Ламборжини Авентадор машин болон хувирсан цаасан хайрцагнууд

0

Ламборжини Авентадор машин болон хувирсан цаасан хайрцагнуудИталийн тансаг зэрэглэлийн уралдааны машин үйлдвэрлэгч Ламборжини /Lamborghini/ компани 2011 онд хёор хаалгатай, хоёр хүний суудалтай спорт машинаа танилцуулсан нь алдарт Ламборжини Авентадор /Lamborghini Aventador/ байсан билээ. Тус компаний шинэ манлай бүтээгдэхүүн болон гарсан энэ машиныг Сиэтлл хотод ажиллаж амьдардаг дизайнер Тарас Леско /Taras Lesko/ дан цаасаар бүтээжээ. Авентадорын бодит хэмжээтэй тун дөхүү хэмжээтэй болсон энэхүү бүтээлээ бүтээхэд тэрээр сүүлийн хэдхэн сарыг зарцуулсан байна. Цаас болон цаасан хайрцгаар хийсэн энэхүү машинаа тэрээр Adobe Photoshop, Illustrator, AfterEffects зэрэг компьютерын программууд ашиглан хэдэн зуун цаасан дээр зураг болгон буулгаж, дараа нь тэднийгээ цаасны хутга ашиглан нэгбүрчлэн салгаж, эргүүлэн нийлүүлж нааж хийжээ. Ердөө 11,3 кг жинтэй энэ машинаа Тарас Леско Ламборжини Авентадор А-Е2 /Lamborghini Aventador А-Е2 / хэмээн нэрлэсэн нь загварыг бүтээхдээ архитектурын Е2 цаасан дээр хэвлэж гаргасантай холбоотой аж. Леско 244х115х63 см-ийн хэмжээ бүхий уг загвараа байшингийнхаа хананд өлгөн тогтоосон байна.

2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *