Хятадад энд тэндгүй чанга дуу тавин бүжиглэх эмээ нарыг тараах төхөөрөмж зохион бүтээжээ: энэ хятадуудад сэтгэхгүй юм гэж алга аа?

0

Дэлхий үнэхээр өндөр хурдацтай хөгжиж байна, заримдаа цаг хугацааг түр ч болов зогсоож өгөөч гэж бурхнаас гуймаар ч юм шиг! Биднийг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах гэж ядаж байтал цаанаас нь шинэ шинэ зүйлс ар араасаа цувран гарч ирэх юм.

Хятад улсад бас л нэг асуудал тулгарчээ – хаа сайгүй бүжиглэх эмээ нар. Хачирхалтай бас хөгжилтэй сонсогдох ч Хятадын зарим нэг иргэдэд тоглоом биш болоод байгаа бололтой.

Өтөл насны эмэгтэйчүүдийн нэгэн дур сонирхлын тухай буюу сквэр-дэнсийн тухай асуудлыг энэ удаад хөндөж байгаа юм. Амьдралын чанар дээрдэж байгаад л хамаг бурууг тохох нь, одоо тэгээд яалтай билээ дээ? Хүмүүс өтөл насандаа хөнгөн шингэн, цовоо сэргэлэн байгаа учраас амьдралын хором мөч бүрээс өөрийнхөө эрх дураар тaaшаал авахыг хүсэж байна.

Хятад эмэгтэйчүүд тэтгэвэрт гараад гэртээ тайван сууж чаддаггүй нь илт. Тэд бараг л толгой дараалан гудамжинд бүжиглэх болжээ! Гэвч залуу үеийнхэнд нь энэ нь таалагдахгүй байгаа нь харамсалтай хэрэг.

Уг санаа нь сайхан юм л даа! Сквэр-дэнсийн тусламжтайгаар эмээ нар гэртээ ганцаараа суухгүй байна, гудамжны сандал дээр хосоороо суун өөрт хамааралтай, хамааралгүй асуудлыг хэлэлцэхгүй байна. Үүний оронд тэд хөгжилтэй гэгч нь бүжиглэж эрүүл мэнд, бие галбиртаа анхаарал тавих ажээ. Бас үе тэнгийн эмэгтэйчүүдтэй элдвийг ярилцах сайхан боломж ч нээгдэж байгаа юм. Энэ бүгдээс гадна өөрийгөө хэдэн насаар залуужиж байгаагаа мэдрэх нь хамгийн сайхан.

Тэгээд юунд асуудал болоод байна гэж үү? Тэд тоглоомын талбай болон спортын талбайг эзэлдэг. Бас цэцэрлэгт хүрээлэнг эзлэх тул хайр дурлалдаа шатаж байгаа залуу хосууд тайван болзож зугаалж чадахгүйд хүрчээ. Хаана л очно, тэнд нь чанга дуу тавин цоглог бүжиглэх эмээ нар. Зарим нэг бүжигчин эмээ нар өөрсдийнхөө байрны гадаа ч бүжиглэдэг гэнэ. Цоглог эмээ нар цугларч бүжиглээд эхлэхээр тэр байрны оршин суугчид бүгд тайван байдлаа алдахад хүрнэ.

Бүжигчин эмээ нар чимээгүй, тайван бүжиглэнэ гэж байхгүй. Тэд цоглог аясыг хамгийн чанга дээр нь тохируулна – дэлхий дахин тэр чигээрээ тэдний аяыг бас бүжгийг сонсож мэдрээсэй гэсэн шиг. Та таа даа, эмээ нар хэзээ бэлтгэлдээ гардаг гэж бодож байна? Мэдээж өндөр настай хүмүүс эрт л босож байгаа. Тийм учраас бусдад нь унтах боломж үгүй болно гэсэн үг. Зарим нэг нь оройн цагаар ч бүжиглэх дуртай. Бага насны хүүхэдтэй эцэг эх хүүхдээ унтуулах гэж хичээж байгаа тэр л цагаар тэд ид бүжиглэж эхэлдэг.

Уг асуудал үндэстний хэмжээнд яригдаад эхэлжээ! Сэтгэл гонсгор байгаа оршин суугчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуудлыг хөндөх болсон байна. Бүжиглэж байгаа эмээ нар руу дaйрсан тохиолдол ч гарсан. Амгалан тайван амрах хүсэлдээ автсан иргэн эмээ нар руу бохир ус цацсан хэрэг цaгдаад бүртгэгджээ. Зарим нэг нь тайван байдал алдагдуулж буй чанга дуу гаргах эх сурвалжтай тэмцэх арга сэдсэн байна – хөгжмийг нь эвдэх.

Эдгээр нь үнэндээ арга ядсан хэрэг бөгөөд настай бүжигчдийн хөдөлгөөнийг зогсоож чадахгүй байгаа юм. Гэхдээ хүнд асуудлыг шийдэх аргыг ухаалаг хүмүүс олжээ.

Энэ нь тусгай төхөөрөмжийн тухай яриа юм. Харахад жирийн гар чийдэн эсвэл цахилгаан борооxойтой андуурмаар. Үнэндээ үр дүн ихтэй эд! Тодруулж хэлбэл дуу багасгагч тусгай төхөөрөмж юм. Чанга дуу чимээг 50-80 метрийн зайнаас чимээгүй болгоно.

YouTube дээр аль хэдийн хөгжилтэй бичлэгүүд тавигдаад эхэлсэн. Ид шидийн төхөөрөмж яаж ажиллаж байгааг ямар ч тайлбаргүйгээр харуулжээ. Залуучууд чимээгүйхэн, хэнд ч сэжиг авахуулахгүйгээр эмээ нарын хөгжмийг чимээгүй болгож байна. Эмээ нар хэсэг гайхаж байснаа гэрийн зүг тарцгаана. Тэд хөгжим нь л эвдэрчихлээ гэж бодоод байх шиг байна.

Уг төхөөрөмж үнийн хувьд ч боломжийн. Ойролцоогоор 15-40 ам.долларын хооронд зарагдаж байгаа юм. Дуураймал муухан хувилбарыг арай хямдаар худалдаж авч болно, гэхдээ чанарын баталгаатай үйлдвэрийнхийг худалдаж авсан нь найдвартай биз ээ.

15
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *