
Кинонд тоглосны цалин хөлс гэж их мөнгө авдаг, тиймээс алдартнууд өөртөө юу хүссэнээ авах боломжтой. Гэхдээ зарим нэг зүйл тэдний хувьд үнэхээр үнэ цэнэтэй бөгөөд дурсамжтай болох тул ямар ч мөнгөөр худалдаж авч болохооргүй санагдана. Зүрх сэтгэлдээ хоногшсон эд зүйлийг авахын тулд кино одууд хууль бус үйлдэл хийхэд ч бэлэн ажээ. Бид мөрдөх ажиллагаа явуулсны ачаар жүжигчдээс хэн нь тэвчилгүй зураг авалтын талбайгаас өөртөө юм авч үлдсэнийг олж мэдсэн юм.
1. Роберт Паттинсон – “Twilight” киноны дотоож

“The Twilight Saga: Breaking Dawn – Part 2” киноны нээлтийн үеэрх нэгэн хэвлэлийн хурал дээр Роберт Паттинсон нууцаа дэлгэсэн байдаг. Тэрээр зураг авалтын үед ашиглагдаж байсан дотоожуудыг өөртөө авч үлджээ: “Тэдний бэлдсэн дотоожууд үнэхээр сайн, тэд хаанаас ийм сайн дотоож олоод байгааг ойлгоогүй. Би одоо ч гэсэн өдөр болгон өмссөөр л байна”.
2. Крис Прэтт – “Guardians of the Galaxy” киноны хүрэм

Крис Прэтт өөрийн бүтээсэн дүрийн таних тэмдэг болсон улаан савхин хүрмийг өөртөө авч үлдсэн. Бас хэд хэдэн хувцас ч авчээ. Энэ хэргээрээ тэр шүүхэд ч дуудагдаж, гэхдээ муу санаатай хулгай хийгээгүй гэж тэр мэдүүлэг өгч аврагдсан юм. Тэрээр Питер Квилл Крисийн дүрдээ хувирч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг эргэх санаатай байсан ажээ.
3. Мэйси Уильямс – “Game of Thrones” киноны зоос

“Game of Thrones” алдартай цуврал киноны Арьи Старкын дүрийг бүтээсэн жүжигчин бас л өөрийн дүрийн өмсөж байсан савхин хүрмийг тэвчилгүй аваад явчихсан байна. Үүгээр ч зогсохгүй тэр гэр рүүгээ Браавос хотын зооснуудаас багагүй зөөснөө ч хүлээн зөвшөөрсөн юм.
4. Руперт Гринт – “Harry Potter and the Goblet of Fire” киноны лууны өндөг

Руперт Гринтэд “Харри Поттер”-ын 4 дүгээр хэсэг дээр гардаг лууны өндөг үнэхээр таалагдсан бололтой, тэрнээс биш юу гэж өөртөө авах вэ дээ. Өндгийг даавуунд ороогоод зураг авалтын талбайгаас авч гарсан байдаг. Хэсэг хугацааны дараа Рупертээс өндгийг буцааж өгөхийг хүссэн. Роны дүрийг бүтээсэн залуу уг өндөгний үнэд хамаг учир байгаа гэж таамаглажээ:” Тэр өндөг хэдэн мянган долларын үнэтэй юм шиг байна лээ”.
5. Райан Рейнольдс – “Deadpool”-ын хувцас

Дэдпүүлийн дүрийг бүтээсэн Райан Рейнольдс-т бүтээсэн дүрийнх нь хувцас их таалагдсан тул өөртөө авахаар шийдсэн байна. “Намайг таагүй зүйл хүлээж байгаа байх л даа, гэхдээ би энэ кинонд тоглох гэж бүтэн 10 жил хүлээсэн, тэгэхээр би энэ чөтгөр шүгэлсэн хувцсыг авах л болно” гэж Райан өөрийн үйлдлээ зөвтгөсөн гэдэг.
6. Дакота Жонсон – “Fifty Shades of Grey” киноны дотоож болон ташуур

Дакота Жонсон өөрийн бүтээсэн дүр болох Анастейша Стилийн өмсөж байсан швейцарийн HANRO брэндийн дотоожийг авсан гэжээ, яагаад гэвэл өмсөхөд биед үнэхээр эвтэйхэн. Жүжигчин бүсгүй зураг авалтын талбайгаас бас ташуурыг авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн: “Гаражид хаа нэгтээ тоосонд даруулаад л хэвтэж байгаа” гэж хээв нэг хэлсэн байдаг.
7. Крис Хемсворт – “Thor” киноны алх

Жим Киммелийн алдартай шоуны үеэр Крис Хемсворт Тор-ын алхыг авч явснаа хэлсэн, авахдаа бүр хэд хэдийг авсан байна: “Надад 5 бий. Нэг нь лав бие засах өрөөнд байдаг юм. Тэгээд л хүмүүс тэр өрөөнд их удаад байдаг болов уу гэж би боддог”.
8. Иэн Маккеллен – “The Lord of the Rings” киноны түлхүүр

Өвгөн Гандельф, тодруулж хэлбэл уг дүрийг бүтээсэн британийн жүжигчин Иэн Маккеллен хэд хэдэн зүйлийг зураг авалтын талбайгаас авчээ, жишээ нь: одой Бильбогийн байшингийн түлхүүр, бас Смаугийн хэрэглэдэг алтан зооснууд.
9. Женнифер Лоуренс – “The Hunger Games” киноны савхин хүрэм

Жүжигчин Женнифер Лоуренс америкийн онлайн-хэвлэлд өгсөн ярилцлагадаа “The Hunger Games” киноны савхин хүрэм болон арьсан гутлыг өөртөө авснаа дэлгэжээ. Аялал зугаалгаар явахдаа Китниссийн дүрд хувирдаг гэж хошигнож өөрийгөө зөвтгөжээ.
Үзэх дуртай киноноосоо дуртай зүйлээ ав гэвэл та юу авах байсан бэ?








AminAza Jai
2020/03/22 at 16:18
Umurguli Jaibaskhaan
Shi Eld
2020/03/22 at 16:47
Hemsworth алхаа туугаагүй. Энэ өөрт нь байх ёстой зүйл шүү дээ. Найруулагч нь өөрөө аваад яв гэсэн утгатай юм ярьсан.
Балжинням Олхонуд
2020/03/23 at 06:30
Лантуу*
Зочин
2020/03/23 at 10:45
bi bol dakodo jonson iiihiig avmaar bn goy dotojiig hha
Жавзан Дулам
2020/03/23 at 18:14
Тэр өндгийг хэн ч л гусышд кк
Dulguun Tumurbaatar
2020/03/24 at 00:27
orood like daraad demjeed uguurei Bayrlalaa https://www.facebook.com/groups/700093110512217/permalink/818785685309625/
Dulguun Tumurbaatar
2020/03/24 at 00:27
orood like daraad demjeed uguurei Bayrlalaa https://www.facebook.com/groups/700093110512217/permalink/818785685309625/
Эрдэнэ Баяр
2020/03/24 at 00:52
Tanusiin ertontsiin 6 chuluutai beelii
Ж. Булганбат
2020/03/24 at 09:56
Dursgaltai zuiluudee avaad yvahad yhavde hha
Ulambayar Gantumur
2020/03/24 at 16:22
би ч бас тэгнэ шууд хусаналдаа 🤣🤣