
Хоол хүнстэй холбоотой яриа гарах үед бүх эцэг эхчүүд хүүхдүүдээ юу идэхийг нь хамгийн сайн мэддэг. Амт бол хүүхдүүдийн хувьд цорын ганц чухал зүйл биш юм. Хоолны харагдах байдал ч гэсэн бас чухал. Тийм учраас зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ хоолыг нь тааламжтай санагдуулахын тулд бүх зүйлээ зориулдаг. Тэдгээр эцэг эхчүүдийн нэг бол Японы нийслэл Токиод хотод амьдардаг бяцхан охидын ээж юм. Энэ эмэгтэй амттайгаас гадна өхөөрдөм хоолыг бүтээлчээр сэтгэж хийдэг.
Түүнийг Etoni Mama гэх нэрээр нь хүмүүс сайн танина. Тэрээр 11, 7 болон 9 настай гурван охиноо өсгөдөг – охид өнгөлөг, хүүхэлдэйн киноны баатартай хоолнуудыг өдөр бүр амтархан иддэг байна. Авьяаслаг ээжийн хувьд тогооч мэргэжилтэй нэгэн биш боловч, кярабэн болон бенто хэв маягийн хоолны мастер гэж хэлэхэд болно. Кярабэн бол Японы үдийн хоолны саванд хийж иддэг хоол бөгөөд олон тооны зүйлсээр чимэглэсэн байдаг: хүн, соёлыг харуулсан эд зүйлс болон ургамал, амьтан гэх мэт. Харин бенто хийх тийм ч амар биш. Тэр бентог тийм ч сайн хийдэггүй ч, хүүхдүүдэд нь амтархан иддэг ажээ.
Ажлынхаа газрын хүний санал болгосноор Etoni Mama хийсэн хоолнуудаа Инстаграмаар бусадтай хуваалцаж эхэлсэн бөгөөд хэдэн жилийн турш түүнийг 103,000 хүн дагадаг болсон байна. Гэвч энэ ээжийн амжилт үүгээр дууссангүй. Тэрээр мөн хэрхэн хүүхдүүдийг хоолонд дуртай болгох бүтээлчээр сэтгэсэн хоол хийх тухай ном хүртэл гаргаад амжжээ.
















































































Танд аль хоол нь илүү амттай, шууд л идмээр санагдсан бэ?








Chimgee Michgee
2020/03/21 at 15:26
Амьтны дүрстэй хоол хийгээд гоёыг нь гайхаад идээд байхаар хүүхдийн амьтан хайрлах сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг юм бол доо.
Амьтад бол хүмүүсийн иддэг хоол бас хэрэгцээ гэсэн үзэл суух тал дээр яадаг юм бол доо!!!!!
Uvuliin Terguun Sar
2020/03/21 at 17:42
👎
Зэв Зэв
2020/03/21 at 19:57
Хоёр талтай л ойлголт авах байх даа.
Enkhchimeg Baldandorj
2020/03/21 at 23:02
Харахад хөөрхөн мөртлөө хүүхэд бүү хэл том хүн идэхэд эвгүй санагддаг юм билээ хөл толгойг нь таслаад амандаа хийхэд.Хүүхдийн хүмүүжил сэтгэхүйд нөлөөлөх л байх.
Teluun Tsogtsaihan
2020/03/22 at 11:08
Ter muulj bicheed bgaa humuust helii. Ta nar neeree bur setgetsiin doroitold ortson humuus yuma. Naa deetliin 2 zurgiig l harchaad iim yum iduul huuhdiin setgehui, humuujil muu yum suuna edr ch geh shig. Ehleed iish ni orood unshaad oilgo. Esuul oorsdoo iim hool hiij ogj chadkude ataarhaad uhlee yu? Yum bolgon deer muu taliin harj shuumjilj tenegthee boli nuu.