reuters / Omar Sobhani)

2012 оны 3-р сарын 20. Кабулын Сахи сүм рүү очих зам дээр зогсоо афган цагдаа нар. (Massoud Hossaini / AFP / Getty Images)

2012 оны 3-р сарын 8. Кабулын сургалтын төвд сургуулилт хийж буй Афганы үндэсний армийн цэргүүд. (AP Photo / Anja Niedringhaus)

2012 оны 3-р сарын 17. Флоридагийн Марианнагаас Делавэрт ирсэн онгоцноос бага түрүүч Дакейн Риверсийн цогцос бүхий авсыг буулгаж байна. (AP Photo / Jose Luis Magana)

Афганистанд 7 сар үүрэг гүйцэтгэсэн 2-р дивизийн 35 флотын албан хаагч 3-р сарын 9-нд гэртээ ирсэн юм. (USMC / Staff Sgt. Brittany E. Jones)

2012 оны 3-р сарын 27. Баглан дахь сайн дурынхан болон Германы явган цэргүүд. (Johannes Eisele / AFP / Getty Images)

2012 оны 3-р сарын 8. Кабул. Тус улс дахь эмэгтэйчүүдэд зориулсан анхны интернэт кафед суугаа Афган охин. Афганд эмэгтэйчүүд эсрэг хүйстнүүдийн хавчлага, дарамтнаас айсны улмаас интернэтэд орж чаддаггүй байна. (Reuters / Mohammad Ismail)

2012 оны 3-р сарын 28. Чамкани хэмээх алслагдсан суурин дахь Салерно тээврийн баазын M777 богино их буу. (US Army / Spc. Eric-James Estrada)

2012 оны 3-р сарын 28. Лагман суурингийн Мехтерламд эмэгтэй хүн шиг хувцасласан Талибаны дайчныг баривчилжээ. (AP Photo / Rahmat Gul)

2012 оны 3-р сарын 5. Жалалабадын шалган нэвтрүүлэх цэгт болсон өөрийгөө дэлбэлсэн эрийн хөлийг цагдаа нар даавуугаар бүтээж байна. Энэ дэлбэрэлтэнд нэг хүн нас барж, 11 хүн шархаджээ. (AP Photo / Rahmat Gul)

2012 оны 3-р сарын 24. Мазари-Шариф, Шахин баазын цайны газарт будаа чанахаар бэлтгэж байна. (Johannes Eisele / AFP / Getty Images)

2012 оны 3-р сарын 8. Йосеф Кел тосгоны хүү. (US Army / Spc. Ken Scar)

2012 оны 3-р сарын 11. Аргандаб дүүрэг, Сайягаз тосгонд түлшний мод цуглуулж буй Холбоотны хүчний цэрэг. (US Navy / Mass Communication Specialist 2nd Class Jacob L. Dillon)

2012 оны 3-р сарын 16. Кабулын захад осолдсон Туркийн нисдэг тэрэгний сэгний дэргэд Афганий цагдаа нар зогсож байна. Байлдааны нисдэг тэрэг яг айлын дээр сүйрснээс болж нисдэг тэргэнд явсан хүмүүс болон гэрт байсан хоёр охин амиа алджээ. (AP Photo / Musadeq Sadeq)

2012 оны 3-р сарын 20. Анкара. Нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн цэргүүдийн цогцос бүхий авснууд мөн Туркийн хамгаалагчид. (Reuters / Umit Bektas)

2012 оны 3-р сарын 3. Кабулын хуучин дүүрэг дэх эцгийнхээ дэлгүүрийн дэргэд зогсоо хүүхэд. (AP Photo / Anja Niedringhaus)

Забулд Хөдөө аж ахуйн хорооны төлөөлөгчдийн удирдан явуулсан мал эмнэлгийн семинарт оролцож буй нутгийн оршин суугчид. (US Army National Guard/1st Lt. Davin Fischer)

2012 оны 3-р сарын 5. Кабулын барилгын ханан дээрх граффит зураг. Кабулын гудамжны уран бүтээлчдийн бүтээлийн гол сэдвийн нэг нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, доромжлолыг хөндсөн байдаг. Арван жилийн өмнө Талибаны дэглэм нуран унасан ч эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл дөнгөж эхнийхээ шатанд л явж байгаа юм. (Reuters / Mohammad Ismail)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/04/08 at 16:36

    ene nar uzdeggu hedn oron bnaa

  2. Зочин

    2012/04/08 at 17:03

    hetsuu yumaaa

  3. StoRm-mN

    2012/04/08 at 17:40

    Hmm

  4. Зочин

    2012/04/09 at 01:01

    morin tsergiin khoroo gej bdag yum uu ?usa army d

  5. dT_Tb

    2012/04/09 at 10:23

    hetsuu yumaa.

  6. jerry-man

    2012/04/10 at 15:44

    hetsu2

  7. 24c_Pl4yBoy

    2012/04/10 at 15:59

    Ingej baildaj baisan dor CS ee 5v5 suuj baigad balbahad yanaa adilhan baildahaas hoish

  8. Зочин

    2012/04/17 at 22:54

    bidniig bas neg iimerhuu ireedui huleej bgaa da :|

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *