Ил уурхайн нарийн замд 15 тонны ачааны машиныг үхэр зусаг жолоодлоо

0

Ил уурхайн нарийн замд 15 тонны ачааны машиныг үхэр зусаг жолоодлооШведийн автомашин үйлдвэрлэгч Вольво /Volvo/ компани өөрсдийн үйлдвэрлэсэн шинэ ачааны машин нь жолоодоход маш хялбар болохыг батлахаар бяцхан мэрэгчийг ачааны машиныхаа жолооны ард суулгажээ. Жолоочийн гарын хүчний оронд цахилгаан мотор ашиглах Вольвогийн шинэ динамик жолооны хүрдний ард суусан Чарли /Charlie/ нэртэй үхэр зусаг Испаний баруун хойд хэсэгт байрлах Лос Трес Кунадос /Los Tres Cunados/ хэмээх ил уурхайн мушгирч тахиралдсан нарийхан зам дээр өөрийнх нь биетэй харьцуулахад дэндүү том хэмжээ бүхий ачааны нүсэр том тэргийг жолоодсон байна. Хоёр долоо хоногийн турш сургуулилт хийсэн Чарли сургагч жолооч Сеон Рожерс /Seon Rogers/-ын хамт аюултай зам руу ачааны машинтайгаа явсан ба жолоочийн суудал дээр суусан Рожерс зөвхөн гишгүүрүүдийг гишгэх үүрэг гүйцэтгэж, амтлаг шинэхэн луувангаар Чарлиг удирдан залж явуулсан байна. Хэдхэн хормын алдаа хийхэд л аварга том үхэр чулуу мөргөж, доор харагдах ус руу унаж аюулд орж болзошгүй аюултай жолоодлогыг Чарли амжилттай гүйцэтгэж, машиныг эцсийн зогсоолд нь хүргэж чаджээ. 175 грамм жинтэй бяцхан Чарли 15 тонн жинтэй ачааны машиныг амжилттай жолоодсон энэ сурталчилгаа гарцаагүй шилдэг зар сурталчилгаа болж чадсан байна.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/19 at 15:14

    grtrtt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *